Их дээд сургууль төгсөгчдийн тоо буурч, ЕБС төгсөгчид нэмэгджээ

2017-10-12 17:14      ГэрэгМН

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний есдүгээр сарын статистикийг өнөөдөр танилцууллаа.

Танилцуулгад 2016-2017 оны хичээлийн жилд ямар сургуулийг хэдэн суралцагчид төгссөн талаар мэдээлжээ. Бүх шатны сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Нийт төгсөгчдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнээс:

- ЕБС-ийг 72.3 мянган сурагч

1. Есдүгээр ангийг 34.8 мянга

2. Арван хоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгсжээ

- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид

- Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгсжээ.

- Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт ажээ.

Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгдсэн статистик гарчээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх