Д.Хаянхярваа: Сайдад нэр дэвшигчдийн нэрийг АТГ болон Ерөнхийлөгчид хүргүүлсэн

2017-10-12 12:23      ГэрэгМН

МАН-ын бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т илгээсэн. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог.

Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. МАН хуулийн хугацаандаа багтаж, Засгийн газраа байгуулна. МАН бол улстөрийн том хүчний хувьд цаашид улс эрх ашгийн төлөө нэгдээд эдийн засгаа сайжруулаад явна. Тууштай ажиллаад явна. Итгэж болно" гэлээ.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу?

-Ерөнхий сайд дэд сайдтай ажиллана гэсэн чиглэл барьж байгаа.

-Засгийн газрын гишүүдийг дан УИХ-ын гишүүдээс сонгож байгаа нь мэргэжлийн байлгах гэж үү, эсвэл тогтвортой байлгах гэсэн үүднээс ийм сонголт хийв үү?

-Одоогоор Засгийн газарт ямар нэгэн нэр өгөөгүй байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. Энэ асуудлыг МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл гээд бүх шатанд тодорхой сайн ярилцсаны үндсэн дээр шийдсэн. Нэлээн нухацтай ярилцсан. Монгол Улсын Засгийн газрыг яаж тогтвортой ажиллуулах уу, хүчтэй байлгах уу гэдгийг ярилцаж байгаад шийдсэн шийдэл.

-Нэр дэвшигчдийг санал болгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

-Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нэлээн ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцлоо, нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байна гэж янз бүрээр бичиж байна. Бид ярилцсан. Мөн ард иргэдийн зүгээс ирж байгаа олон шүүмжлэлийг сонсож, ер нь Засгийн газрын гишүүнийг мэдлэг боловсролтой, туршлагатай, салбараа мэддэг салбараа бүрэн дүүрэн аваад явчих чадвартай хүмүүсээ сонгосон.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайдаар томилогдож байгаа юм байна. Тэгэхээр УИХ-ын дэд даргынх нь албан тушаалыг яах вэ. Оронд нь томилох хүнээ сонгосон уу?

-Дараагийн асуудлыг яриагүй байна. Засгийн газрын гишүүдээ томилсны дараа энэ асуудлыг ярих ёстой.

-АН-ын зүгээс таван яаманд "давхар дээл"-тэй байхыг зөвшөөрнө гэж байсан. Гэвч бүх сайд давхар дээлтэй байх нь. Ингэснээр яг томилгооны үеэр АН дэмжихгүй, танай нам эв зүйгээ олоогүй байвал зарим сайд нар томилогдож чадахгүй байх вий гэсэн асуудал байна?

-Дан, давхар дээлийг хуулиар хориглосон зүйл байхгүй. МАН-ын бүлгийг сайд нараа томилж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Би өмнө нь ч хэлж байсан. МАН дотооддоо эв зүйгээ олж чадна гэж. Ямар нэгэн зөрчил байхгүй. Ажил тууштай үргэлжилнэ.

-Шинэ сайд нар давхар цалин авахгүй гэдгийг сайд нар дэмжиж байгаа юу?

-Анхнаасаа л тийм байсан. Сайд хийж байгаа гишүүн УИХ-ын гишүүнийхээ юм уу, сайдынхаа аль нэгийнх нь л цалинг авдаг байсан. Энэ зарчмаараа аль нэг цалингаа авна.

-Сайд нарыг маргааш томилж амжих уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, АТГ-аас бичиг нь ирж амжвал өнөөдөр томилоход ч бэлэн байна.

Улмаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа.

-Шадар сайд Ө.Энхтүвшин

-ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

-Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

-Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

-Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

-Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

-Б.Батзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа зарлав.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48