Forbes сэтгүүл хамгийн сайн ажил олгогчдын жагсаалтыг гаргажээ

2017-10-13 09:20      ГэрэгМН

Forbes сэтгүүл 2017 оны хамгийн сайн ажил олгогчдын жагсаалтыг гаргасан байна. Үнэлгээний эхний байранд Alphabet Holding (Google-ийн толгой компани), хоёрт нь Microsoft корпораци оржээ. Гуравт Japan Exchange Group орсон аж. Тус сэтгүүлийн редакцийн зөвлөлийн мэдээлснээр, эдгээр 3 ажил олгогч нь ажилчдаа "гайхалтай сэтгэл хөдлөл"-тэй байлгадаг гэнэ. Apple дөрөвдүгээр байр, IBM-8, Өмнөд Солонгосын электроник үйлдвэрлэгч LG Corp. аравдугаар байрт оржээ. Дэлхий даяар нийт 500 компанийг рейтингид оруулснаас 165 нь Европ, 157 нь Америк, 44 нь Хятад, 41 нь Япон улсын компани байна. Сэтгүүл үнэлгээг гаргахдаа ажил олгогчийн талаарх үнэлгээг ажилтнуудаас авсан санал асуулгад тулгуурласан бөгөөд тэдний хамаатан садан, найз нөхдийн үнэлэлтийг ч авч үзжээ. Үүнээс гадна, ажлын байрны нөхцөл, имиж гээд олон талаас нь авч үзэж байж ийм үнэлгээг гаргажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

manai gok heded oroh bol.sonin bn

2017-10-13 12:31    85.204.124.176

Сэтгэгдэл нэмэх