О.Баасанхүү:Сайд нарыг давхар иргэншилтэй эсэхийг тодруулна

2017-10-13 13:15      ГэрэгМН

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын сайдад нэр дэвшигчид тодорсонтой холбогдуулан байр сууриа илэрхийлж байгаа нь энэ ажээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улс хяналтгүй төртэй боллоо. Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёрхон засаглалтай боллоо. Яагаад гэвэл МАН Засгийн газар бүрдүүлэхдээ сайд нараа “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаа нь гүйцэтгэх засаглалыг устгалаа.

УИХ бол хяналтын чиг үүрэгтэй байх ёстой. УИХ-ын гишүүд бол сонгуульт албан тушаал бөгөөд гүйцэтгэх засаглал хэрхэн ажиллаж байгааг дүгнэх, хяналт тавь гэж сонгосон болохоос өөр өөрсдийгөө сайдаар томил гэж сонгоогүй.

Өмнөх парламентын үед МАН “давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газраа тэр чигээр нь “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа" гэв.

О.Баасанхүү мөн Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж байгаа гэдгээ хэллээ. "Монгол Улсад анхны бага хүүтэй банк орж ирвэл дэмжинэ гэдгээ би хэлж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, bank of china-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан байгаа. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байгаа юм" гэлээ.

Мөн О.Баасанхүү "УИХ-ын 76 гишүүн дотор хоёр иргэншилтэй хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс сайд болон бусад УИХ-ын гишүүд дотор давхар иргэншилтэй байсан хүмүүс байгаа эсэхийг олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт албан ёсоор хандахаар боллоо" гэв.

Зарим улсад сууж байгаа элчин сайдын яамдад Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй эсэхийг шалгуулах хүсэлт гаргахаа ч мэдэгдлээ.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48