“Их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг туйлын их аз завшаан”

2017-10-25 12:39      ГэрэгМН

“Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад

Уудам талд жинчин хүний дуулах яруу” гэх шүлэг адил хангай дэлхий цагаан дээлээр энгэрээ гоёх байгалийн хосгүй үзэгдэл.

Түүнийг ажин зогсож буй талын хүний сэтгэл дулаахан. ӨМӨЗО-ны аялагчтай таарч түүнтэй хэсэгхэн хором ярилцах завшаан тохиосон юм. Ингээд та бүхэндээ ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Эрхэм сэтгүүлчийн энэ өдрийн амрыг эрье.

-Та монголд өмнө нь ирж байсан уу?

-Үгүй ээ. Анх удаа ирж байгаа. Монгол нутгийнхаа тансаг сайхан уул ус байгалийг харахын сацуу түүх дурсгалт газруудаар аялаад явж байна.

-Аль нутгаар аялаад ирэв?

-Алтан овоо, Шилийн богдоор ирээд Сүхбаатар,Хэнтий, Төв зэрэг аймгуудаар аяллаа. Одоо Их хааныхаа хөшөөний өмнө зураг даруулж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэхээр зогсож байна. Монгол хүнийхээ хувьд Их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг туйлын их аз завшаан гэж бодож байна.

-Аялал тань хэр сонирхолтой байв?

-Маш сайхан байлаа. Байгалийн давтагдашгүй өвөрмөц зохицолдлогоо, өргөн уудам тал нутаг, өнгө үзэмж хийгээд тэнд идээшиж байгаа мал сүрэг, малчдын ахуй зэргийг гэрэл зурагнаа мөнхөлнө гэдэг сайхан байлаа.

-Тэгвэл та зураг дарах их сонирхолтой юм шиг байна?

-Тийм. Очсон газар бүрийнхээ зургийг дарж явлаа. Ер нь зураг авах их сонирхолтой.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би ӨМӨЗО Шилийн гол аймгийн Авга хошуунаас ирсэн эгэл жирийн малчин хүн байна.

-Та хөдөө нутгаар аялаад малчидтай уулзаж ахуй соёлыг нь ажсан гэлээ. Таны бодлоор манай хоёр орны ахуй соёлын хувьд ялгаатай зүйл юу байна вэ?

-Бид адилхан мал малладаг хүний хувьд ахуй соёл адилхан хэвээрээ санагдсан. Нүүдэлчний ахуй, соёл үеийн үед өнөөг хүртэл хэв чанараа алдалгүй явж байгаа юм болов уу. Монгол, Өвөр монгол хоёр орон нэг зангилаанаас тасарсан улс. Гэсэн хэдий ч монголоо гэх сэтгэл зүрх нь хэзээд хадгалагдаж явдаг гэдэг шүү дээ.

-Анх монгол улсын хилээр орж ирэхэд тань юу бууж байв?

-Анх орж ирэхэд нутагтаа ирсэн юм шиг л халуун дотно, дулаахан санагдсан. Төрсөн нутаг л тийм байдаг болов уу.

-Танд баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд амжилт хүсье?

-Танд бас баярлалаа. Алтан харгуй зам тань үргэлж дардан байх болтугай.

Б.Цэрэнлхам




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13