Олон улсын валютын сангийн байрны гадна талбайд эсэргүүцлийн жагсаал хийнэ

2017-10-13 14:11      ГэрэгМН

Цалингаа нэмүүлэхээр хоёр ч удаа ажил хаялт хоёр ч удаа зарласан багш, эмч нарын эсэргүүцэлд соёл урлагийнхан нэгдэв.

Соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд албан тушаалын зэрэглэл шинэчлэн тогтоогоогүйгээс цалингаас өөр нэмэгдэл урамшуулал хөнгөлөлт эдлэхгүй өдийг хүрсэн тухай өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд мэдээлэл хийх үеэр ярилаа.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өчигдөр /2017.10.12/ 14:00 цагт хамтын маргаан үүссэнтэй холбоотой зуучлагч томилогдсон. Зуучлагч зөвлөмжөө танилцуулахаар Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооныхонтой уулзсан.

Харамсалтай нь, Засгийн газар бүрдээгүй гэдэг шалтгаанаар Ажил олгогч эздийн холбоо зөвлөмжийг хүлээж авахаас татгалзсан. Засгийн газрын төлөөллүүд “Бид эрхзүйн чадамжгүй, эрх мэдэлгүй. Зөвлөмжийг хүлээж авах боломжгүй гэсэн' гэж МҮЭХ-ныхон хэлэв.

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой улсын гурван талт хэлэлцээрт ахиц гарахгүй байна. Шийдвэр гаргагчид хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна.

Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилчид Олон улсын валютын сангийн байрны гадна талбайд энэ сарын 16-нд эсэргүүцлийн жагсаалыг хийхээр болсноо дуулгав. 

Улсын драмын театрын ахмад жүжигчин, Ардын жүжигчин Г.Мягмарнаран: 

-Багш, эмч нар нийгмийн том салбар. Гэтэл Монгол Улсад соёл урлагийн салбар байх хэрэгтэй юм уу, үгүй юу. Би олон жил улсын төсвийг хэлэлцэж буй мэдээллийг хараад байхад “соёл урлаг” гэж ярьж байгаа нэг ч гишүүнийг олж сонсоогүй.

Миний бодлоор энэ улсад соёл урлагийн салбар хэрэггүй юм байна. Бидэнд мөнгө байхгүй, энэ салбар үнэхээр хэрэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй шүү дээ. Хүний оюун сэтгэлгээнд гоо зүйн мэдрэмж өгдөг соёл урлагийн байгууллагууд хэрэгтэй бол хэрэгтэй юм шиг л баймаар байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх: Соёл урлагийнхан дунджаар 580 мянган төгрөгийн цалин авдаг

-Манай театрт 260 орчим ажилчин ажилладаг. Төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбаргүйгээр Монгол Улс дэлхийн түвшинд хөгжих боломжгүй. Төр засаг үүнийг мэддэггүй биш мэддэг.

Анхаарал хандуулахгүй явсаар байгаад энэ асуудал хамтын тэмцэл, ажил хаялтын хурц хэлбэрт хүргэж байна. Үнэхээр харамсалтай байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газраас нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тэмцэл өргөн хүрээг хамарна.

Соёл урлагийнхан дунджаар 580 мянган төгрөгийн цалин авдаг. Өнөөдөр соёл урлагийн салбарт цалин, орон сууцны зээлгүй хүн бараг байхгүй. Би хүртэл орон сууцны зээлтэй.

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар: Театрын ажилчид 290 мянган төгрөг л авдаг.

Жүжигчин бид сард 535 мянган төгрөгний цалин авдаг. Харин манай театрын хамгийн бага цалинг тайз засагч, үйлчлэгч, жижүүр, мужаан зэрэг ажилчид сард дунджаар 371 мянган төгрөгийн цалин авдаг юм.

Үүнээс улс 21 хувийн татвар авчихна. Тэгээд тухайн ажилтны гар дээр 290 мянган төгрөг үлдэнэ. Ажилтан сарын эхэнд 146 мянга, сарын сүүлд хоол, унааны мөнгө нэмэгдээд 196 мянган төгрөгийн цалинг авдаг. Театрт маань нийт 129 ажилтантай бөгөөд ийм бага цалин авдаг 32 ажилтан бий.

Мөн манай ажилчид бүгд цалингийн зээлтэй. Соёл урлагийнхан олны танил хүмүүс гэдэг утгаараа нэрэлхээд, түрүүлж дуугардаггүй шүү дээ гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48