Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд алтан баззер авлаа

2017-11-03 09:25      ГэрэгМН

“Авьяаслаг монголчууд”-ын тайзнаа шинэлэг содон бөгөөд бүтээлч үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулж байсан Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болжээ.

Дотоодынхоо тэмцээнд дэд байрт шалгарч, монголчуудын эчнээ танил болсон тэрбээр “Авьяаслаг америкчууд” шоунд мөн оролцсон. Эхний шатанд гурван “Тийм” авсан Б.Шижирбат дараагийн шатанд бүдэрсэн билээ.

Харин энэ удаад Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоуны эхний шатыг тун амжилттай давлаа. График, бүжиг дэглэлт гээд бүгдийг нь өөрөө бодож, сэтгэж, бүтээдэг түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтсан юм.

Гурван шүүгчээс бүгдээс нь “тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан нь гайхалтай мөч байлаа. Үзэгчид ч Б.Шижирбатын үзүүлбэрийг дуу алдан хүлээж авсныг та сонсож болно.

Түүний үзүүлбэр өчигдөр /2017.11.02/ цацагдаж, “Авьяаслаг азиуд” шоуны албан ёсны YouTube сувагт байршжээ. Б.Шижирбат “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарч байгаа юм.

Дашрамд, “Авьяаслаг азиуд” шоуны хоёр дахь улирал аравдугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн юм. Шоуны шалгаруулалтууд Сингапур, Малайз, Филиппин, Тайвань, Тайланд болон Индонезид болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх