Хоёр хотын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн айлчлал болов

2017-10-13 13:08      ГэрэгМН

Москва /МОНЦАМЭ/ Улаанбаатар, Москва хотын хамтын ажиллагааны 60 жилийн ойг тохиолдуулан Москва хотын дарга Сергей Собянины урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Архивын Газрын дарга С.Гаваа тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Улаанбаатар, Москва хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон гэрээ хэлэлцээр байгуулав. Тодруулбал айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын дарга Сергей Собянин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг хүлээн авч уулзан талууд хоёр хотын 2018- 2020 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Энэхүү гэрээгээр ирэх онуудад Улаанбаатар болон Москва хот архитектур, хот төлөвлөлт, орон сууцжилт, архив, боловсрол, эрүүл мэндийн салбарт туршлага солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Москва хотын дарга Сергей Собянин “Манай хоёр хот хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш 60 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид олон салбарт бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэн эв найрамдлаа бататгасан.

Харин шинээр байгуулж буй энэхүү гэрээ маань үр өгөөжтэй хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна” хэмээн онцлов. Түүнчлэн Нийслэлийн Архивын Газар, Москва хотын Архивын Удирдах Газрын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн баталсан нь айлчлалын бас нэгэн чухал үйл явдал байв.

Архивын чухал баримт бичиг, боловсон хүчин солилцох, хэрэгцээт тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа түүх соёлыг дэлгэрүүлэн сурталчлахад энэхүү гэрээний ач холбогдол оршиж буй юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус хотын томоохон бүтээн байгуулалттай танилцсан.

Тэрбээр тус хотод шинээр барьсан “Зарядье” соёл амралтын хүрээлэн, “Лужники” спорт цогцолборыг үзэж сонирхсон. 81 мянган хүний суудалтай “Лужники” спорт цогцолборт 2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-н болох юм.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

Л.Нандиа

Эх сурвалж: Монцамэ агентлаг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Бээжин-2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлдийг танилцуулав

2017-12-16 17:25

Монгол улс Макаотай ялтан солилцох хэлэлцээр байгууллаа

2017-12-16 17:19

Монголын урчуудын эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагналаа

2017-12-16 17:13

Ц.Адьяасүрэн:Хүн өвдөхөд эмч хэрэгтэй шиг байгаль сүйдэхэд өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй 

2017-12-16 14:55

Японд Монгол залуус их хэмжээний алтан гулдмай олжээ

2017-12-16 12:20

Мэндчилгээ

2017-12-16 12:17

Яруу найрагч М.Отгонбаяр “Болор цом”-ын эзэн боллоо

2017-12-16 11:51

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2017-12-16 11:48

Б.Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ

2017-12-15 17:48

Ц.Элбэгдорж ард түмэндээ хайртай гэж, харин бид...

2017-12-15 17:20

УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглолоо

2017-12-15 16:46

Сайн жишээ: Вагнер Ази ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав

2017-12-15 16:39

Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын хөтөлбөрийн анхан шатны дүгнэлт гарлаа

2017-12-15 16:34

Монгол улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэлээ

2017-12-15 16:30

Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

2017-12-15 16:26

Оросын Холбооны Зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны 3-р сарын 18-нд товлолоо

2017-12-15 15:50

Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж дүрэм зөрчжээ

2017-12-15 15:06

Элчин сайдаар томилогдсон Б.Хурцыг хэн хэн хэрхэн баалав

2017-12-15 14:54

УИХ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

2017-12-15 14:49

Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон "Шилдэг хэсгийн төлөөлөгч" анхдугаар уралдаанд түрүүллээ

2017-12-15 14:44