Дэлхийн аялал жуулчлалын өдөрт: Та аялж явахдаа байгалийг, өв соёлыг, өөрийн байгаа газраа хүндэл

2017-09-27 09:41      ГэрэгМН

Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2017 оныг  Тогтвортой аялал жуулчлалын жил болгон зарласан бөгөөд  аялал жуулчлал нь тогтвортой хөгжлийн гурван багана  эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван хэмжигдэхүүнд хөгжих хамгийн боломжит салбар гэж тэмдэглэжээ. Эдийн засгийг хөгжүүлж, хүмүүсийн амьдралыг сайжруулж, байгаль орчин, соёлын өвийг хамгаалдгаараа аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих боломжтой юм. Иймээс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас аялал жуулчлалын салбарт бүх талыг хамтран ажиллахыг уриалжээ.

 Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохилдуулан гаргасан мэндчилгээгээ "Тогтвортой аялал жуулчлал - хөгжлийн төлөөх арга хэрэгсэл" хэмээн нэрлэжээ.

 ДАЖБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТАЛЕФ РИФАЙ-н мэндчилгээнд дурдсанаар    аялал жуулчлал өнөөдөр гуравт  орох экспортын салбар  болжээ.  Давхардаагүй тоогоор  өнгөрсөн жил  1 тэрбум 235 сая аялагч олон улсын хил давжээ. 2030 он гэхэд 1.2 тэрбум нь 1.8 тэрбум болох гэнэ.

 Аялал жуулчлалыг хөгжүүлж, улам олон хүн аялдаг болгохын тулд энэ дэлхийг илүү сайхан газар болгон хувиргах ёстой гэж Талеб Рифай мэндчилгээндээ өгүүлжээ. Үүний тулд:

  • 1. Эдийн засаг: Хүртээмжтэй өсөлтийг бий болгох;
  • 2. Нийгмийн: сайн ажлын байр бий болгож, олон нийтийг чадваржуулах;
  • 3. Байгаль орчин: байгаль орчныг хадгалж, хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх;
  • 4. Соёл: олон янз байдал, өвөрмөц, биет болон биет бус соёлыг  хадгалах, хамгаалах
  • 5. Энх тайван: Хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл учраас сахин хамгаалах

 ДАЖБ-ын   Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай   мэндчилгээндээ  аялж явахдаа хүн бүрийн дагах зарчмыг сануулсан байна.

Тэрбээр,

  • БАЙГАЛИЙГ ХҮНДЭЛ
  • ӨВ СОЁЛЫГ ХҮНДЭЛ
  • ӨӨРИЙНХӨӨ БАЙГАА ГАЗРЫГ ХҮНДЭЛ гэжээ.

 Мөн Та илүү сайхан дэлхий ертөнцийг харахыг хүсч байгаа  бол үүний төлөө-ирээдүйн элч нь байх боломжтой гэсэн байна.

Т.Цэцэн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх