С.Бямбацогт үдэлт хийлээ 

2017-10-13 16:38      ГэрэгМН

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өнөөдөр яамны хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэж, дурсгалын зураг татууллаа.

Хэдийгээр нэг жил богино мэт боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа том зургаар нь нэгтгэж харахад “Хэлэх үг, хийсэн ажилтай” байгааг С.Бямбацогт хэллээ. 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бие даасан 10 хууль, 4 нэмэлт өөрчлөлт, 1 УИХ-ын тогтоолыг УИХ-аар батлуулжээ.

Одоогоор 20 гаруй хуулийг боловсруулж байгаа бөгөөд 3 хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Тэр дундаа халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байдаг салбарын албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, үүний үр дүнд тодорхой ахиц дэвшил авчирсныг ч дурьдаж байв.

Тодруулбал, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиудыг батлуулж, алба хаагчдынхаа өмнө тулгамдаж байсан тодорхой асуудлыг шийдвэрлэсэн байна.

Цаашдаа яамны хамт олноо энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа С.Бямбацогт илэрхийлж, нийт албан хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Эх сурвалж: ХЗДХЯ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн

Шахаасны мэдлэггүй "мэргэжилтэн"-гүүдийг нь мөн төрөөс зайлуулах хэрэгтэй

2017-10-16 09:46    182.160.36.92
Галдан

Дарга дагаж далдагнасан Ховдын Долингоруудыг өндөр албан тушаалд дэвшүүлсэн гавъяатай нөхөр дөө

2017-10-14 11:47    203.91.115.38

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48