Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүл

2017-10-11 17:29      ГэрэгМН

Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү.

Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу…

Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн илд шидэж, өвөр түрийгүй муулалцана вэ. Барж дийлэх хоол нь бүсгүйчүүл байдаг хэрэг үү.

Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар бол яалт ч үгүй монгол эмэгтэйчүүдийн минь шилмэл төлөөлөгч, шилдэг удирдагч нар. Ц.Цогзолмаагийн хувьд сурган хүмүүжүүлэх ажлыг бүхий л шатанд нь хийж, эрхэлж ирсэн сэхээтэн.

Тэгтлээ хүний хийж чадахгүй, дөнгөхгүй ажлыг хийлгэх гээд байгаа биш дээ, ямар. Аль аль нь маргаангүй, сайдын энтэй бүсгүйчүүл. Ядаж л эх хүн, ээж хүн худал хэлж, хулгай хийхгүй.

Удирдлагууд нь дараалан авлигын хэргээр үйлдэл дээрээ баригдаж байсан Эрүүл мэндийн яамыг салбарынх нь хүнээр удирдууллаа гэхэд л өнөөх нь бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, гаргасан шийдвэр бүр нь хувийнх нь бизнест ашигтай байхаар шийдэгдэж байсныг мартах цаг болоогүй байна.

Энэ түвэгтэй салбарыг Д.Сарангэрэл гишүүн харин ч асуудалгүй удирдаж чадах сайн менежер. Шулуун шударга үгтэй, эрс шийдэмгий түүнийг Эрүүл мэндийн салбарыг мэдэхгүй хэмээх дүгнэлт нь харин ч өрөөсгөл гэдгийг бардам хэлж чадах байна.

Эрүүгийн шинэ хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу юугүй ял эдлэхээр заалттай байсныг энэхүү чичлүүлээд байгаа гишүүн бүсгүй чинь Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран хуулийн төсөл санаачлан, хойно урдгүй орж гүйсээр засч, залруулж өгөөгүй бил үү.

Хэдэн жилээр дамнан яригдсан, эхэлдэг ч үгүй, дуусдаг ч үгүй барилгууд болох Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Түлэнхий төвийн шинэ барилгын шийдэгдэхгүй удсан төсөв, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлсэн биш гэж үү.

10 гаруй жилийн турш огт шинэчлэгдээгүй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчилж батлуулсан хүн гэдгийг олон нийтээр мартчихсан хэрэг үү.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласныг, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн мөн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгааг энүүхэн зуурт бүү март.

Тэр байтугай салбарын хүн гэгдээд томилогдсон А.Цогцэцэг сайд асанд хүртэл “Жирэмсэн эхчүүд гурван шинжилгээ өгөхийн тулд гурван өөр эмнэлэг дамжин өвлийн хүйтэн, зуны халуунд хөлсөө цувтал, хөлөө хавагнатал явж байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг цэг байгуулж өгөөрэй” гэж байсныг ч эргэн саная.

Мөн автор нь өөр нөхдөөр хаяглагддаг элэгний В, С вирустай 400 мянган хүний асуудалд чиглэсэн алхмуудыг улсын хэмжээнд нэн яаралтай хийх шаардлагатайг тодотгож, тэдний эмчилгээний гол найдвар болсон Харвони гэх өндөр өртөгт эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тал дээр санаачлагатай ажиллахыг хүсч, настайчуулын хамгийн ихээр ууж, хэрэглэдэг өвдөгний үений эмийг хүртэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахыг шаардаж байсан хүн яагаад Эрүүл мэндийг салбарыг удирдаж чадахгүй гэж?!

Ц.Цогцолмаа гишүүний хувьд ч тэр. Боловсролын салбар бодлогогүй болж, хөл толгойгоо “алдаж”, дотроо жийлцэх болсон энэ үед харин ч зөв хүн сонгогдсон биш үү.

Хэдийгээр тэрбээр парламентад шинэ ч МУИС-ийнХовд дахь салбарт багш, ЗДТГ-т мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан арвин намтар, туршлагатай, хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэг.

Төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллахдаа нийгмийн салбарт, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боловсролын чиглэлд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо илэрхийлж ирснийг мартаж, үгүйсгэх хэрэггүй байлтай.

УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч мөн холбогдох байнгын хороод болоод эмэгтэй гишүүдтэйгээ нийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө асуудлыг шат шатанд нь тавьж ажилласаар байгааг бид харж байна.

Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг атал Монголд дипломаа өвөртөлчихөөд ажилгүй байдаг гаж тогтолцоог халах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлдэг тэрбээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг ч дурьдах нь зүй.

Эцсийн дүгнэлтэд, хамгийн чухал, хамгийн адармаатай, хүн бүр, иргэн бүр шөвөлзөж, үгээ хэлж, үзгээ хурцалдаг, нярайгаас өтгөст хүртэл хүртээлтэй яамдаа бүсгүйчүүддээ хаялаа. Үүн дээр нь нэмээд нулимаад, өшигчөөд, ус цацаад байх хэрэг бий гэж үү.

Хэл амаа билүүдэж, чадах чадахгүйгээр нь урьтаж дүгнэж байхаар эхлээд ажлыг нь хийлгээд үзье. Шүүмжлэх, чичлэх цаг бидэнд хангалттай бий. Салбарыг сайн мэргэжилтэн биш сайн менежер, сайн менежмэнт л авч явдаг гэдгийг улстөржиж, уралцсан цаг бүртээ бултаараа харж байгаа шүү дээ.

Тэдэндээ итгэе, бүсгүйчүүл минь чадна аа. Тэд энэ цагийн, энэ засгийн шилдэг менежерүүд байх болно гэдэгт итгэе.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЦЭЭГИЙ

Цогзолмаа бол Эрхүүгийн багшийн дээд төгссөн багш хүн. Хар багаасаа өнчин өрөөсөн болж олон өнчин дүүгээ өсгөсөн жирийн ядарсан хүмүүсийн амьдралаар амьдарч өсөж бойжсон ,дайчин, өр зөөлөнтэй даруухан монгол бүсгүй. Энэ хүн задарсаных нь талд биш ядарсан ард олныхоо талд байж чадах чадварлаг зохион байгуулагч бүсгүй Маш зөв хүнийг сонгосон байна. Амжилт хүсье

2017-10-13 09:10    203.91.115.43
Зочин

Шинжлэх ухааны доктор Чулуунбатын оронд боловсролгүй Боловсролын сайд мүүний шашинтан Цогзолмаа. Доктор эмч Цогцэцгийн оронд сэтгүүлч эмгэн. Арай ч дээ Хүрэлсүхаа

2017-10-11 21:54    66.181.186.76

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01

"Бизнесийн ногоон гарц-2017" үндэсний чуулган боллоо

2017-12-09 12:34