Шинэ засгийн баг бүрэлдэхүүний шалгуурт

2017-09-18 10:16      ГэрэгМН

Онолын хувьд ч,  амьдрал дээр  ч ардчилсан нийгэмд  Засгийн газар зөвхөн ард түмний итгэл дээр тогтдог. “Ард түмний итгэл” гэгч үнэ цэнэтэй, үнэн бодит  чанарт худал хэлэх, хууран мэхлэх, хууль зөрчих, хувиа бодох  зэргээр хариу өгсөн тул Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон.  Тэгвэл шинэ засаг  Ерөнхий сайдаасаа эхлээд   ард түмний итгэлийг дааж чадах уу?  гэдэг асуултад хариулт болж  чадахуйц  багийг бүрдүүлэх шаардлага МАН-ын Бага хурал, тэндээс тодрох Ерөнхий сайдын өмнө тулгарч байна.

 Судлаач Д.Ганхуягийн хэлснээр, Монголд институтын хэмжээнд ажилладаг цорын ганц нам бол МАН. Бие даан төрөө байгуулж, бие даан бодлого гаргаж чаддагаараа бусдаас давуу талтай, ийм чадамжтай гэсэн үг. Энэ чадамж нь улс орныг бодлоготой, бусдаас буурь суурьтай удирдаж чадах итгэлийг төрүүлдэг. 2016 оны сонгуульд МАН-аас дэвшүүлэн тавьж оролцсон мөрийн хөтөлбөр яг энэ чадамжаар бүтсэн хөтөлбөр юм. МАН хэдэн он дамжин “Ард түмнээ сонсьё” аян зохион байгуулж, тэндээс бүтсэн мөрийн хөтөлбөрөөр УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан билээ. Өөрөөр хэлбэл, МАН-д улс орноо хөгжүүлэх сайн хөтөлбөр, бодлого бий. Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын  засгийн  эхнээсээ буруу хийгдсэн томилгоонууд бодлого хэрэгжүүлэх чадамжийг  сульдуулсан.

Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого шударга, зарчимч үзэл санаа, үйл хэргээр дамжин илүү бодитой хэрэгждэг зүй тогтлыг зөрчсөн гэсэн үг.

Тиймээс  дараагийн засаг  байгуулагдахын  өмнө “Бодлого алга” гэх нь эрх барих итгэл авсан  МАН гэх институтын  хувьд ичгэвтэр хэрэг юм. Бодлогыг сайжруулах юм мэдээж зөндөө бий. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Засгийн газрыг огцруулах асуудал бол олигархиудтай хийж буй тэмцлийн нэг хэсэг юм шүү. МАНАН-гаас салъя гэсэн ойлголт гэж бодож байна. АН-ынхан баярлаж байна гэж сонссон. Баярлаад байх зүйл байхгүй. Ц.Элбэгдорж гэж зальжин хүний найруулсан хороос болж Монголын төр дуусч байна” хэмээн хэлсэн нь олон хүнд үнэнийг жаахан ч болов ойлгуулахад нэмэр болсон байх.

МАНАН гэгч МАН, АН-ын хослол биш, МАН, АН-ын нэрээр нэлээд  том хувийн сонирхлоор нэгдсэн хүмүүс бололтой. МАНАН, олигархи, авлига гэх үгсийг  хоршоо үгийн хэмжээнд цээжилтлээ бид сонссон билээ. Ц.Нямдоржийн хэлснээр бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын шийдвэрийг  Засгийн газар өнөө хэр шийдээгүй байгаа нь мөнөөх МАНАН-тай холбоотой ажээ. Тиймээс юуны өмнө улстөр дэх МАНАН буданг сарниулах Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурлын гишүүд тодруулах хэрэгтэй болж байна. Сүүлийн жилүүдэд Монголд өндөр түвшний авлига ихсэж байгааг судлаачид ярьдаг. 

Өндөр түвшний авлига гэдэг нь ханцуй дотроо авч, өгөлцдөг авлига биш бөгөөд төрийн шийдвэрт нөлөөлж, асар их ашиг унагах далд авлига.

Төр, засгийн шийдвэрээр “дамждаг” авлига улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч заналхийлдэг байна.

Шинэ Ерөнхий сайд, түүний баг томилгоогоо хийхдээ  авлигатай тэмцэх хүсэл зоригтнуудыг томилох онцгой шаардлага тулгарч байгаа нь эндээс харагдаж байна.   Улстөрийн хүрээний хүн бүрийг  “тэрний хүн”, “энэний хүн” гэх хар сэр  дагалддаг. Ерөнхийдөө шинэ Ерөнхий сайд МАНАН талаас биш л бол  оршин буй бусармагтай тэмцэх хүсэл зориг тодрон гарч ирэх болов уу. Төрийн “өндөрлөг” хэсгээс авлигыг өөгшүүлчихвэл дунд, доод шатандаа хэнээгээ алддагийг өнгөрсөн жилүүдийн Монголын улстөр бэлхнээ харуулна.

Шинэ тодорсон Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь түүний бүрэн эрх мэдлийн асуудал. Ж.Эрдэнэбат шиг шахаанд оролгүй, гол нь хүнээ харж багаа бүрдүүлэх нь итгэлийг итгэлээр хариулах эхний алхам. МАН бодлогогүйдээ биш, бодлогыг хэрэгжүүлэх хүмүүсийн чадамж дутагдсаныг дахин дахин санууштай.

Шинэ  засгийн  баг бүрэлдэхүүнд  хувийн сонирхол, ёс суртахуун, улстөр, бизнесийн түүх зэрэг нь дан цэвэр хүмүүс ороосой гэж чин сэтгэлээсээ хүсэх байна.

Нэр хүндгүй буюу нэр нь бохирлогдсон хүмүүсийг өндөр албанд томилчихоод шударга төрийг цогцлоож байгаа гэх худал уриаг мянгантаа давтах нь монголчуудын төрд итгэх итгэлийг гээж буй гол шалтгаан.

“Хуурамч хүнд зүтгэл үгүй, хулчгар хүнд  итгэл үгүй” гэсэн үгтэй. Хуурамч хүн хэзээ ч нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэхгүй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар мэргэжлийн байж чадаагүй. Энэ удаа л жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулья, салбараа мэдэх хүнийг томильё гэх яриа мэр сэр дуулдаж байна. Хараад байхад сайд салбараа мэдэх нь нэг номерын шалгуур биш санагддаг. Харин салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсдог, тэдний эрх ашгийг хамгаалдаг байх нь шалгуур мөн. Хувийн сонирхолгүй, хол, ойрын шуналгүй, улсаа гэсэн чин сэтгэлтэй, зохих боловсролтой байх нь сайдын гол шалгуур.

МАН-ын Бага хурал Ерөнхий сайдаа тодруулахдаа, Ерөнхий сайд нь багаа бүрдүүлэхдээ шударга ёсыг дэмж.

Хэт хөрөнгөлөг хэсгийн төлөөллийг танхимд багтаах нь хардлагын бай болдгийг бид олонтаа харсан. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан чадварлаг залуусыг “амбицандаа идэгдсэн, албан тушаалын төлөө үхэн хатан” гэх зохион байгуулалттай харлуулах ажиллагаа явуулчихаад өөрсдөө албандаа үлдэх хорын сэтгэл тээж яваа хүмүүст ямар нэг логик байна уу?

Залууст улсаа хөгжүүлж, түмнээ бодох амбиц байгаа болоод л болохгүй, бүтэхгүйтэй тэмцсэн байж таарна. Бурууг хийсээр ирснүүдэд биш, бурууг сөрж буйд итгэл хүлээлгэх  ёстой.

Гарын үсэг зурсан гишүүдийг сайд болох ёсгүй гэсэн гажиг өшөө авалтыг хүлээн зөвшөөрч боломгүй. Эцэст нь хэлэхэд  өмнөх засаг буруудаад огцорсон. “Сайн сайхан засгийг огцруулсан” гэх үлгэр дууссан. Тиймээс ирэх гурван жилд МАН-ын засгаас зөвийг хүлээж, шударгыг дэмжих  зарчмаар танхимыг бүрдүүлэх шаардлагатай байна.

МАН-ын Бага хурлын гишүүн, сэтгүүлч Т.Бүдээхүү 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48