Гуамын захирагч оршин суугчиддаа Хойд Солонгосын аюул заналаас айж цочирдохгүй байхыг уриаллаа

2017-08-10 15:51      ГэрэгМН

Вашингтон, наймдугаар сарын 10 - РИА Новости, Дмитрий Злодорев. АНУ-ын Номхон далайн Гуам арлын захирагч Эдди Калво Хойд Солонгосын аюул заналын улмаас бүү айж, цочирд хэмээн хэлсэн байна.

АНУ-БНАСАУ-ын харилцаа сүүлийн өдрүүдэд ноцтой муудсан - БНСУ-ын Төв Мэдээллийн Агентлаг Пхеньян Гуам арал дээрх АНУ-ын цэргийн баазад пуужингийн цохилт хийхээр хэлэлцэж байгааг дамжуулсан.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь АНУ-д аюул тарьсан тохиолдолд БНАСАУ-ыг "гал, дөлөнд" автуулна хэмээн сүрдүүлсэн. "Гуамын хүн ам БНАСАУ-ын аюулаас айх хэрэггүй" гэж Калво Fox News-ийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.

Захирагч "2013 оноос л Пхеньян Гуамыг сүрдүүлж эхэлсэн, энэ удаагийнх гурав дахь, эсвэл дөрөв дэх нь болж байна" гэж дурсан ярьжээ. Тэр бүгдэд хандан "тайван байж, хэвийн амьдралаа үргэлжлүүл" гэж уриалсан. Үүний зэрэгцээ, Калво "Шийдвэр гаргавал дайн болно гэдгийг ойлгох ёстой. -Энэ нь хамгийн сүүлийн арга зам юм" хэмэээн улс төрчдөд уриалсан байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Баадай

Новшнуудаас юу гэж айх юм.Сум тавих л юм бол замд нь устгаад хариуд нь тэр газрыг үнсэн товрог болго. Энэ бол энх тайванч дэлхийн хүмүүсийн хүсэл.

2017-08-10 19:34    202.9.41.72

Сэтгэгдэл нэмэх