Эмэгтэйчүүдэд өгөх зүрхээ хамгаалах зөвлөгөө

2017-08-30 12:16      ГэрэгМН

Хангалттай хэмжээний нойр ав

Ихэнхи хүмүүс бүрэн амрахад  7-8 цагийн нойр хэрэгтэй байдаг. Унтаж байх үед зүрх судасны систем амралтаа авч цусны даралт, зүрхний цохилт удааширдаг. Хангалттай хэмжээний нойр авж чадахгүй үед бие өөрийгөө сэрүүн байлгах адерналин, стрессийн гормоныг ялгаруулна.  Үүний дүнд цусны даралт, зүрхний цохилт удаашихгүйн улмаас зүрхэнд их хэмжээний ачаалал ирдэг байна.

Дасгал хөдөлгөөн

Гүйх, иог, хүчний дасгал бас секс ч бас дасгал хөдөлгөөнд орно. Өдөрт дор хаяж 30 минутын эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.  Дасгал хөдөлгөөн хийснээр мэдээж цусны даралт багасаж, биеийн галбираа хадгална. Илүүдэл жинтэй байх нь зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ.

 Амаараа орж буй бүхнийг анхаар

Эрүүл буюу аль болох бага сахар, давс болон өөх тосны агууламж багатай  хооллолтыг дэмж. Хэрвээ та тогтмол алкохолны төрөл хэрэглэдэггүй бол зүрхэндээ хэт их ачаалал өгөхгүйн тулд нэг л удаагийн-үүнд нэг шил пиво, нэг хундага вино хэмжээ хангалттай.  Улаан дарс нь   холестрины түвшинг бууруулж, артерийн судасны  өвчлөлөөс сэргийлдэг. 

Хамгийн эхний дүрэм бол тамхинаас холд

Идэр насны эмэгтэйчүүдийн хүрээнд нийт  зүрхний шигдээсээр өвчлөгдсийн 90 гаруй хувь нь тамхи татдаг байна. Тамхи татдаг хүмүүсийн ихэнхи нь уушигны хавдартай болохоосоо өмнө зүрхний шигдээсээр нас бардаг. Тамхи нь сайн холестрины түвшинг бууруулж, дасгал хөдөлгөөн хийхэд амархан бахардах, цусны даралтыг нэмэгдүүлэх зэрэг зүрхэнд муу байж болох бүх л үр уршгийг дагуулна.

Эмнэлэг, эмчээс айх хэрэггүй

Аль хэдийнэ биеэ өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орж бай. АНУ-д 20 нас хүрсэн хүн бүрийг зүрхний эмчийн хяналтанд орохыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг байна.

 

Г.Сүрэн 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Саруул

Шинэ өргөө хороололын гараашд хулгай байнга гарч байна. Шинэ өргөө хороолол нь анхны зураг төсөлийн дагуу юу ч хийхгүй байгаа

2017-08-30 14:16    51.15.45.131
Энхэ

Шинэ өргөө хороололд харуул хамгаалалт муугаас болж одоогоор 107 хулгай гараад байна. 08/29ны өдөр 17 машиныг ухсан байна. Үүнээс грашд байсан 15 машин байжээ

2017-08-30 14:00    185.170.42.18
Ариунаа

Шинэ өргөө хороололын автобусны буудалаас байрлуугаа явж явган хүний замаар хүмүүс унаж биртэж байна

2017-08-30 13:51    185.107.81.233

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08