Х.Баттулга: Уул уурхайн компанитай сайд нарт ажлаасаа татгалзаач гэж уриалмаар байна

2017-08-11 10:03      ГэрэгМН

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа МҮОНТ-ийн шууд ярилцлагад орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг хүргэе.

Хятадын талаар, "Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.

Жишээ нь, Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү. Энэ тухай мэдээж урд хөрштэйгээ ярина. Манай дотоод асуудалд битгий оролцооч ээ, бид танай дотоод асуудалд оролцдоггүй шүү дээ. Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна.

Жишээ нь, сая Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг нэгдмэл санаатай. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. Намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийж байна.

Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.

Юун түрүүнд би Ерөнхийлөгчийн институцээ бүтнээр нь харъя. Би зөвлөхүүдээ олон нийтэд зарлаж авна. Намайг сонгосон 600 мянган иргэдийнхээ саналыг авна. Тэднийхээ дэмжлэгийг дахин авмаар байна. Бас надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухайд: Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй.

Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү. Яагаад гэвэл энэ сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

Таний хэлж байгаа үг бүгд л АН-ханы л хэлдэг үг байх юм.Намын ерөнхийлөгч шиг л ааш авир гаргах юм.Харин та улстөржиж өс хонзон авах санаа сэдэллээ хэзээ болих юм бэ.Удахгүй огцрохоо мэдэж байна уу.Бага мөрөөд.Энхболдуудтайгаа хамт төрөөс зайлуулагдах цаг удахгүй шүү тэр үед л та ойлгох байх даа.Таний бүх луйвар гарах нь үнэн.Хүрэлсүхээр МАН-г намнуулах гэж байгаа бол чадахгүй хамт будаа болно доо.

2017-08-16 16:34    122.201.26.238
ZOCHIN

dalai bagshiig urih.....dalai bagsh mongold ireh hytaduudad ymar hamaa bnaa

2017-08-11 13:50    124.158.126.197
зочин

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

2017-08-11 13:26    139.5.218.122
nergui

muu uiliin esreg zorigtoi erch huchtei ajillaarai uurt chini mongolchuud itgej hartsgaaj bna huleej bna

2017-08-11 12:52    27.123.214.117
Болор

Ерөнхийлэгчээ намд шигдсэн шигдээсүүдийг арилгах талаар шийдвэртэй арга хэмжээг бодитойгоор авч ард түмнээ ядуурлаас гаргана гэдэгт итгэлтэй байна шүү.Ард түмэн чинь

2017-08-11 11:29    202.179.8.210

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2017-08-19 13:58

Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах арга хэмжээ авахуулсан

2017-08-18 18:29

Д.Амарбаясгалан: “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан ч Ц.Сандуй үнэнээ хэлсэн

2017-08-18 18:06

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

2017-08-18 17:57

К.Номинжин долоон хэлээр гоцлон дуулжээ

2017-08-18 17:35

Судлаачид өглөө секс хийхэд хамгийн сайн гэдгийг тогтоожээ

2017-08-18 17:31

“Гурилын үнийг өсгөхгүй” гэв

2017-08-18 16:48

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017-08-18 16:28

Хөрш айлуудын 5 хүүхэд алга болоод олдоогүй байна

2017-08-18 16:18

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29


Голомт