"Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Баянзүрх дүүрэгт хэлэлцүүлж эхэллээ

2017-08-11 17:48      ГэрэгМН

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсээр байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт төслийг хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.11) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхлүүллээ.

Хэлэлцүүлэг дэгийн дагуу явагдсан бөгөөд төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийлээ.

Дараа нь иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Тэдний асуултад Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх П.Амаржаргал нар хариулсан. Асуулт, хариултын явсны дараа иргэд саналаа илэрхийллээ.

Тухайлбал, баг хорооны Засаг даргыг тухайн дүүрэг, сумын Засаг дарга нар томилох асуудлыг нухацтай авч үзэх, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Д.Алтангэрэл “Монголын ард иргэд 27 жил нам дагаж, гэр бүлээрээ, үр хүүхдээрээ талцан суудаг боллоо. Миний гол хүсэх зүйл бол Үндсэн хуульд байгаа намын тухай заалтыг авч хаямаар байна. Монгол хүн гэдэг утгаараа нэг нь нийтийнхээ төлөө ажилладаг асуудлыг шийдмээр байна” гэсэн саналыг хэлж байв.

Мөн энэ үеэр төсөлд тусгаагүй саналыг ч иргэд олноор хэлж байсан бөгөөд тэд саналаа саналын хуудас бөглөхдөө бичиж өгөх боломжтойг Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хэлсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхэлж, энэ сарын 14-нөөс 25-ныг хүртэл тус дүүргийн 28 хороонд төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Н.Энхболд:Миний хувийн бодол цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй

2017-10-18 17:32

Австрали гадаад оюутны англи хэлний түвшинд хатуу шаардлага тавих боллоо

2017-10-18 17:11

Баруунтуруун сумын зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ

2017-10-18 16:59

16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

2017-10-18 16:47

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар томиллоо

2017-10-18 16:40

Хятадууд өөрсдөө зохион бүтээж, үйлдвэрлэсэн ARJ21 нисэх онгоцоо амжилттай туршжээ 

2017-10-18 16:32

Насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон БЗД-т Хүүхэд хөгжлийн төвийг нь татан буулгасан байжээ

2017-10-18 16:14

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-18 15:47

“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

2017-10-18 15:37

Зэсийн үнэ 7000 доллар давж өслөө

2017-10-18 15:19

Сэлэнгийн шүүх "салаавч" Ц.Баярцогтыг суллалаа

2017-10-18 15:04

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 14:43

Т.Аюурсайхан: Оффшорын тухай хуульд 12 улсыг хассан нь өрөөсгөл байна

2017-10-18 14:33

Нийслэлийн 92 дугаар цэцэрлэгээс бүүрэг илэрчээ

2017-10-18 14:30

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс 10 мянган төгрөг нэхдэг журмыг цуцална

2017-10-18 13:37

Г.Занданшатарыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

2017-10-18 13:16

Европын Холбооны хамгийн ядуу орнуудыг нэрлэжээ

2017-10-18 12:55

Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томиллоо

2017-10-18 12:38

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

2017-10-18 12:21

Шинэ MS-21-300 онгоц анх удаа Москва руу нисчээ

2017-10-18 11:48