Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

2017-08-12 10:11      ГэрэгМН

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгийг ажлын хэсгээс өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдэд танилцууллаа.

Хуулийн төслийн танилцуулгыг Улсын бага хурлын гишүүн, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн болон НББСШУ-ны байнгын хорооны эрхзүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх П.Амаржаргал нар хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзсэн. Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж, Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог хуулийн төслийг Үндсэн хуульд оруулах саналыг гаргасан юм. Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байгаа уг хэлэлцүүлэг нь дүүргийн хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилж иргэдийн санал бодлыг сонсоно.

Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ажлын хэсгээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2017-08-19 13:58

Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах арга хэмжээ авахуулсан

2017-08-18 18:29

Д.Амарбаясгалан: “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан ч Ц.Сандуй үнэнээ хэлсэн

2017-08-18 18:06

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

2017-08-18 17:57

К.Номинжин долоон хэлээр гоцлон дуулжээ

2017-08-18 17:35

Судлаачид өглөө секс хийхэд хамгийн сайн гэдгийг тогтоожээ

2017-08-18 17:31

“Гурилын үнийг өсгөхгүй” гэв

2017-08-18 16:48

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017-08-18 16:28

Хөрш айлуудын 5 хүүхэд алга болоод олдоогүй байна

2017-08-18 16:18

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29


Голомт