АН-ын АЗХ-ны залуус намынхаа удирдлагын шийдвэрийг эсэргүүцлээ

2017-10-13 15:47      ГэрэгМН

Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны ерөнхийлөгчийг бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулах нь мөнгөний асар их хамааралд оруулж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулна гэж үзэж байгаа АЗХ-ны хэсэг залуус өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Ардчилсан намын дэргэдэх АЗХ үүсэн байгуулагдаад 17 дахь жилтэйгээ золгож байна. Тэртээх 2000 онд Ардчиллын төлөөх таван нам нийлж, АН-ыг байгуулах үед тус намуудын дэргэдэх Залуучуудын байгууллагууд нэгдэж одоогийн АЗХ-г байгуулсан түүхтэй.

Тус холбоо нь бие даасан байдалтайгаар АН болон намын үе үеийн дарга, удирдлагатай хамтран ажиллаж ирсэн. АЗХ намынхаа хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах, дотоодоосоо лидерүүдийг таниулан гаргаж ирэх зарчмаар ажилладаг.

Ийм байтал АЗХ-ны ерөнхийлөгчийг улс орон даяар явагдах нүсэр сунгаагаар тодруулахыг тулгаж, үүнийгээ залуучуудын байгууллагын үндсэн дүрэмд өөрчлөлт хийх замаар гүйцэлдүүл хэмээн шахах болсныг хүлээн авах арга алга.

Хэрэв энэ зарчмыг хүлээн зөвшөөрч, дүрэмдээ суулгавал АН-ын дэргэдэх Залуучуудын байгууллага мөнгө, санхүүгийн хүлээсэнд баригдаж, өөрсдийн зорилгоосоо хазайхад хүрнэ.

Мөнгө, санхүүгийн эрхшээлд орсон удирдлагатай улс төрийн нам, аливаа хүчин улс оронд ямар их гай тарьдаг болохыг бид бэлхэн харж байгаа. Тиймээс тусдаа өөрийн гэсэн дүрэм журамтай, он удаан жил оршин тогтнож ирсэн АЗХ-ны дотоод асуудалд АН-ын зүгээс хэт оролцохыг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ.

Тиймээс тус холбооны гишүүд дэмжигчид энэ сарын 14-ний өдөр хуралдах АЗХ-ны 7-р үндэсний чуулганы дарга, тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагадаа "АЗХ-ны дүрмийг шинэчлэх төслийг боловсруулахаар АН-аас байгуулсан ажлын хэсгийг өөрчилж, тус ажлын хэсгийг 100 хувь АЗХ-ны гишүүдээс шинэчлэн бүрдүүлэх.

Мөн АЗХ-ны VII чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа АН-аас байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хэсэгт буцааж, улмаар АЗХ-ны ээлжит VI бага чуулганы тогтоолын дагуу 21 аймаг, 9 дүүрэгт бүртгэлтэй нийт 42,000 гишүүн залуучуудын саналыг тусгаж, анхан шатаар хэлэлцүүлэхийг" тусгасанаа танилцууллаа.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48