Америкийн алдартай сагсан бөмбөгчинг мансууруулах бодис зарах гэсэн хэмээн баривчилжээ

2017-08-11 16:33      ГэрэгМН

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) "Сакраменто Кингз" клубын довтлогч, Зак Рэндольфыг Лос-Анжелес хотын цагдаа нар мансууруулах бодис худалдах гэсэн хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Энэ тухай ESPN мэдээлжээ. Лос-Анжелес хотын гудамжин дахь эмх замбараагүй явдлын эсрэг тэмцлийг өнгөрсөн шөнө явуулах үеэр Рэндолф-ыг хорьсон гэнэ. Сагсан бөмбөгчнөөс марихуан олджээ.

36 настай Рэндолф NBA-д 16 улирал өнгөрөөхдөө "Портланд Трэйл Блэйзерс", "Нью-Йорк Никс", "Лос-Анжелес Клипперс" болон "Мемфис Гриззлиз"-д тоглож, хоёр удаа холбооны бүх оддын тоглолтод шалгаран тоглож байсан аж.

Энэ улиралд довтлогч тэрбээр, "Сакраменто" -тай гурван жилийн гэрээг 24 сая ам.доллараар байгуулсан байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх