Халхын Хэцүү То вангийн ой болж байна

2017-08-12 09:58      ГэрэгМН

Халхын хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн мэндэлсний 220 жилийн ой энэ жил тохиож байна. Эдийн засгийн шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг энэ сарын 11-нээс 20-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв болон Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Түүхэнд “Халхын хэцүү То ван” хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ.

Хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, “Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.

Ойн хүрээнд Халхгол суманд баяр наадам зохион байгуулах бөгөөд Вангийн цагаан уулын тахилга, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

БАТ-ОЧИРЫН ТОГТОХТӨР ВАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 220 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 11-ний өдөр Халхгол сумын нутаг дахь Вангийн Цагаан ууланд:

  • 05.00-07.00 Вангийн Цагаан уулын тахилга
  • 07.00-14.00 Азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан
  • 12.00-14.00 Бөхийн барилдаан
  • 12.00-14.00 Шагайн харваа
  • 15.00-16.00 Шагнал гардуулах
  • 16.00-17.00 Уул овоо тахих зан үйлийн ач тусын талаар айлдвар
  • 17.00-19.00 Урлагийн тоглолт /Сумын соёлын төв/
  • 08 дугаар сарын 13-ны өдөр Халхгол сумын төвд:
  • 19.00-21.00 “Сүлдэт хийморь” Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын хүндэтгэлийн тоглолт /Сумын соёлын төвд/
  • 08 дугаар сарын 14-ний өдөр Халхгол сумын нутаг дахь Их бурхантад:
  • 05.00-07.00 Их бурхантын тахилга
  • 07.00-09.00 Их бурхантын тахилын сүмийн шав тавих ёслол
  • Халхгол сумын төвд:
  • 06.00-09.00 Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан
  • 11.00-13.00 Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийг тэмдэглэх баяр наадмын нээлт
  • 13.00-16.00 Үндэсний бөхийн барилдаан
  • 13.00-16.00 Үндэсний сурын харваа
  • 15.00-16.00 Дааганы уралдаан
  • 17.00-18.00 Баяр наадмын хаалт /Шагнал гардуулах/
  • 21.00-23.00 Үдшийн цэнгүүн Аймгийн Хөгжимт драмын театр, Сумын соёлын төвийн хамтарсан тоглолт /Ялалт музейн гаднах задгай талбайд/

08 дугаар сарын 15-ны өдөр Халхгол сумын “То ван” морин спорт, уяачдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Түмэн адууны баяр” /Тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдана./

08 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн төв Чойбалсан хотод:

  • 10.00-17.00 цагт Бат-Очирын Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийн ойн “Эрдэм шинжилгээний бага хурал” /Төв номын санд/

08 дугаар сарын 20-ны өдөр Халхгол суманд:

  • 10.00-19.00 Эрдэм шинжилгээний бага хурлын үргэлжлэл /тусгай хөтөлбөрөөр/

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01

"Бизнесийн ногоон гарц-2017" үндэсний чуулган боллоо

2017-12-09 12:34