Олон нийтийн цагдаа нар давтан сургалтад хамрагдлаа

2017-10-12 17:11      ГэрэгМН

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар батлагдсан "Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ”, холбогдох журмуудаар 2017 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулж байна.

Давтан сургалтад НийслэлийнБаянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан "Сар шинэ”, "Эргүүл”, "Ломбард”, "Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагт цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48