Б.Жавзандорж: 10-хан доллароор өөрийгөө хөгжүүлж, олон улсын сертификаттай болох боломжийг олгоно

2017-08-15 13:53      ГэрэгМН

Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг ч тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа хомс байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгвэл, Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж , дуу хоолойг нийгэмд хүргэх, бүтээлч санааг дэмжин ажиллах ,хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Young brain хөтөлбөрийг эх орон орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж буй Б.Жавзандорж гэх бүсгүйтэй уулзаж ярилцлаа.

-Хөтөлбөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Хүн амын хамгийн том бүлэг болох залуучуудыг дэмжих, тэднийг хөгжүүлэх ажил манайд дутмаг байдаг. Тиймээс би залуу хүнийхээ хувьд залуучуудыгаа дэмжихийн тулд Young brain хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн.

Тус хөтөлбөр маань ихэвчлэн залуучууд руу чиглэсэн. Тодруулбал, залуучуудын бүтээлч санаа, хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр байгаа. Y-Voice, Y-Education, Y-Careers, Y-Support, Y-Mums гэх таван хэлбэрээр сургалтаа явуулна.

-Сургалтын хэлбэрүүдээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Бололгүй яахав, Y-Voice сургалтаар дуу хөгжимд сонирхолтой залуус мөн Ярих урлаг ярианы бүх техник нэн ялангуяа өөрийгөө нийгэмд зөв хандлагаар гаргаж ирэхийг хүссэн бүх залууст зориулсан сургалтыг явуулна.

Харин Y-Education сургалтаар төсөл хөтөлбөр хэрхэн бичих, Олон улсын төсөлд хэрхэн яаж оролцох , Тэтгэлэг хөтөлбөрт бэлдэх, Олон улсад суралцах боломжийг нээж өгөх сургалтын онцлог оршино.

Y-Careers сургалт маань нийгэмд шинээр гарч ирэх манлайлагч залуусыг чадавхжуулах сургалт тайзны ярих урлаг, стиль имиж бүрдүүлэлт гоо зүйн мэдлэг, хэлний чиглэлийн сургалт орсон. Y-Support сургалт бол өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй залуус,

Өрх толгойлсон дундаж давхаргаас доогуур түвшний бүх хүнд зориулсан үнэ төлбөргүй сургалт байгаа. Харин Y-MUMS сургалт нь залуу ээжүүд буюу гэртэй хүүхдээ харж байгаа 0-12 сартай хүүхдүүдтэй ээжүүдэд зориулсан сургалт юм.

-Залуу ээжүүдэд зориулсан сургалт гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Тэднийг ямар байдлаар дэмжиж ажиллах вэ?

-Хүүхдээ хараад гэртээ суудаг залуу ээжүүд Монголд маш олон байдаг. Тэднийг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Би төрснийхөө дараа хүүхдээ хараад гэртээ багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэр үед би яг ийм хөтөлбөр байдаг бол гоё юм байна гэж бодоод судалж үзсэн боловч олоогүй.

Тиймээс өнөөдөр өөрөө хэрэгжүүлж байна. Гэртээ хүүхдээ хараад суудаг залуу ээжүүдийнхээ хувь хүний хөгжил, боловсрол руу нь илүү их анхаарч ажиллана гэж бодож байгаа.

-Тухайлбал, ямар чиглэлээр сургалтууд зохион байгуулах вэ?

-Залуу ээжүүд маань ихэвчлэн анхны хүүхдээ гаргасан шинэхэн ээжүүд байдаг. Тэдэнд мэдэхгүй чадахгүй зүйл маш олон байдгийг би өөрөө биеэрээ мэдэрсэн. Тиймээс эхний ээлжинд, Хүүхдийн хооллолт, хүүхдийн эрүүл мэнд, төрсний дараах сэтгэлзүй гэх мэт сургалтуудыг орно.

Мөн хувь хүний хөгжлийн бүх сургалт орно. Тухайлбал, ээжүүд маань гэртээ хүүхдээ хараад байх хугацаандаа өөрийнхөө хүссэн зүйлийг сурч өөрийгөө хөгжүүлэх боломжтой болох юм.

-Залуу ээжүүд маань иймэрхүү сургалтад хамрагдах гэхээр хүүхдээ хэнд харуулах вэ гэх асуудалтай тулгардаг. Тэгэхээр үүнийг яаж шийдэж байгаа вэ?

-Хүүхдээ аваад ирж болно. Манайд сургалтад суух үед хүүхдийг нь харж өгөх үйлчилгээ байгаа. Мөн зарим сургалтуудад хүүхэдтэйгээ хамт суух боломжтой.

-Нэг удаагийн сургалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Хэдэн хүн хамрагдах боломжтой юм бол?

-Нэг удаагийн сургалт маань 2 өдөр үргэлжилнэ. Эхний өдөр 2-3 цагийн хугацаатай танхимын сургалт, дараагийн өдөр нь 2-3 цагийн практик сургалт явагдана. Нэг удаадаа 30 хүн хамрагдах боломжтой. Олон улсын сертификаттай төгсөнө.

-Танай сургалтад хамрагдаж бүртгүүлэхийг хүссэн залуучууд хаана очиж, яаж бүртгүүлэх боломжтой вэ?

-Одоогоор Y-Education сургалтын маань бүртгэл эхэлчихсэн байна. Бүртгүүлэхийг хүссэн хүмүүс 94217776, 99144637 гэх дугаараар холбогдоод бүртгүүлэх боломжтой.

-Нас заасан уу?

- 18-35 насны залуучууд хамрагдах боломжтой.

-Нэг удаагийн сургалт хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?

-Young brain программ маань албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа хэрэгжиж байгаа олон улсын сургалт байгаа. Бусад улс орнуудад 50-100 долларын төлбөртэй байдаг. Харин бид залуучуудыгаа дэмжиж зорилготойгоор энэ ажлаа эхлүүлсэн учраас ашиг гэхээсээ илүү үр дүнг чухалчилж төлбөрөө хамгийн багаар тогтоосон байгаа.

Нэг удаагийн сургалт маань 25 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ бол манай залуучуудад маш том боломж 25 мянган төгрөгөөр өөрийгөө хөгжүүлээд, олон улсын сертификаттай төгсөх юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sraa

45 байсан ч яадгийн. 45 настангууд залуудаа л орно штээ.

2017-09-08 15:31    103.9.90.66
Дагваа

Ядаж 40 нас хүртэл баймаар юм аа

2017-08-28 16:20    103.212.119.53

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48