Гашуунсухайтаар хоногт 500 машин гарах квотыг Хятадын талаас тавьжээ 

2017-10-11 10:13      ГэрэгМН

БНХАУ-ын талаас Гашуунсухайтын боомтоор Монголын талаас гарах нүүрс тээврийн машины тоонд  албан ёсоор квот тавьж эхэлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.

Өмнө нь 2000 машин гардаг байсныг 500 хүртэл бууруулж квот тогтоохоо мэдэгдсэн байна.  Үүнийг хойд хятадууд хойд Солонгосоос нүүрс импортолж эхэлсэн, Австралид болсон далайн хар шуурга намжиж уурхайнууд нь хэвийн үйл ажиллагаа явуулах болсон зэрэг гадаад нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа ч манай улстөрийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлж байгаа гэж дотооддоо үзэж байгаа билээ.

Хятадууд шууд хориг тавиад эхэлнэ гэдэг сайны дохио биш, нүүрсний экспорт нэмэгдэхгүй байх сөрөг дохио гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга  М.Мэндбаяр ярьжээ. Тиймээс заавал Гашуун сухайтын боомтоор коксжих нүүрсээ гаргана гэхгүйгээр Сүхбаатар, Дорнодтой хил залгаа Хятадын бүс нутагт эрчим хүчний нүүрсээ гаргах арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн байна. Мөн коксжих нүүрсээ Хятадын нутгаар дамжуулан Япон,Солонгос руу гаргах гэрээ  хэлэлцээрийг хийх арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн байна.

Өнгөрсөн долдугаар сараас хойш Гашуун сухайт боомт дээр түгжрэл үүсч, нүүрсний экспорт багассан. Үүнээс болоод “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын төлөвлөгөө биелэхгүйд хүрсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ариунболд ярьжээ. Өнөөдөр  хоногт дунджаар 450 орчим тээврийн хэрэгсэл Гашуун сухайтын боомтоор нэвтэрч байгаагаас 250-300 орчим нь  “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэж буй машинууд байгаа аж.

 Тиймээс  БНХАУ-ын Ганц модны боомтын үйл ажиллагааг жигдрэх хүртэл Дорноговь аймаг дахь Ханги хилийн боомт, Сайншандын төмөр замын өртөөгөөр дамжуулан нүүрсний тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хүсэлтийг Зам тээвэр хөгжлийн яаманд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хүргэсэн байна.

Г.Гариг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Jonhuu ikh balag tarina daa. Odoo yaana daa.

2017-10-13 21:51    122.201.24.84
Монгол

Жэнко хужаа мужаа гээд, Хүрэлсүх нь эрлийз морь гээд байхаар ингэж байгаа юм. Хятадын эсрэг дэмийрэхээ болих ёстой.

2017-10-13 18:10    182.160.6.26
asdf

Turj vhehgui ch gesen olon zuilsiig demii garzdaj bna. tsag hugatsaa, benzin, mongo.

2017-10-13 12:56    202.131.228.66
Монгол хүн

уул нь нүүрс гаргахгүйгээр турж үхэхгүйлдээ хятадууд хэнийг дэмжиж хэнийг хааж боож байгаа нь хятадын эрх ашгийг хэн хамгаалж байдаг нь л ил болж байна шүү дээ хятадад манай хямд нүүрс биш төрийн эрхэнд хэн байх нь л чухал байгаа нь тодорхой байна биш үү

2017-10-11 21:01    202.21.106.122
Zochin

Jenko yurunhiilugch bolood mongolchuud turj uhehiim bn l daa

2017-10-11 13:59    202.70.46.236

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48