“Монгол ялсан” гэдэг нь Монголоо ертөнцөөс тасална гэсэн үг биш

2017-09-20 12:36      ГэрэгМН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцохгүй гэх мэдээний доорх комментууд.

  • Боловсролгүй,англиар А-гүй нэг хямдхан Орос маягийн жүжигчин НҮБ-ын индэр дээр үсрэн гарч цэцэгтэй жүжиг тавиад дэлхийг хуурч чадахгүйгээс хойш очоод хэрэггүй л дээ.Хүмүүсийг яс үндсээр ялгах үзлийнх нь талаар хэвлэл мэдээллийнхэн заавал сонирхоно.Аягүй бол Дон Корлеоне гэж дуудаж доош чихнэ.
  • Монголын нэн шинэ түүхэнд бүх ерөнхийлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейд улсаа төлөөлөх зайлшгүй үүргээ ухамсарлаж байсан юм шүү!!!!! Энэ гахай eр нь 4 жил Оросоос өөр улсад очихгүй бололтой.
  • Тэнд жудо,самбо ярих хүн ховор л доо,хориг арга хэмжээ,цөмийн зэвсгийг хязгаарлах,энхийг сахиулах,зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах,хүүхдийн төлөө за гэж хэлцгээе,хүүхдийг хүчирхийллээс хамгаалья,жендерийн тэгш эрх мэрх гээд шал харь гаригийн ойлгомжгүй,баньдийн юм ярьдаг газар Женко ахадна л даа,тэгсний оронд дахиад Владивосток явсан нь дээр.
  • Очлоо гээд юу еерчлегдеж гийгvvлж байсан юм. Худлaа дүр эсгэгчид хийх ч ажилгvй цаг нехцееж менге үрэхийн  тулд зугаа цэнгэл хееж очдог байсан нь vнэн юм чинь. Очихгvй байлаа гээд бас юу еерчлегдех юм. Шал утгагvй байгууллага болоод байгаа. Монгол НYБ-ээр дутахгvй, харин НYБ монголоор дутах нь энүүхэнд  гэдэг нь удахгvй мэдэгдэнэ биз.
  • НҮБ хэрэггүй гэж бодож байгаа хүмүүс минь ертөнцөөс ийм тасархай байж болохгүй л байх даа.
  • Өмнө жил болгон очдог ерөнхийлөгч нар Монгол улсад хэрэгтэй ажил амжуулж ирснийг нь санахгүй юм байна. Нээрээ Элбэгээ нэг удаад нь Обамаагаар нүүрээ таглуулж зураг авахуулсан байх!

Энэ сэтгэгдлүүдээс  “Монгол ялна” гэх уриатай сонгуульд оролцсон Х.Баттулгын төлөө саналаа өгсөн ба өгөөгүй сонгогчдын ялгааг түвэггүй анзаарч болно.

 Түүнд саналаа өгөөгүй сонгогчид боловсролгүй,бөх ярихаас мэдэхгүй, Оросод л ганцхан талтай гэж үзсэн хэвээр байхад “Монголыг ялуулсан” жинхэнэ фанатууд нь Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “зугаа цэнгэл хөөж НҮБ-д очихгүй хүн” гэж тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх энэ  сарын 19-25-ны өдрүүдэд Нью-Йорк-т болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалтад томилолтын мөнгө хэмнэх зорилгоор очихгүй гэжээ.Энэ нь мэдээж шалтгаан биш шалтаг. Хэдий эдийн засаг хямарсан ч Ерөнхийлөгчөө гадаад явуулах мөнгөтэйгээ байлгүй яахав.

Сэтгэгдэл үлдээсэн  иргэний бичсэнчлэн ардчиллын түүхэнд Ерөнхийлөгчид бүгд НҮБ-д улсаа төлөөлөх үүргээ сайн биелүүлэхийг хичээж иржээ. Соц үед  1967 онд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал  НҮБ-ын ерөнхий ассамблейн 1967 оны чуулганд оролцож байж. Ардчиллын түүхэнд П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр бүгд л оролцжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголыг оролцуулах талаар нэлээд идэвх зүтгэл гаргаж амжилт олж байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд бараг шат алгасахгүй, бүх хурал чуулганд оролцож,” Монгол бол ардчилсан улс, амжилт олж байгаа” гэх пиарыг маш сайн хийдэг байсныг бид мэднэ.Ямартаа л  Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа “Худлаа үнэн ч ардчилал ярьдаг Эбэ нь дээр байжээ” гэсэн яриа сонсогдохов.

Монголын ард түмэн ядуу, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь доголдолтой гэх зэргээр наад захын хүний эрхийн асуудал зөрчигдсөөр байгаа нь үнэн. Төр, засаг нь авлигад идэгдсэн,төрийн түшээд нь улстөржих, хувиа  бодохоос өөрийг бараг хийдэггүй Монгол дэлхийн хамтын нийгэмлэгт итгэл дүүрэн байгаагаараа асар  боломжуудыг эдэлж байдаг.

Дэлхийн II дайны өмнө дэлхийн дэг журмыг зохицуулах үүрэгтэй Үндэстнүүдийн лиг хэмээх байгууллага үүргээ гүйцэтгэж чадалгүй дайн гаргуулсан учир дайны дараа эв хамтыг сахих өөр механизм хэрэгтэй болжээ. Тэр нь НҮБ. 1945 онд дайнд ялсан орнуудын малгай дор байгуулагдсан НҮБ-д Монгол Улс 1961 онд элссэн түүхтэй. Есөн удаа өргөдөл өгч, дөрвөн удаа хэлэлцүүлсний эцэст Монгол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, олон улстай дипломат харилцаа тогтоох,эдийн засаг, улстөрийн бүхий л асуудлаар хамтын нийгэмлэгийн нөмөр нөөлөгт аж төрөн суух  болжээ. НҮБ-ын бүрэн эрхэт гишүүний хувиар Монгол Улсад НҮБ, түүний системийн байгууллагуудаас  1963-2003 оны хооронд гэхэд л  260 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Хүмүүнлэгийн, эдийн засгийн, зуд гамшгийн хохирлыг барагдуулах, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах  гэхчилэн олон чиглэлээр үзүүлж ирсэн шууд ба шууд бус тусламж дэмжлэгийг тоочивч барагдахгүй. НҮБ-ын системийн байгууллагууд ЮНЕСКО, ДЭМБ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, ЮНИСЕФ-тэй идэвхтэй хамтран ажиллаж, олон ч асуудлаа шийдүүлсэн. “Монгол ялсан” учраас НҮБ-ыг Монгол тоохгүй байх учир шалтгаан нэгээхэн ч үгүйн дээр ардчиллын гэх ороо бусгаа жилүүдэд НҮБ Монголыг дэлхийд таниулж, гаргаж, дэмжиж, гол нь үзэл санааг нь бид ардчилалдаа “ашиглаж” ирсэн. Тиймээс “Монгол ялах” тусам Монгол НҮБ-тэй ойр байх учиртай. Хоёр их гүрний дундах ядуу буурай орны хувьд НҮБ Монголыг газар нутгийн хил хязгаараас гаргаж, олон улстай хамтач байх боломжийг өгдөг утгаараа НҮБ бол Монголын эрх ашиг.

Монголын үе үеийн төр, засгийн удирдлага НҮБ-ын ерөнхий ассамблэйгээс эхлээд томоохон хурал чуулгануудад оролцохдоо  хэлэлцэж буй асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлэх, улсынхаа эрх ашигтай холбоотой асуудлаар санал оруулж дэмжүүлэх, ардчилсан, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж буйгаа илэрхийлж иржээ. Энэ нь  өөрөө дэлхий дахинд илэрхийлж буй том улстөр. НҮБ-ын ассамблей, чуулган бол дэлхийн хамтын нийгэмлэгийн  индэр бөгөөд Монгол Улс  дэлхийтэй хамт байгаагаа илэрхийлэх боломж тэнд л гардаг гэсэн үг.

 1961 он хүртэл Дундад иргэн улс буюу одоогийн Тайвань Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Монгол НҮБ-д элссэнээр бүр дэлхийд улсаа зөвшөөрүүлсэн түүхтэй. Энэ түүхийн эхлэл нь хүртэл Монгол жинхэнээсээ ялах тусам НҮБ-д байр сууриа бататгах ёстой л гэсэн үг.

“Монгол НYБ-ээр дутахгvй, харин НYБ монголоор дутах нь энүүхэнд  гэдэг нь удахгvй мэдэгдэнэ биз” хэмээн коммент бичигчид хандаж  хэлэхэд Монгол НҮБ-гүй бол чи омогших ч  эрхгүй л болно.

“Монгол ялна” гэсэн уриагаар Монголыг ялуулчихдаггүйг харуулах гээгүй л юм бол дараагийн удаа шалтаг заалгүй хуралдаа очих хэрэгтэй,Ерөнхийлөгчөө гэж бас хэлье. Хэрвээ НҮБ-ын чуулганд очсон бол олон улсын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах боломжтой. Монголоо төдийгүй өөрийгөө ч рекламдах алтан боломж. Энэ боломжийг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огт алддаггүй байснаас суралцах хэрэгтэй. Бид Элбэгээг шоучин гэдэг байсан. Мэдээж хэтрүүлдэг байсан. Гэхдээ Ц.Элбэгдоржийн  гадаадад очиж шоуддаг байсныг нь үгүйлтэл битгий бас шоуд Ерөнхийлөгчөө. 

 

     Т.Үлэмж




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зөв

Женкогийн зөв. Дэлхий, НҮБ МУ-г мэддэг ч үгүй, тоодог ч үгүй. Элбэгийг үн хэлэхэд хурлын заал хоосрчихдог байсн. Хоосон зааланд үг хэлэх гэж асар их зардал гарган тийш явах хэрэгч үгүй. Элбэг хоосон зааланд бурсан, Гуйж явж 1-2 хүнтэй гар барьж зураг авахуулсныгаа МУ-д үзүүлэн барлагуудыг хошигруулан дэлхий МУ-ыг шүтсэн мэтээр орилдог байв.Тэнд буй Элчингийхийг Эба тамлан "хуралд ахиу хүн суулгахаар та нар ажилла гэж дарамтлдаг. Тэд нь гадныхныг царай алдан " манай тарвгыг үг хэлэх үеэр хурлын зааланд байж үзээж, .... Эс тэгвээс Намайг буцаах гээд байна" хэмээн уйлагнан гуйдаг байв.

2017-10-27 19:47    202.9.42.252
zochin

erunkhii saidad urwagch naiziigaa bolgoh geed zawgui baigaa biz ee

2017-09-21 17:11    202.72.244.221
mgl

cham shig pc tsaanaas olon ym dongosdog ymnuud l mongoliig gutaaj bgaa ym , ta nar uursduu yu hiisen gej erunhiilugchuu muulna ve , chadaltai bolod songogdoj garsiin za yu , huduunii bolovsroltoi malnuudaa , ymr ert hurdan dugnej hutsatsgaana ve zahiin heruulch avgai nar shig hutsaj bhaa boli icheech

2017-09-20 20:22    43.242.241.194
unshigch

omno ni baisan atiisan tarvaga salbaganaj dalbaganaj ochood neg ich yaridag hyn shig hutsaj uliad byyr aliigaa aldsan guilgachin daa. er ni omhii yhriig tend sonirhoj hynd tootsoh 1 ch uls baihgyi dee. ardchilal hynii erh gej hutsaj ulisan baidag l 1 muu guilgachin. tarvagan tahal iljigdorjiin angliar yarih gej u baih ve. aliigaa aldsan guilgachin alia salbadainuudtaigaa niileed halbaga sereegee barij chadahgyi onigoond Orson balai gahainuud. tavgan deeree 10 honog u ch ideegyi guilgachin shig dyyren hool ovoolj ovoolj dyyrgeed teriigee ideh geed hahaj yheh dohson pizdaak. er ni battulga angliar yaridaggyi baisan ch yadag um be

2017-09-20 17:30    178.199.118.26
монгол

хамгийн гол нь бид хаана амьдарч байгаа вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй орос хятад гэж 2 гүрний дунд байгаа манайх шиг оронд үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад НҮБ чухал үүрэгтэй шүү дээ Ерөнхийлөгч хүний хамгийн чухал асуудал энэ НҮБ-ыг үл тоолоо гээд хэн хохирох юм бид л хохирно

2017-09-20 16:31    103.242.47.98
иргэн

зардал хэмнэж байна гээд дэлхийн №1 хуралд очихгүй гэдэг улсын тэргүүн сонсоогүй юм байна.Улсаа дэлхийд гутаалаадаа

2017-09-20 16:32    66.181.180.143
зочин

Төрийнхөө тэргүүнийг юунд ингэж элдвээр хэлнэ вэ? Хэн нэгэн муу санаат албан тушаалтаны гар хөл бологсод элдвийн юм бичихээ болих хэрэгтэй. Юу хийгээд байгаагаа ухаарах хэрэгтэй утсан хүүхэлдэй шиг амьдраад байна уу.

2017-09-20 16:13    202.21.100.162
Uursduu l songoson shuu dee

Ta nariin l songson xun sh dee

2017-09-20 16:22    103.212.118.188
ккк

ЗАРДАЛ ХЭМНЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БӨХ ҮЗЭХЭЭР ГАДААД РУУ ЯВСАН БАЙХАА

2017-09-20 15:47    66.181.180.143
монго

дандаа гадагшаа гуйлга гуйж явдгаа одоо больцгооё. Дотоод боломж маш их байгаа.

2017-09-20 15:11    103.57.95.60
зочин

Монголчууд бидний сонгосон ерөнхийлөгч. одоо яая гэхэв, хох нь

2017-09-20 14:59    202.55.184.18
v

uhsen baasni chini gadaad yertunts murtunts be teneg lalar gichii yakan chini

2017-09-20 14:59    202.179.24.255
Таныг дэмжигч

Ялсан Монгол маань ингэж гадаад ертөнцөөс тасарч болохгүй шүү! Зөвхөн ОХУ- тай харьцаад, жю-до- оор реклам хийгээд, ядуу, гутранги ард түмэндээ Эбэ шиг энгэрт нь элдэв өнгөтэй, нэртэй төмөр зүүж өгөөд өдөр хоногийг өнгөрөөж болохгүй дээ! Ерөнхийлөгч минь!!!!!

2017-09-20 14:48    182.230.207.132
reader

https://www.youtube.com/watch?v=ySOfk0E_vwc Eniig uz. Iim baisnaas hurald yvaagui n deer unendee.

2017-09-20 14:31    124.158.113.3
reader

Bi gadaad orond ochij uztelee zairmag idej uzeegui. Gadaadad zairmag idej uzcheed ymar goy amttai yum be eejdee awaachij uguh yumsan gej bodson edr gej delhii dahind uursdiiguu gutaaj hudlaa shaah n tegeed zuw uu??? zugeer l helsen yum

2017-09-20 14:27    124.158.113.3
hi

GENCO SHOW-n 13-r angi ... ard tumnii songotl iim shuu de...NUB-yn inder deer zogsood SAMBO barildaj baisan, GANZAGAND YAVJ BAISAN gd orosoor yarih hun shuu

2017-09-20 14:09    59.153.115.28
ард

нүб бол америкийг аялдан дагаж зэвлэглэлээр хөөцөлдөх боломж гаргадаг байгууллага болсон

2017-09-20 14:08    202.179.11.10
Зочин

НҮБ-д очоод л жүдогоор ярьчихгүй юу.Боловсрол мэдлэг нь тэр юм чинь.

2017-09-20 13:50    66.181.178.177
c

uhsen baasni chini yertunts murtunts be gichiinuudee

2017-09-20 13:51    202.179.24.255
Зочин

Очихгүй байх нь өөрөө бас тактикийн асуудал байх шүү

2017-09-20 13:48    66.181.188.114
SONGOGCH

Nvb GEDEG CH KARMAANII HULGAICH ORK-UUDIIN TSUGLADAG GAZAR BISH. ENE ZABAAH GAR OCHOOCVI NI ZUB.

2017-09-20 13:46    202.179.27.208
zochin

Ter NUB ene ter yahav ee.Amerikiin bodlogig l delhiin busad uls orond tulgadag gazar bolson.End hiih ajil ih baina.Zasag ni ogtsorson zarim neg nam evsel ni dotoroo heruultei uvul hahir huiten irj baina.Hedhen sarin daraa olon say dollorin zeelee tulnu gadaad ner hund navs unaastai iim hetsuu ued ter NUB ene ter laini nemer ene 2 tom hurshiin dund baigaa maniust haanaas hen ni irj gyalailgaj bas hen ni daisagnaval gej 2 hurshteigee evtei tunjintei baival boloh ni ter

2017-09-20 13:27    27.123.214.119
irgen

Ta nar oorsdoo songochihood bitgii baalaad bai Naad hun chini bas ooriigoo medej bna Sain uu geed gar sungahaar ni yamar orchuulagchiinee ard homsogoo zangidaad zogsood bailtai bish Mongoliin l net garna ochiogui ni deeree

2017-09-20 13:11    66.181.160.26
үнэхээр монгол

тэр НҮБ ын чуулганы хэлэлцэх асуудалд Жу-до бөхийн асуудал байна лээ шүү тулга хүү

2017-09-20 13:10    202.131.227.234
zochin

zaluu.com bainga l toriin terguunee muulj bichix yum ardiin namiin daalgawartai yumuu xaashaa yum sain saixan yumiig ni bol ogt dursaxgui iim baij boloxgui tanai nam songoogui baij bolno ard tumen songoson toriin terguunee jooxon xundlexiig xusie

2017-09-20 12:58    66.181.184.79
Eree,tseer. 

eree tseer gej baidag bol ene hun heree medeed ooriin her chinee baih gazraa ooroo olood yabchihval mongoliin tor tsebershihiin ehlel bolno oo

2017-09-20 12:55    219.142.145.124
Hiisen nuglee namanchlah

Naadah chini oilgohgui ee. Tusgaar togtnol geheer l omnoos hyatad orood irchihne, toriin tolgoid erliiz hurliiz garlaa zailuuliya gehees ooriig setgej chadahgui, medleg ni hurehgui ee.Ug ni neg malchin,ajilchin ingej yarij baival hen yu gehev dee. Hogjil doroi ch bai,jijig ch bai yamar ch baisan tuurga tusgaar ulsiin terguunhun uls orniihoo tusgaar togtnoliig olon ulsiin hemjeend huleen zovshoorogdson ter l hemjeegeer setgej yarij,bodlogoo bolovsruulj baih uchirtai l daa. Mongold ingeh hun bii ch terniigee har piaraar budaj baigaa ni ooroo mash tom aldaa.neg ugeer helvel emegnel yum daa

2017-09-20 12:48    219.142.145.124

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01