Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиход тань тус болох 6 зөвлөмж

2017-10-20 12:03      ГэрэгМН

Улс орны хөгжлийн түвшинг тодорхойлоход хамгийн их үүрэг гүйцэтгэдэг чухал салбар бол яах аргагүй нийтийн тээвэр. Тэр ч утгаараа аливаа улс орны нийтийн тээврийн салбар нь тухайн орны нүүр царай нь болдог билээ. Манай улсын хувьд нийтийн тээврийн салбартаа сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж, томоохон шинэчлэлүүдийг хийж эхлээд байна. Гэхдээ энэ салбарын хөгжилд харьяа төрийн байгууллага, автобус компаниудаас гадна хамгийн чухал нь иргэдийн оролцоо юм. Иймд иргэдийн оролцоог сайжруулах үүднээс автобусанд зөв, боловсон, соёлтой үйлчлүүлэх дараах 6 зөвлөмжийг танд хүргэж байна.

1. Нийтийн тээврээр зорчиж буй иргэн та өөртөө болон бусдад ХҮНДЭТГЭЛТЭЙ хандана уу.

2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг тав тухтай зорчиход ШААРДЛАГАТАЙ ТУСЛАЛЦААГхяналтын ажилтнаас хүснэ үү.

3. Зорчигч та зохих журмын дагуу ХӨЛСӨӨ ТӨЛЖ үйлчлүүлнэ үү.

4. Цэвэр, цэмцгэр орчинг хамтдаа БҮРДҮҮЛЦГЭЭЕ.

5. Өнөөдрийн тань УХАМСАРТАЙ ҮЙЛДЭЛ ирээдүйд тань хийх хөрөнгө оруулалтын нэг байх болно.

6. Нийтийн тээврийн хэрэгслээр соёлтой, боловсон үйлчлүүлсэн танд БАЯРЛАЛАА. Эх сурвалж: CITY BUS CONSULTING LLC




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

үнэн үг шүү.

2017-10-20 12:39    103.229.122.109
зочин ахмад настан

Дээхэн үед ахмад настан жирэмсэн хүн автобусанд ороод ирхэд салуус суудал тавиад өгдөг жолооч кондуктор суудал тавиад гэдэг байсан юм. Одоо тэгж шаардаж байдаг жолооч гэж нэгч байхгүй харин хөгшин хүнд дэндүү цэвдэг сэтгэлээр хандах болсон доо.Хотын нийтийн тээврийн газрын хүмүүс ч энэ талаар бүр ч тоохоо больсон доо.Хүн өтлөх ч хэцүү юмаа.Залуус сандалд тухлан сууж утсаараа орлдоод цонхоор хараад үл тоох юм даа .Ахмад бид ч хэнд ч гомдох вэ Өтлөх нь хохь нь юм даа.

2017-10-20 12:30    103.229.122.109

Сэтгэгдэл нэмэх