Айлын хашаанаас олдсон гранатыг аюулгүй болгожээ

2017-10-13 09:32      ГэрэгМН

Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр ширхэг гранат айлын хашаанаас олдсоныг аюулгүй болгосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор хоёр ширхэг гранат байна гэсэн дуудлага өчигдөр 15:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, Цагдаагийн хэлтсийн тав, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн 5 алба хаагч ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгожээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх