Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04      ГэрэгМН

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах ёс зүйн дүрмийг гаргаж, мөрдөж эхлээд байна . Уг дүрмийг  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслөөс хамтран гаргажээ.

Уг дүрэмд  дараахь асуудлуудыг тусгасан байна.

  1. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт  аялж, амрахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дүрэм, журмыг чанд мөрдөн зөвхөн зөвшөөрөгдсөн отоглох цэг, жуулчны баазад  байрлах;          
  2. Аялагчид нь жуулчны бааз, гэр буудал, отоглох цэгийн дотоод дүрэм журам, ариун цэвэр, үйлчилгээний стандарт шаардлагын талаарх санамжийг чанд дагаж мөрдөх;
  3. Газар хөндөх, ухах, мод огтлох, гол горхи,нуурын усыг бохирдуулах, ил гал гаргах, ил задгай бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх;
  4.  Ёс зүйгүй үйлдэл  хийсэн бусад аялагчдад  шаардлага тавих, үлгэр дууриал үзүүлэх
  5. Хог хаягдлаа ангилан ялгаж зориулалтын уут, саванд цуглуулан авч явах,  зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяж хэвших, нутгийн иргэдийн хог хаягдлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хүндэтгэх,
  6. Автомашины цонхоор  ундаа усны сав, архины шил,бусад хог хаяхгүй байх
  7. Үдшийн 23.00  цагаас өглөөний  07.00 цагийн хооронд хөгжим хэрэгсэл ажиллуулах, чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, машины дуут дохио хэрэглэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх;
  8. Нутгийн онцлог, ёс заншил, уламжлалт зан үйл, байгалийн болон түүхийн дурсгалт зүйлсэд  хүндэтгэлтэй хандах,
  9. Ховор ан амьтан, ургамал, биологийн төрөл зүйлсийг хайрлан хамгаалах;   
  10. Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих худалдан авалт хийх, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх

 

Ирсэн зочид буцахад эх дэлхий хэвээрээ үлдвэл
Эргээд ирэхэд тань далай ээжий баяртайгаар угтах болно.
Хөх сувд Хөвсгөл далайдаа ёс зүйтэй аялцгаая.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Mongol ulsiin aylal juulchlaliin gol bus nutag uchir ontsgoi anhaarah heregtei, nutgiin zevlel unetei beleg selt bolj baikhaar ter saikhan nutgaa j valut oloh ehuusveriig ny medegduuleh talaar oligtoihon bodlogo herejuuleesei,Heltei helgen bolgon Hevsgel ruu heverch baina, heden jiliin daraa jorlon hanhalsan nutag boloh ny, saikhan baiga nutgaa hamgaalah talaar ikh yum hiigeesei gej butuuhendee harj suudag shuu

2017-07-23 23:45    66.181.187.73
Jonon Erdenebat

yag zov ingej ali ert l ehelsen bol zugeer baisan ochinoon udaa sanal oruulj helsen ard irgeddee ch anhaaral tavij sain uils buhen delgereh boltugai hurai hurai hurai

2017-07-22 01:29    27.123.212.132
zochin

duraaraa sanaatai erkhee meddeg hernee uurgee uhamsarlaagui otogloj baigaa oir orchind gai bolson humuusiin derged buu murguliin zan uil hiih heregtei.

2017-07-22 00:51    98.226.83.151
zochin

yooh gej!!!!!eejiin min tursun nutag baigaa yum.ashgui dee.mongolchuudaa mongol ornoo bugdiig n hairlaj saihan setgeltei soyoltoi hog tarilgui setgeltei baij eruul agaart setgeliin tsengelee edelj aylaarai!neg gadaad nuhurt mongoliin hamgiin saihan gazar huvsgul geed zuvluud yavuulsan chin ireed untraasan daa.baigali goy baisan baas hog novsh gishgekh gazargui bna lee gesen dee.

2017-07-22 00:45    98.226.83.151
Зочин

Улсаас мөнгө хайрлахгүй зохион байгуулалттайгаар хэдэн сайхан газраа үлгэр жишээ тохижуулаад зам тавьж маршрут гарган дотоод болон гадаадын жуулчдаа аялуулж улсдаа ч ашигтай байгальдаа ч ээлтэй хүмүүсдээ ч хүртээмжтэй зохион байгуулж болохоор байгаа боловч хэнд худалдах вэ гэдгээс өөр юу ч боддоггүй эрх мэдэлтэнгүүд үүнийг хийхгүй байна Гоё сайхан байгалиа соёлтойгоор манай улс үзүүлж чадахгүй байхад огт юу ч үгүй тал дээр цэцэрлэгт хүрээлэн бариад л аялагчдыг татаад байгаа улс орнууд зөндөө байх юм Энэ ерөөсөө эрх мэдэлтнүүдийн эх оронч бус сэтгэлтэй л холбоотой Тэгээд нэг тохижилт хийхдээ хэчнээн үзэмжгүй муухай зүйл хийгээд цемент шороо овоолчихсон байдаг гэж санана Ой гутмаар санагддаг

2017-07-21 16:10    182.160.3.111
Зочин

Өнөөдөр бид нуур усаа харж баясан суугаа ч хойч үе маань бидний үйлдэлд харамсан зогсох цаг үе ойрхон байна. Өнөөдрийн өнцгөөс эргүүлэн харахад Х.Чойбалсан Ю.Цэдэнбал Ж.Батмөнх зэрэг ерөнхий сайдуудын үеийн бүтээн байгуулалтаас юуг ч илүү бүтээж чадаагүйгээ харж болно

2017-07-21 16:00    182.160.3.111
1212

Монголчууд эрт дээр үеэс мод,ус гол нуураас нэлээд зайтай буудаг нутагладаг байсан нь гал усны аюулаас сэргийлэх,байгаль орчноо гол нуураа цэвэр байлгахад маш их ач тустай байсан.Ийм ч учраас хэдэн зууны дараа бидэнд цэвэр сайхнаараа өвлөгдөн ирсэн .Үе үеийн эх оронч төр засгийн тэргүүнүүд хүртэл байгаль орчноо өдий хүртэл бүрэн бүтэн цэвэр тунгалагаар нь хүлээлгэн өгсөн байтал одоо бид сайхан уул усаа сохор зоосны нүхээр харж байгаа нь туйлын ухаан сохор байгаагийн нэг илрэл бөгөөд бид л болж байвал боллоо гээд үр хүүхэд хой ч үеэ бодохгүй тун аминчхан шуналт үзлээр амьдарч байна Социализмын үед нийтийн эзэмшилд байхдаа уул ус байгаль орчин огт сүйдэж байгаагүй хатуу чанд хуулинд захирагдан цэвэр тунгалагаараа байсан . Газар өмчлөх хувьчлах гэдэг нь нүүдэлчин монголчуудад огт зохихгүй зүйлийн нэг гэдэг нь улам бүр мэдрэгдэх боллоо Хөвсгөл нуурын эрэг дээр байгуулагдсан олон жуулчны баазын бохир хог хаягдал жорлон зэргийг БОАЖЯ ч дийлэхээргүй болсон бөгөөд газар ухсан жорлонгууд нэгэнт нуурыг бохирдуулж эхэлсэн байна Энэ байдалд онцгой арга хэмжээ яаравчлан авч нуураас дор хаяж 2-5 км зайд жуулчны баазыг байгуулбал дээр санагдана Ус голтдоо ойр нутаглах нь бохирдуулж,ширгээх аюултай

2017-07-21 15:38    182.160.3.111
bat

zow urailga b.na bas sanal b.na hudaldan awalt hiijhorongo oruulalt deed zergeer ard hiij b.na mongnii hoinoos ard irged chine ulair ch b.na nawsaij hog shoroo bolson ger 80-100 tdagaan hereglel b.gvi fvvgeegvi ym uu gel togoo shanga b.gvi tow gazariin luks oroonii daitai arai bish ee

2017-07-21 01:38    202.9.43.193

Сэтгэгдэл нэмэх