Өмнөд нь Хойдоо яриа хэлэлцээний замд орохыг шаардлаа

2017-08-11 13:14      ГэрэгМН

Өчигдөр БНСУ-ын засгийн газраас БНАСАУ-ыг хойгийн байдлыг хурцатгах үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх үүд нээлттэй байна гэдгийг мэдэгдлээ.

Мөн өдөр БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын байнгын хороо хуралдаж, Солонгосын хойгийн асуудлаар ярилцжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су Хо "Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооноос Солонгосын хойгийн байдал БНАСАУ-ын өдөөн хатгалгаас болж улам хурцдав. Ийм учраас хурцадмал байдлыг буй болгох үйл ажиллагаагаа зогсоохыг Умард Солонгосоос шаардлаа" гэжээ.

Байнгын хорооны хурлаар "Солонгосын хойгийн хурцадмал байдал аль улсад ч ашиггүй. БНСУ АНУ зэрэг чухал талтай хамтран ажиллаж, Батлан хамгаалах бодлогыг үндэс болгож, асуудлыг намжаахад шаардлагатай арга хэмжээ авч, энх тайвныг хамгаалах болно" гэсэн мэдэгдэл гаргав.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2017-08-19 13:58

Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах арга хэмжээ авахуулсан

2017-08-18 18:29

Д.Амарбаясгалан: “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан ч Ц.Сандуй үнэнээ хэлсэн

2017-08-18 18:06

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

2017-08-18 17:57

К.Номинжин долоон хэлээр гоцлон дуулжээ

2017-08-18 17:35

Судлаачид өглөө секс хийхэд хамгийн сайн гэдгийг тогтоожээ

2017-08-18 17:31

“Гурилын үнийг өсгөхгүй” гэв

2017-08-18 16:48

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017-08-18 16:28

Хөрш айлуудын 5 хүүхэд алга болоод олдоогүй байна

2017-08-18 16:18

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29


Голомт