Цоохор ирвэс “нэн ховордсон” амьтдын жагсаалтаас хасагдав

2017-09-15 11:33      ГэрэгМН

ЛОНДОН. /Би-Би-Си/. Цоохор ирвэсийг “нэн ховордсон” амьтдын жагсаалтаас хасаж, “ховор” амьтдын жагсаалтад оруулснаа дэлхийн устаж үгүй болох эрсдэлд орсон амьтдын статусыг тодорхойлдог Байгаль хамгаалах олон улсын холбоо /БХОУХ/ мэдэгдсэнийг Их Британийн “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Гэхдээ амьдрах орчныг нь хүмүүс сүйтгэж буй болон хулгайн ан зэрэг хүчин зүйл энэ амьтанд өнөө хэр нь аюул заналхийлсээр буйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Төв Азийн уулархаг бүсэд амьдардаг цоохор ирвэсийг БХОУХ 1972 онд “нэн ховордсон” амьтдын жагсаалтад оруулж байсан аж. Олон улсын таван шинжээч гурван жил энэ амьтны тоо толгойг судалсны эцэст статусыг нь өөрчлөх шийдвэрийг гаргасан байна. “Цоохор ирвэс” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй доктор Том МакКарти бол тэр таван судлаачийн нэг.

Түүний тайлбарласнаар, “нэн ховордсон” амьтдын жагсаалтад тоо толгой нь 2500-гаас олонгүй, тоо толгой нь эрс цөөрсөн амьтдыг багтаадаг байна.  Тэрбээр ярихдаа “Бидэнд сайхан мэдээ байна. Цоохор ирвэс дээрх хоёр шалгуурыг давсан. Энэ амьтан одоо устаж үгүй болох аюулаас мултран “аюулгүй” боллоо” гэжээ.

Харин “ховор” амьтдын жагсаалтад нь гурван үеэрээ тоо толгой нь наад зах нь 10 хувиар буурсан, тоо толгой нь 10 мянгаас олонгүй болсон амьтдыг оруулдаг байна. 2016 оны тооцоогоор Монгол, Орос, Балба, Энэтхэг, Бутан, Хятад зэрэг 12 улсад  8700 орчим цоохор ирвэс байжээ.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13