Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

2017-08-11 13:28      ГэрэгМН

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй, хариуцлагагүй хандаж байгаатай холбогдуулж нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийж, хоёр сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн.

Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас албан шаардлагын хугацаанд нөхөн сэргээлтийн ажлын тайлан ирүүлсэн Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгжээс техникийн 42,72 га, биологийн 2,83 га талбайг хүлээн авлаа.

Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Бээжин-2022 оны өвлийн олимп, пара олимпын сүлдийг танилцуулав

2017-12-16 17:25

Монгол улс Макаотай ялтан солилцох хэлэлцээр байгууллаа

2017-12-16 17:19

Монголын урчуудын эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагналаа

2017-12-16 17:13

Ц.Адьяасүрэн:Хүн өвдөхөд эмч хэрэгтэй шиг байгаль сүйдэхэд өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй 

2017-12-16 14:55

Японд Монгол залуус их хэмжээний алтан гулдмай олжээ

2017-12-16 12:20

Мэндчилгээ

2017-12-16 12:17

Яруу найрагч М.Отгонбаяр “Болор цом”-ын эзэн боллоо

2017-12-16 11:51

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2017-12-16 11:48

Б.Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ

2017-12-15 17:48

Ц.Элбэгдорж ард түмэндээ хайртай гэж, харин бид...

2017-12-15 17:20

УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглолоо

2017-12-15 16:46

Сайн жишээ: Вагнер Ази ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав

2017-12-15 16:39

Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын хөтөлбөрийн анхан шатны дүгнэлт гарлаа

2017-12-15 16:34

Монгол улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэлээ

2017-12-15 16:30

Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

2017-12-15 16:26

Оросын Холбооны Зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны 3-р сарын 18-нд товлолоо

2017-12-15 15:50

Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж дүрэм зөрчжээ

2017-12-15 15:06

Элчин сайдаар томилогдсон Б.Хурцыг хэн хэн хэрхэн баалав

2017-12-15 14:54

УИХ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

2017-12-15 14:49

Цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон "Шилдэг хэсгийн төлөөлөгч" анхдугаар уралдаанд түрүүллээ

2017-12-15 14:44