Хүчирхэг танхим бүрдүүлэх У.Хүрэлсүхийн үг зөв

2017-10-04 16:12      ГэрэгМН

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүд У.Хүрэлсүхийг  100 хувийн саналаар Ерөнхий  сайдаар томилсноор түүнд  эрх мэдлээ  хэрэгжүүлэх бүрэн эрхийг өгөв. Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах болж байгаа юм.

Ерөнхий сайд улсын хөгжлийн цогц бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төрийн өмчийн бодлого, тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал,  харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал гээд маш олон асуудлыг эрхэлж, Засгийн газраа нэгдмэл зохион байгуулалтаар удирдах чиг үүрэгтэй. 

Хуульд махчилан заагаагүй ч өнөөдөр улс орны, төрийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол хариуцлага, шударга ёсны алдагдал.

Нийгмийн энэ захиалгыг амь биеэ үл хайрлан гүйцэлдүүлэхийн төлөө ажиллахаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод хэлсэн үгэндээ онцолсон. Ерөнхий сайд, Засгийн газрын ажиллах үндсэн зарчим нь угаасаа хариуцлагатай, шударга байх. Монголын нийгэмд ус агаар шиг дутагдаж буй шударга ёс, хариуцлагын  асуудалд ач холбогдол, акцент өгч байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх хүлээлтийг улам ч өндөрсгөж байна.

 Энэ их  хүлээлтэд Ерөнхий сайд эхнээсээ яг л өөрийнхөөрөө шийдвэр гаргаж  байж бодитой хариулт өгөх болов уу. Тухайлбал, шударга, хариуцлагатай  хамтран зүтгэх хүмүүсээ сайдад томилох ёстой.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлийн шахаанд оролгүй томилгоо хийх боломжийг У.Хүрэлсүхэд ялангуяа УИХ дахь МАН-ын гишүүд олгох ёстой.

Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр сайдуудаа УИХ-д оруулж томилуулна.

У.Хүрэлсүхийн танхимд дан дээлтнүүд зонхилох уу, давхар дээлтнүүд үү?

Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэлт өгч буй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй.

Тэрбээр чуулганы хуралдаан дээр танхимаа парламентаас түлхүү бүрдүүлэх бодолтойгоо хэлсэн. УИХ-ын гишүүд Засгийн газарт олноор орох нь хяналт, хариуцлагыг сулруулах сөрөг талтай гэдэг. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа эхэлж байгаа энэ үеийн улстөр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал талаас харвал “давхар дээлтэй” сайдууд олноор байх нь том зорилгоо хэрэгжүүлэх бөх бат уяа байж мэдэх юм.  

Төр толгойноосоо эхлэн шударга ёсыг тогтоож, хариуцлагатай байхыг нэхэн шаардсан онцгой цаг үед байгуулагдаж буй Засгийн газраа гурван жил тогтвортой ажиллуулах нь мөн л нийгмийн шаардлага.

Тэгвэл тогтвортой, тууштай ажиллуулах уяа нь Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг УИХ-аас бүрдүүлэх байж магадгүй.

Намынхаа Бага хурлаас нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдаа томилох чуулганы хуралдаанд огцорсон Засгийн газрын талынхны зарим нь орж ирсэнгүй. Сураг сонсвол тэд Засгийн танхимын 50 хувьд өөрсдөө сууж үлдэх “шантааж” хийсэн гэх. Олонхиороо дэмжсэн шийдвэрийн эсрэг намын Бага хурлын бодлогоо сөрж буй тэднийг нийгэм, нийт дэмжихгүй ч УИХ-ын гишүүнээрээ далайлган шинэ засгийг байнга гоочлох нь тодорхой байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед төрд очсон хүмүүсийн 51 хувийг УИХ-ын гишүүд “шахсан” гэж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн.

Логикоор бодоход тэр шахаануудыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан, өнөөдөр бол У.Хүрэлсүхийн засгийг дэмжихгүй байгаа хэсэг хийсэн болж таараад байгаа юм.

Хамгийн наад зах нь ийм шахаа хийгчид, шантаачидтай нэг зиндаанд байх хүчтэй сайдуудаас У.Хүрэлсүхийн танхим бүрдэх хэрэгтэй ажээ. Зөвхөн эндээс л гэхэд  танхимаа УИХ-аас бүрдүүлэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг зөвтгөх  шалтгаан гараад ирж байна.

Авлига, мафижсан эрх мэдэлтэй хэсэгтэй Ерөнхий сайдын танхим  хүчтэй байж л тэмцэж чадна.

Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн бус байгаа нөхцөлд дэм болж, баг болж ажиллах сайдууд УИХ-аас байх нь зөв юм байна.

Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Шударга, хариуцлагатай, ажил хийх хүнийг сайдаар томилно гэж... Угийн шударга, зөв хүн бол хэдэн давхар дээлтэй байгаад ч буруу юм хийхгүй л дээ.

Т.Үлэмж

  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
unshigch

gehdee chadaagui songoltoo ooriihooroo hijj .......

2017-10-12 12:26    43.242.243.162
hendee itgeh ve

Huuli zorchson,huivaldaan hiisniig zovtgoh uu. odoo bid chini hendee itgeh bolj baina aa.huulia zorchiod ulam shat ahiad baigaagaa dagah uu?!. Zarimdaa mash tom hulgai hiigeed ch uzdeg yum uu?! eronhiilogch boldoggui yum aa gehed yaamnii baid ch bolchih yum biluu gej bodogdood baih bolloo he he

2017-10-04 21:48    219.142.145.124
huivaldaaniig shudraga geh uu

Hurelsuh onoodor eronhii saidad tseverhen garch irsen uu?! gedeg ooroo l ih asuudaltai. Ooroo asuudaltai baij huuliig deedelne gej baih uu

2017-10-04 21:45    219.142.145.124
tsag hugatsaa shalgana aa

Ue ueiin eronhii said nar huchirheg baihiig l zoridog,husdeg,heldeg haramsaltai ni husseneer ni helsneer ni bolohgui l baigaa.Onoodor Hurelsuh huchtei zasag baiguulna gej indees tunhaglah neg hereg ee. Burduulsen gushuud ni her ajillahaiig onoodor hen ch taashgui ee. Giiguulj gyaltaital sain ajillahgui ch gesen hagal butalsan,urvaj sharavsan gai chirehgui baina gedeg chuhal aa. Ovilogo onhio muutai sagsuu baival galzuu hund hutga bariulsnaas oortsgui ee. Bolj ogvol salbariinhaa ajliig meddeg ajliin dadlaga turshlagatai huntei ajillah ev duitei golch hun l baigaasai gej zalbirch suuhaas daa.

2017-10-04 21:37    219.142.145.124
Дэмжинэ

Шударга ёсыг тогтоохын төлөө хууль зөрчихгүй л байвал юу ч хийсэн дэмжинээ

2017-10-04 18:05    202.70.46.231

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01