Италид мафийн дайны үеэр энгийн иргэд амиа алдсан хэрэгт "хатуу хариу арга хэмжээ" авна

2017-08-11 18:38      ГэрэгМН

Италийн өмнөд бүс нутаг дахь Апулияд мафийн овгийн хооронд дайн гарч хоёр энгийн иргэнийг алсан учир Засгийн газар "хамгийн хүнд хариу"-г өгөхөөр болов. Энэхүү мэдээллийг Дотоод хэргийн сайд Марко Миннити хийсэн байна.

"Гэм зэмгүй хоёр иргэн нас барсан явдалд улсын хамгийн хүнд хатуу арга хэмжээг авах болно" гэж албан ёсоор амласан аж. Италийн Дотоод яамны тэргүүн хэлэхдээ засаг захиргаанаас нутаг дэвсгэртээ тавих хяналтыг бэхжүүлэх болно, түүнчлэн "хяналтын систем, нисгэгчгүй онгоц болон хиймэл дагуул" ашиглах замаар аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж хэлсэн байна.

Ромын шүүх 46 мафиозид шоронд 500 жил хорих ял оноожээ. Наймдугаар сарын есөнд Фожа хотын ойролцоо дөрвөн хүн нас барсан байна.

Орон нутгийн мафийн бүлгийн босс үеэлтэйгээ хамт машинаар явж байхад нь тэдэн рүү машинуудаас гал нээсэн байна. Эрүүгийн хоёр гэрбүлийн дайн зогсолтгүй хэдэн жилийн турш үргэлжилж байгаа аж.

Зургадугаар сараас хойш найман хүн энэхүү мөргөлдөөнд амь насаа алдсан тухай РИА Новости мэдээллээ. Үхэгсдийн дунд орон нутгийн ах дүү хоёр фермер байжээ.

Тэднийг хэрэг явдлын гэрч болохоос айн хөнөөсөн гэнэ. Ах дүү нар машинаараа зугтахыг оролдсон боловч алуурчид боломж өгөлгүй хөнөөжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх