Баг, тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөнө

2017-08-11 15:52      ГэрэгМН

Дэлхийн оюутны спортын 'Тайпэй-2017' зуны XXIX Универсиад их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо. 

Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

'Тайпэй-2017' зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох аж. Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө.

Арга хэмжээний үеэр жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ.

Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ.

Эх сурвалж: БСШУСЯ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Бээжин-2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлдийг танилцуулав

2017-12-16 17:25

Монгол улс Макаотай ялтан солилцох хэлэлцээр байгууллаа

2017-12-16 17:19

Монголын урчуудын эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагналаа

2017-12-16 17:13

Ц.Адьяасүрэн:Хүн өвдөхөд эмч хэрэгтэй шиг байгаль сүйдэхэд өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй 

2017-12-16 14:55

Японд Монгол залуус их хэмжээний алтан гулдмай олжээ

2017-12-16 12:20

Мэндчилгээ

2017-12-16 12:17

Яруу найрагч М.Отгонбаяр “Болор цом”-ын эзэн боллоо

2017-12-16 11:51

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2017-12-16 11:48

Б.Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ

2017-12-15 17:48

Ц.Элбэгдорж ард түмэндээ хайртай гэж, харин бид...

2017-12-15 17:20

УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглолоо

2017-12-15 16:46

Сайн жишээ: Вагнер Ази ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав

2017-12-15 16:39

Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын хөтөлбөрийн анхан шатны дүгнэлт гарлаа

2017-12-15 16:34

Монгол улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэлээ

2017-12-15 16:30

Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

2017-12-15 16:26

Оросын Холбооны Зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны 3-р сарын 18-нд товлолоо

2017-12-15 15:50

Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж дүрэм зөрчжээ

2017-12-15 15:06

Элчин сайдаар томилогдсон Б.Хурцыг хэн хэн хэрхэн баалав

2017-12-15 14:54

УИХ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

2017-12-15 14:49

Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон "Шилдэг хэсгийн төлөөлөгч" анхдугаар уралдаанд түрүүллээ

2017-12-15 14:44