"Манай улсын далбааг буулгаж, ОХУ-ыг доромжилсон" хэрэгт хариу өгнө

2017-10-13 13:00      ГэрэгМН

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр "Тус улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар болон Вашингтон дахь худалдааны төлөөлөгчийн газрын дээрх ОХУ-ын төрийн далбааг АНУ дур зоргоороо буулгасан явдал бол ОХУ-ыг доромжилсон үйл ажиллагаа юм. ОХУ үүнд хатуу эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдлээ.

Тэрбээр "АНУ ОХУ-ын далбааг буулгахдаа Оросын талаас зөвшөөрөл аваагүй, мөн АНУ Оросын талын тэдгээр байгууллагад байсан бичиг баримтыг үлдээж шалгах оролдлого хийсэн байна.

Орос, Америк хоёр улсын консулын гэрээний дагуу, эдгээр дипломат байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч Америкийн тал ямарваа цаг үед, ямарваа газарт эдгээр баримт бичигт ойртох эрхгүй юм. Америкийн тал дипломат харилцааны адил тэгш байх зарчмыг анхааралдаа авахыг Оросын тал анхааруулж байна" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
TJ

unet dalbaagaan avaad amewrikaas bugd jvcgaaldaa

2017-10-13 16:41    90.180.37.125
23

янкуудыг нэг сайн хусаач. оросууд аа. тэд нэг их том хөдөлж ядсан хөлөг

2017-10-13 15:55    183.177.100.210
hg

yamar utgagui garchig uguu ve? manai ulsiin dalbaag buulgasan yum bh gj bodloo shd,hoilog setguulche

2017-10-13 14:53    202.72.245.165

Сэтгэгдэл нэмэх