Д.Амарбаясгалан: Засгийн газрын 12 сайд тодорхой болсон

2017-10-11 13:53      ГэрэгМН

У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллах УИХ-ын гишүүдийн нэрс энэ 7 хоногийн эхнээс таамаг хэлбэрээр яригдаж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр Ардын Засгийн газарт орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

Д.Амарбаясгалан: Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж сайд нарын нэрс тодорч эхэлсэн. Одоогийн байдлаар 12 сайдын нэр тодорхой болоод байна. Өнөөдөр Засгийн газрын үлдсэн 3 сайдын нэр тодорхой болно.

Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

-Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар

-Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

-Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

-Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

-Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

-Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарын нэрсийг дэвшүүлэхээр болсон.

Бусад сайд нарын нэрсийг МАН-ын удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн гишүүдийн саналаар тодруулна.

-Н.Энхболд, Д.Тэрбишдагва нарыг сайдаар томилно гэсэн мэдээлэл байна?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг чадвартай хүмүүсээс бүрдүүлэх үүднээс УИХ-д олон удаа сонгогдсон, төрийн ажлын дадлага, туршлага хүмүүсийг сайдаар томилно гэсэн саналыг илэрхийлж байгаа.

-Шинэ Засгийн газар давхар дээлнээс татгалзаж чадсангүй?

-Парламентын засаглалтай улс оронд парламентын гишүүд сайдаар давхар ажилладаг. УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах нь ажлын үр дүнгийн хувьд дан дээлтэй сайдаас ялгаатай байдаг.

УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийснээр Парламентад хариуцсан салбартайгаа холбоотой асуудлыг хамгаалж чаддаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө дан дээлтэй учир Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд танхимын гишүүд УИХ-ын гишүүн байх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт УИХ гишүүн, Засгийн газрын сайдаар ажилласнаар төсөв хэмнэх боломжтой. Давхар цалин, давхар хангамж авах боломж байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний цалин эсвэл Засгийн газрын сайдынхаа цалингийн аль нэгийг сонгоно.

-Засгийн газар дэд сайдтай байх уу?

-Дэд сайдын асуудлыг одоогоор ярилцаагүй байна. Засгийн газрын танхим бүрдсэний дараа дэд сайдтай байх эсэхийг Засгийн газар шийднэ.

Г.Дугар

Эх сурвалж: Zaluu.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
загдаа

бөгс долоогч гэсэн мэргэжилтэн гэмээр 2 авгайг болиод Ундраа оюундарь 2 гоёдоод байна уу 76 мал хүн алин болох оо үзүүлээч ээ

2017-10-11 16:19    202.21.113.82
Иргэн

Цогтбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болгооч. Энэ салбарын гадаад харилцаа өргөссөн. Дипломат хүн их шаардлагатай байна. Цогтбаатар урьд нь ажиллаад салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү

2017-10-11 14:28    202.21.106.164

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48