Тархин дахь хогоо цэвэрлэхгүйгээр  тарих балаг,тарьсан хог багасахгүй

2017-08-01 11:51      ГэрэгМН

ТАРХИНЫ ХОГ №1

Хятад таавчик өмссөнөөс тэмбүүгээр өвчилдөг гэх яриаг гаргасан хүн тархиндаа хогтой №1 этгээд мөн. Тийм агуулгатай сошиал постыг шэйрлэж түгээгчид түүнээс дутахгүй солиотой. Тэд ном уншдаггүй, Солонгос сериалаас өөр кино үздэггүй.Шинжлэх ухаан гэх хоёр үгийг сонсоод ч ойлгохгүй.

Хэдэн жилийн өмнө хятад сам, үсний боолтноос бөөс гарч байна хэмээн баахан шуугисан ч өнөө хэр мөнөөх хятад боолтоо хэрэглэсээр.Хотын төвийн цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл бөөстсөн цаг байсан нь гурав, дөрвөн жилийн өмнөх явдал. Харамсалтай нь хүүхэд нь бөөстсөн айл балиар заваанаараа дуудуулж мэдэх тул тэр явдал тухай бүртээ нам дарагдаад өнгөрсөн. Өнөө ч цэцэрлэгийн хүүхдүүдийн толгой бөөстөж байгааг үгүйсгэхгүй. Зүй нь бол уг тохиолдлыг асуудал болгоод, үнэхээр хятад боолтноос бөөстөж байна уу, эсвэл хөрсний бохирдлоос болж байна уу гэдгийг судалж, шинжлэх ухаанаар хариу өгөх байв.

Гэвч тэгээгүй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэх байгууллага энд жинхэнэ ажиллах байв. Тэгэхээр хүүхэд нь бөөстөөд байхад тас нуудаг эцэг эх,цэцэрлэгийн багш,шинжлэх ухааны байгууллагынхан бас л “тархиндаа хогтой” болж таараад байгаа юм.

Хятадын гэх юм бүхнийг харлуулах донгийн ээлжит үзэгдлүүд цаашид хэрхэн юугаар өрнөхийг таашгүй.

Яагаад бид хөрштэйгээ найрсаг харилцаатай байх ёстой, яагаад таавчикнаас БЗХӨ халдах боломжгүйг иргэддээ ойлгуулахад маш их цаг,хөрөнгө хүч гарах нь ойлгомжтой.

Гэвч ирээдүйн өмнө сөхрөхгүйн тулд энэ ажлыг Засгийн газар анхаарч хийх цаг болжээ. Харамсалтай нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт харанхуй нийгмээ соён гэгээрүүлэх  үг, үсэг, өгүүлбэр тодорхойгүй.

Тархиндаа хогтой дараагийн хүмүүс бол эрх мэдэлдээ эрдсэн эрх мэдэлтнүүд.

ТАРХИНЫ ХОГ №2

Ард түмэн харанхуй байх тусмаа улстөрчдөд ашигтай гэх үг бий. “Ард түмэн бол цагаан цаас,түүн дээр юу ч бичиж болно” гэх Мао-гийн алдарт үгийн жишээ. Энэ үгсийг амьдрал дээр хэрэгждэг гэж Монголын эрх мэдэлтнүүд боддог нь бас нууц биш.

Хэрэгжих тохиолдол бий ч монголчууд Мао-гийн хятадуудаас хамаагүй ухаантай нь бас заримдаа харагдана. Ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүй савлагаатай,тогтворгүй байгаа нь эдийн ядуурал эрхгүй сэтгэлгээний ядууралд хүргэж байгаагийн л илрэл.

МАН-ын удирдлагын зарим хүмүүс сая Ерөнхийлөгчийн сонгуулиар Сарандаваад итгэдэг ард түмэн гэж итгэснийхээ төлөө ялагдсан шиг үйл явдлууд цаашид ар араасаа хөвөрнө. Ард түмний олонхи Сарандаваад итгэдэг  хэрнээ үнэнийг сонсох дургүйг хараа биз. Тэгэхээр боловсрол, мэдлэг, шинжлэх ухаан, соён гэгээрлийг төр, засаг нь бодлогоор түгээж, түмнээ гэгээрүүлэх цаг болжээ.

Сонгогч иргэд нь тархины тураалтай байх тусам өөрт ашигтай гэх бодлоос салж,түмнээ соён гэгээрүүлэнгээ өөрсдөө ч бас гэгээрэхгүй бол эх орон чинь хөгжихгүй, элгэн түмний чинь амьдрал сайжрахгүй нь.

Улстөрчид авлигыг хахталаа авч, шударга бусын торонд орооцолддог  хэрнээ хэчнээн шударга царайллаа ч ард түмэн бас мэдээд байна. Энэ бүхнээрээ иргэд рүүгээ хангалттай зүү шидсэн. Эргүүлээд ард түмэн  тэвнэ шидэж чаддагийг саяын Ерөнхийлөгчийн сонгууль бас харууллаа.

Тиймээс цагаан цаасан дээр юу ч бичиж болдог гэх сэтгэхүйгээсээ  салахгүй бол өөрөө ч тархиндаа хогтойгоо өтлөх нь, эрх мэдэлтнүүд минь.

ТАРХИНЫ ХОГ №3

БОАЖЯ-наас улс даяар хоггүй болох аяныг зарлаж, дүнгээ гаргажээ. Багагүй мөнгө гаргаж аян зарлан дүгнэсэн хэрнээ хогондоо хөглөрч хэвтээ нь  тархины хогоо эхлээд цэвэрлэх хэрэгтэйн сануулга.  Тархиндаа хогтой хүмүүс хэтэрхий хувиа хичээж амьдардаг. Өөрөө л болж байвал өөрийг нь сонгосон хүмүүсийг хөөрхөөн хуураад болчихно гэж боддог эрх мэдэлтнүүдээс эхлээд чихрийн цаас, тамхины ишээ хээвнэг шидчихдэг бүхэн амин хувиа хичээгчид.

Аян зарлаж, төрийн захиргааны байгууллагуудыг шагнахын оронд хог хаявал эрүүл мэндэд чинь ямар уршигтай, ирээдүйд үр хүүхэд чинь амьдрах байгаль орчинд ямар халтайг иргэддээ ойлгуулах ажлыг системтэй хийж эхлэхийг хөглөрсөн хог сануулсаар байна.

Төрийн ажлыг шоудах хэлбэрийг биш,үлдэх өгөөжийг бодож хийх цаг болсныг эрх мэдэлтнүүд бодох цаг болжээ. Хятад гэж муйхарладаг,хог хаяхдаа өөрийгөө цэвэрлэж байна гэж боддог ард иргэдийнхээ тархинд соёл гэгээрлийн үр суулгахгүйгээр Монгол хөгжихгүй ээ.Амин хувиа хичээх сэтгэхүйг тархиндаа хогтой хүн бүр таягдан хаяж байж тарих хог багасна.

Тархиндаа хогтой хүмүүсийн тарьдаг  балгийг  зөвхөн байгальд хог хаядгаар төсөөлж болохгүй.Эрх мэдэлтнүүд нь тархиндаа хогтой бол яг л өнөөгийнх шиг авлигад идэгдсэн хэвээр,шударга бус ноёлсон хэвээр байна. Улс орон ч хөгжихгүй, улс нийтээрээ соёл гэгээрлийн замд ч орохгүй.

Тархин дахь хогоо цэвэрлэхгүйгээр  тарих балаг,тарьсан хог багасахгүй.

 

С.Гарамгай

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
gojil tolgoi

hog hayah asuudaltai tsagaan saraaar neg tsewerleed shiidehgui.hot tochijuulah gej neg gazar baih yostoi tend heden huniig tuul goliin ereg hawiig tsewerlegcheer awah yostoi tegeed tsalin ogood ter humuus ni odor bur bish gehed 7 honogt 1 tsewerleh yostoi tegeed hog haysan huniig 100000 aar alban gazriig 1000000-aar torgonoo geed huuli gargah heregtei tegeed heden kamer zuuh heregtei ingeed l boloo iim amarhan yumiig shiidej chadahgui yamar uls gej baidag bna we mori uralduulj boh barildsaar baital tolgoinuud chini otond baridadaj de humuus mini.

2017-08-02 18:32    212.51.198.193
Эргүүнүүдэд

Ха ха хятад таавчик бэлгийн замын өвчин үүсгэнэ гээд бгаа хүмүүс нээрээ гажигтай шүү.тавчикаа үтрээндээ хийдэг болж таарч бн уу

2017-08-01 13:27    103.57.94.213
Монгол хүн

Сонсон зүйлээ бусдад хэлж сэрэмжлүүлж байгаа хүний тархи ягаад хог гэж. Хятадаас гаралтай хоол хүнс биднийг сүүлийн 25 жил хордуулж байгаа баталгаа нь сүүдийн жилүүдэд хавдар гэдэг өвчнөөр өвдөх хүний тоо эрс нэмэгдэж байна.

2017-08-01 12:38    110.165.210.158
Монгол хүн

Сонсон зүйлээ бусдад хэлж сэрэмжлүүлж байгаа хүний тархи ягаад хог гэж. Хятадаас гаралтай хоол хүнс биднийг сүүлийн 25 жил хордуулж байгаа баталгаа нь сүүдийн жилүүдэд хавдар гэдэг өвчнөөр өвдөх хүний тоо эрс нэмэгдэж байна.

2017-08-01 12:38    110.165.210.158
Зочин

өөөөө бас хятад боолтоо л хэрэглэсээр гэсэн байна, хятадуудын авч байгааг л ав гэдэг үг зүгээр нэг гарсан үг биш шүү...

2017-08-01 12:06    112.72.11.108
Зочин

Резиний шингээх болон шингээсэн зүйлээ барьж тогтоох чадварыг тэгээд юу гэж тайлбарлах уу...

2017-08-01 12:05    112.72.11.108

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2017-08-19 13:58

Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах арга хэмжээ авахуулсан

2017-08-18 18:29

Д.Амарбаясгалан: “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан ч Ц.Сандуй үнэнээ хэлсэн

2017-08-18 18:06

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

2017-08-18 17:57

К.Номинжин долоон хэлээр гоцлон дуулжээ

2017-08-18 17:35

Судлаачид өглөө секс хийхэд хамгийн сайн гэдгийг тогтоожээ

2017-08-18 17:31

“Гурилын үнийг өсгөхгүй” гэв

2017-08-18 16:48

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017-08-18 16:28

Хөрш айлуудын 5 хүүхэд алга болоод олдоогүй байна

2017-08-18 16:18

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29


Голомт