Мицубиши Хойд Америкаас гэмтэлтэй 160 мянга гаруй машинаа татаж байна

2017-10-24 16:35      ГэрэгМН

Японы Mitsubishi Motors концерн Хойд Америкт худалдагдсан 160,000 автомашиныг эргүүлэн татаж байна.

TAСС-ын мэдээлснээр 2015-2017 онд гарсан Outlander кроссовер ба Lancer седаны хөдөлгүүрт асуудал үүссэн аж.

Согог гажигтай учраас машиныг жолоодож байхад хэт халах буюу донсолгож байгаа аж. Тиймээс моторын хүчин чадал буурч магадгүй гэнэ.

Энэхүү гажигтай ихэнх машиныг Канад, АНУ-д бага үнээр зарсан байна. Тиймээс компани өөрийн зардлаар гажуудлыг засах үүрэг хүлээж байгаа аж.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Dash

Recall гэдгийг эргүүлэн татах гэж орчуулахаа болимоор юм даа сэтгүүлч гуай!

2017-10-24 19:22    103.57.93.133

Сэтгэгдэл нэмэх