Э.Шинэцэцэг: Эко сургуулийн хамт олон орон нутгаа дагуулж өөрчилдөг

2017-10-13 11:53      ГэрэгМН

 

Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгтэй саяхан болж өнгөрсөн олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн  үндэсний III чуулганы талаар ярилцлаа.

-Эко сургуулиудын үндэсний чуулган саяхан болж өнгөрлөө.Чуулганы гол зорилго ач холбогдол юу байв?

-Олон улсын эко сургуулиудын сүлжээнд бүртгэлтэй Монгол Улсын эко сургуулиуд анх удаа  олон улсын ISO14001 2004-ийг батламжилсан олон улсын эко шошго болох  “Ногоон туг”-ийг гардаж авсан нь энэ удаагийн чуулганы хамгийн гол үр дүн байлаа. Ногоон туг”-ийг  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдүгээр 10 жилийн сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургууль, нийслэлийн Сүхбаатар дүүргийн  58 дугаар сургуулиуд авсан.  Анх 2008 онд цөлжилтийг сааруулах олон улсын төслийн дэмжлэгтэйгээр эко сургуулийн үзэл баримтлалыг Монголд анх туршиж эхэлсэн. 2011 онд Байгаль орчны мэдээлэл сургалтын төв нь Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн болсноор “Ногоон туг”-ийг Монгол Улсад олгох эрхтэй болсон  гэсэн үг. III чуулганы үеэр  олон улсын байгууллагын төлөөлөл ирж “Ногоон туг”-ийг гардуулсан явдал нь эко сургуулийн үзэл санааг Монголд хэрэгжүүлсэн олон жилийн үйл хэрэг маань амжилтад хүрсний гол шалгуур юм.   Эко сургууль хөтөлбөрт нэгдсэн 255 сургууль бий. Эдгээр сургууль хамтдаа өнгөрсөн хугацаанд юуг өөрчилсөн,цаашдаа юуг өөрчлөх вэ гэдэг дуу хоолойг нэгтгэснээрээ чуулганы хоёр дахь ач холбогдол оршиж байна.  Энэ хүрээнд сурагчид маань тодорхой уриалгууд гаргаж, түүнийгээ олон нийтэд олон нийтийн сүлжээгээр яаж хүргэх вэ гэсэн саналуудаа нэгтгэсэн. Мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд багш нар өөрчлөлтийг дэмжиж чадна гэсэн агуулга дор үзэл санаагаа нэгтгэж ярилцлаа. Сургууль бол орон нутгийн хөгжлийн төв гэдэг утгаар орон нутагт тогтвортой хөгжлийн манлайллыг хэрхэн үзүүлэх вэ гэдгээ чуулганы үеэр ярилцсан гэсэн үг.  

Чуулганд 21 аймгийн Боловсрол, Байгаль орчны газрын төлөөлөл ирсэн. Эдгээр албаны хүмүүс Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрт ямар үйл ажиллагааг тусгуулах, түүнийг яаж орон нутагт хэрэгжүүлэх вэ гэсэн сэдвээр санал бодлоо солилцож, нэгтгэлээ. Эдгээр гурван түвшинд чуулганы үйл ажиллагаа  явагдлаа. Бид чуулганы үеэр яригдсан асуудлуудаа нэгтгээд холбогдох байгууллагуудад танилцуулах болно.

-“Ногоон туг” авсан сургуулиуд гадаад, дотоод орчиндоо тодорхой өөрчлөлтүүд гаргасан байдаг юм байна. Эко сургуулиудын сургалтын хөтөлбөрт ямар агуулга туссан байдаг вэ?

-Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэмжсэн 11 сэдвийг эко сургуулиуд хэрэгжүүлэх ёстой байдаг. Сургуулийн орчин, ус, эрчим хүч, хог хаягдал, биологийн олон янз байдал, эрүүл амьдралын хэв маяг,  дэлхийн иргэн, тээвэр, хариуцлагатай уул уурхай гэсэн сэдвүүдээс дор хаяж хоёр сэдвээр  бодит үйл ажиллагааг  сургууль дээрээ хэрэгжүүлж, соёл болгосон  сургууль “Ногоон  туг” авч байна гэсэн үг.

Тэр хоёр сэдвийн нэг нь зайлшгүй сургуулийн орчин. Сургуулийнхаа гадаад, дотоод орчныг эрүүл, аюулгүй, ногоон орчин байна уу гэдэгт үнэлгээ хийгээд тодорхой гарын авлагын дагуу орчныхоо чанарыг тодорхойлж, тэр дагуу өөрчлөлт хийдэг. Сургуулийн хамт олны хамтын оролцоогоор гадаад, дотоод орчны өөрчлөлт хэр чанартай, бодитой хийгдсэн бэ гэдэг нь гол шалгуур үзүүлэлт болдог. Мөн дээр нь ISO 140001 дээр суурилсан  эко сургуулийн долоон алхам гэж байдаг. Эхлээд үнэлэх,төлөвлөх,амжилтуудаа олж харах, түүнийгээ сургалтын хөтөлбөртөө оруулж ирэх,сургалтын хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүдтэйгээ хамт хийх гэх мэт алхмуудыг шат дараатай хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Т

ухайлбал, сургуулийн хашаа хайс хийхийн тулд хамтдаа ярилцаад ямар үнэ өртгөөр ямар дизайнтай хашаа барих вэ гэдэг шийдлээ технологийн хичээлийн агуулгадаа оруулж ирж болно. Ингэж хийж байгаа ажил бүрээ сургалтаар дамжуулах, нийт олныг хамруулах нь маш чухал. Эко сургуулийн амжилтын гол үндэс нь оролцоо гэсэн үг.

 “Ногоон туг” авсан гурван сургуулийн гадаад, дотоод орчин багагүй хөрөнгө мөнгө зарсан зарим сургуулийг бодоход тийм сайн биш. Хамгийн гол ялгарах зүйл бол олон жилийн турш цэвэрлэгчээсээ эхлээд захирлаа хүртэл, нэгдүгээр ангиас арванхоёрдугаар ангийн хүүхэд хүртэл бүгд оролцож, тэр орчныг бий болгох нь чухал.

-Сургууль нийтээрээ оролцоотой байж, амжилтад хүрчихээд дараа нь сумандаа, орчиндоо нөлөөлж эхэлдэг гэсэн үг үү?

-Сургуулийн орчинд хүүхэд бүр оролцохоор хандлага, ойлголт нь өөрчлөгдөж, улмаар гэр бүлдээ нөлөөлж эхэлдэг. Оролцоо нэмэгдэх, эцэг,эхчүүдийн санаачлага  сайжрах гээд орон нутагт өөрчлөлтүүд бодитой харагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл,сургуулийн хамт олон орон нутгаа дагуулж өөрчлөх үйл явц явагддаг гэсэн үг. Түүнээс биш зааланд 300 хүн цуглуулаад ярих нь чухал биш. Бид цаашдаа эко сургуулийн хөтөлбөрт улам олон сургуулийг хамруулах, “Ногоон туг”-ийн эздийг олшруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 Г.Гэрэл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Бээжин-2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлдийг танилцуулав

2017-12-16 17:25

Монгол улс Макаотай ялтан солилцох хэлэлцээр байгууллаа

2017-12-16 17:19

Монголын урчуудын эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагналаа

2017-12-16 17:13

Ц.Адьяасүрэн:Хүн өвдөхөд эмч хэрэгтэй шиг байгаль сүйдэхэд өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй 

2017-12-16 14:55

Японд Монгол залуус их хэмжээний алтан гулдмай олжээ

2017-12-16 12:20

Мэндчилгээ

2017-12-16 12:17

Яруу найрагч М.Отгонбаяр “Болор цом”-ын эзэн боллоо

2017-12-16 11:51

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2017-12-16 11:48

Б.Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ

2017-12-15 17:48

Ц.Элбэгдорж ард түмэндээ хайртай гэж, харин бид...

2017-12-15 17:20

УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглолоо

2017-12-15 16:46

Сайн жишээ: Вагнер Ази ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав

2017-12-15 16:39

Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын хөтөлбөрийн анхан шатны дүгнэлт гарлаа

2017-12-15 16:34

Монгол улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэлээ

2017-12-15 16:30

Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

2017-12-15 16:26

Оросын Холбооны Зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны 3-р сарын 18-нд товлолоо

2017-12-15 15:50

Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж дүрэм зөрчжээ

2017-12-15 15:06

Элчин сайдаар томилогдсон Б.Хурцыг хэн хэн хэрхэн баалав

2017-12-15 14:54

УИХ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

2017-12-15 14:49

Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон "Шилдэг хэсгийн төлөөлөгч" анхдугаар уралдаанд түрүүллээ

2017-12-15 14:44