Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32      ГэрэгМН

  -Хариуцлагатай сонгуулийн өмнөх хариуцлагагүй гох дэгээг өөрсдөдөө тавьсан- 

 “Ард Санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.

-МАН-ын дарга, удирдлагуудтай хариуцлага тооцох тухай таны гаргасан мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. МАН-ыг шинэчлэх тухай уриалгын талаар юуны өмнө асууя?

-Намын шинэчлэл өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш. С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон. Би бол энэ шинэчлэлийг үргэлжлэх ёстой гэж үздэг.

Анх би намын гишүүн болж орж ирсэн маань ч үүнтэй холбоотой. Монгол Улсын өмнө тулгараад байгаа ужгирсан идээ бээр болоод буй асуудлууд Ардын нам шинэчлэгдэхгүйгээр засагдахгүй гэдэгт итгэдэг. Шинэчлэлийг хүлээж харж байсан намын олон мянган гишүүд, дэмжигчид, сонгогч иргэд 2016 оны сонгуульд дүн тавьж саналаа өгсөн. Ингээд М.Энхболдын тэргүүлж буй нам 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь намын шинэчлэл хойшоо суусан.

Сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга нэр дэвшихдээ нийт 1.9 сая гаруй сонгогчдоос 500 мянга орчим хүний санал авсан нь энэ намд, өнөөгийн удирдлагад тавьсан дүн гэж шууд харж болно

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хувьд хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ. Сонгуульд ялагдал хүлээхэд буруутай хүмүүстэйгээ хариуцлага тооцох эсэх яриа танай намын дунд яригдаж байна уу?

-Саяны сонгууль маш олон эргэлзээг ард түмэнд төрүүлсэн сонгууль боллоо. Жирийн үед сонсогддоггүй зүйл сонгуулиар ил гарч ирлээ.  Үнэн мөнийг одоо тогтоох хэрэгтэй. Үүнийг нам дотроосоо эхлүүлэх хэрэгтэй.

Нам бол үзэл бодолдоо итгэж нэгдээд явж байгаа баг хамт олон. Бие биендээ итгэх ёстой. Хэрвээ нэгэнт эргэлзээ бий болсон бол үүнийг заавал тайлах ёстой.

-Эргэлзээ гэж та юуг хэлж байна. Тухайлбал, таны уриалгадаа бичсэнээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд хариултаа өгөх хэрэгтэй гэж хэлж байна уу?

-Иргэдийн дунд яригдаад байгаа бүх асуудалд хариултыг өгч эргэлзээг тайлахгүйгээр цаашаа явж болохгүй. Би одоо энд ямар асуудал гэдэг дээр нэр цохож хэлмээргүй байна. Тэгээд ч би үнэн, худлыг нь тогтоодог байгууллага нь биш. Холбогдох тэр мэргэжлийн байгууллагуудаар үнэн худлыг нь тогтоолгох ёстой.

Сонгуулийн дүн зөвхөн М.Энхболдод ард түмэн дүн тавьсан биш шүү дээ. М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр МАН-д шинэчлэлийг үргэлжлүүлэх, шинэ удирдлагаа гаргаж ирэх, 2020 он гэхэд намаа, улс орноо засч залуурдаад явах боломж байна гэж харж байна. Тийм учраас сонгуулийн дүн гарсны дараагаар, улсын баяр наадам өнгөрсний дараагаар буюу өчигдрөөс эхлэн шинэчлэлийг ярьж хэлж эхэлж байна.

Би бол энэ намын нэг л жирийн гишүүн. Миний хувьд наадмын өдрүүдээр уулзаж ярилцсан уур амьсгалаас үзэхэд хариуцлага тооцож намаа шинэчлэе гэсэн хүмүүс олон байгаа гэдэг нь харагдсан.

-Таны санаачлага, дэмжлэгийг намын гишүүд чинь хэр их дэмжиж хүлээн авч байна. Эсвэл дэмжихгүй байна уу?

-Олон хүн их дэмжиж байна. Би анх 2009 онд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, “Хас” банкнаасаа өргөдлөө өгч гараад улс төрд орж байсан. Тухайн үеийн гэнэн цайлган итгэл үнэмшил өнөөдөр багассан ч  намыг шинэчлэх, улсаа шинэчлэх гэсэн сэтгэл зүтгэл маань хэвээрээ. Би энэ өөрчлөлтийн эхний мөсийг хагалж замыг нь нээгээд өгье. Олон түмний дэмжлэгггүйгээр энэ хэмжээний өөрчлөлтийг нэг хэсэг хүмүүс хийх боломжгүй. Тиймээс  МАН-ын  хамт олон өөрчлөлтийг дэмжих хэрэгтэй. 

Олон түмэн дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл бид бүхний амьдралд Ардын нам нөлөөлсөөр л байх болно. Сая сонгуульд мөнгө хол явсангүй. Эрх мэдэл, төр, засаг ашиглагдаад ч явсангүй. Засгийн эрхийг барьсан, УИХ-д 65 суудалтай эрх мэдлийг атгасан хүмүүс бүхий л төр засгийн байгууллагуудын хүчийг дайчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад ч явсангүй.

Ний нуугүй хэлэхэд төр захиргааны байгууллагууд, шүүх, хүчний байгууллагууд бүгд сонгуульд ажилласан. Тэгээд ийм дүн тавиулж байна. Тэгэхээр энэ нь болохгүй байгаагийн дохио. Муугийн цондон. Үүнийг эрүүл сэтгэхүйгээр хүлээн авч шинэчлэлт өөрчлөлт хийлгүйгээр бидэнд цаашаа явах зам байхгүй. Үүнийг сийрэг толгойтой хүмүүс харж байна.

Намын доторх нэгдмэл байдлаа эвдлэхгүйгээр сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж намаа, улсаа хэрэв бодож байгаа бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

-Тэгээд МАН чухам яаж шинэчлэгдэх юм?

-Үндсэн хуулийг өөрчилнө гэж хичнээн жил ярилаа. Улс орноо ямар нүхэнд унагаж байж тэр яриад байдаг шинэчлэлээ хийх гээд байгаа юм бэ. Өөрөө л болж байвал улс хамаагүй гэсэн хоноцын сэтгэлтэй дарга нарыг чинь нийгэм одоо хүлээж авахаа больчихлоо . Амласан бол хийдэг.

 Хүний нүдийг гурилаар хуурдаг биш. Ядрааж байгаад хүүхдийн 20 мянган төгрөгөөр хуурдаг биш, санал худалдаж авдаг биш, ийм байдлаар цааш явахгүй гэдгийг нийгэм харууллаа. Нийгэм дотор болж байгаа, болохгүй байгаа бүх зүйлд Ардын нам ямагт холбоотой. Дандаа Их хуралд суудалтай, эрх мэдлийг гартаа барьж асуудлыг шийдсээр явж ирсэн нь үнэн.

Манай дарга нар хэлж амласнаа хийхгүй, эрх мэдлийн төлөө яагаад улайраад байдаг болчихов. Яагаад дарга нар гишүүддээ хариуцлага тооцдог мөртлөө өөрсдөдөө хариуцлага тооцох дургүй байна.

Яагаад намын Их хурал зарлачихаад орон нутгаас ирсэн хүмүүсээ зочид буудалд байрлуулж хайрцаглаж  байдаг юм бэ. 

Хурал нэртэй мөртлөө лоббигоор бүгдийг шийддэг. Хурлаа шүүмжлэл дүүрэн нээлттэйгээр яагаад хийж болдоггүй юм. Намынхаа даргыг яагаад нийт гишүүдээсээ сонгож болдоггүй юм. Нийт гишүүддээ нэг удаа яагаад эрх мэдлийг гарт нь олгож болдоггүй юм гэх мэт олон олон асуултын хариултыг одоо олох цаг ирсэн.

-Ардчилсан нам намынхаа даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгосон. Бүх шатны сонгуулиа намын гишүүдээрээ шийдүүлдэг болсон гэгддэг. МАН-ын хувьд намын жирийн гишүүдээ сонсдог болох боломж бий юу?

-Бид сайныг аваад алдааг нь засч, жинхэнэ олонхоороо буюу 50 нэмэх нэг гэдгээр намынхаа даргыг сонгож болно. Гишүүдээ бүртгэлжүүлж намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, урам зоригийг өгөх, намынхаа үнэт зүйлсийг нэмэгдүүлэх боломж бий. Ардын нам гэдэг нэрнээсээ ч эхлээд ард түмнийхээ санаа бодлыг оролцуулдаг болох хэрэгтэй.

Намын санхүүжилтийг  ил болгох тухай яриад л байдаг.  Дарга болгон сонгогдож гарч ирэхдээ энэ талаар ярьдаг ч сонгогдсоныхоо дараа таг алга болчихдог. Ах нам нь өөрсдөө шинэчлэлийг эхлүүлж үлгэр манлай болж байж нийгмийг зөв дүгт уриалан дуудаж чиглүүлдэг түүхэн боломж өнөөдөр гарч ирж байна.

-УИХ-д 65 суудал авчихаад жил ч хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь юутай холбоотой гэж үзэж байна?

-УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулчихаад мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн. Би үүнд тайлбар хэлэх нь илүүц байх аа. Хэдийнэ хүмүүс дор бүрнээ дүгнэлтээ өгчихсөн байгаа. Үнэндээ ард түмэндээ боов үмхүүлчихсэн шүү дээ.

Өнгөрсөн есдүгээр сард татвар нэмэх тухай санал оруулаад ирэхээр нь хувийн хэвшлийн бид хэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалдаж байж хойш татуулсан. Тэгтэл Сангийн яамнаас зээлийн эргэн төлөлттэй яг тулгаж байгаад дахиад оруулж ирэн хүчээр баталчихсан.

Батлуулахдаа ОУВС-г  барьцаа ахиулах боломжийг нь олгож, Монголын банкны эх үүсвэрээр дамжуулж гаргана гэсэн маргаантай заалт хийж байж барьцаа алдсан. Хэлэлцээрийн ширээний ард буурьтай суурьтай байдлаас хандахгүй бол нөгөө тал барьцаа улам ахиулах нь ойлгомжтой. ОУВС-гаас  орлогын төрлөө нэмэгдүүл, үргүй зардлаа тана гэсэн болохоос биш дөнгөж бүрэлдэн бий болж буй дунд ангийнхаа татварыг нэмээдэх гэж зөвлөөгүй.

Хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтад гарах гэж буй хүмүүсийн насыг нэмээдэх гээгүй. Өнөөдөр амьдралд нь арайхийн хүрч буй цалингаас нь тэтгэврийн шимтгэл аваадах гэж захиж хэлээгүй.

Эрх баригчид ноолоход амархан гэж үзээд баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэд хөдөлмөрчдөөсөө шууд хасч танаад эхэлсэн.

Улсын төсвийн ямар зардлыг танаад ороод ирэв, татварыг аль хэсгээс нэмэв гэдгийг нь харахаар иргэдийнхээ нуруун дээр ачааг үүрүүлсэн харагдана. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо амалж байсан амлалтуудаасаа 180 градус эсрэг эргэсэн. Би тухайн үед арга замыг заасан мэдэгдлүүдийг хийж байсан. М.Энхболд даргад хандаж байгаад татвар нэмэхийнхээ оронд үүнийг ийм байдлаа ингэж шийдвэрлээч ээ гэсэн эдийн засгийн гаргалгааг хүртэл хэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан.

Шинэчлэлийн ажлаа хий, амласан зүйлээсээ битгий буц гэдгийг бичсэн, сануулсан. Ардын намын гишүүний хувьд хэлэхэд хариуцлагатай сонгуулийн өмнө ийм хариуцлагагүй гох дэгээг өөрөө өөрсдөдөөө тавьж байдаг ухаантнууд хаанаас гараад ирэв гэдэгт ихэд гайхаж байсан. Ард түмнийг арай л хэтэрхий баслаа.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжиж, өрсөлдөгч Х.Баттулгыг оффшор данстай гэж хэвлэлийн хурал хийж байсан. Та намынхаа даргыг дэмжиж байсан хэрнээ одоо хариуцлага тооцох тухай ярьж байна уу?

-Би уначихсан дээр нь дэгээдээд авчихъя гэсэн байдлаар асуудал хандаагүй юм шүү . Манай намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд аль нэг жилийн өмнө намын дүрмийнхээ заалтыг хойш нь тавьж байгаад УИХ-ын дарга болж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг тавьсан.

Урьдаас төлөвлөгдсөн ажил биеллээ олж өрсөлдсөн. Ардын намын гишүүний хувьд би манай намаас нэр дэвшиж буй хүний хувьд дэмжинэ. УИХ-д 65 суудалтай намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болвол өсөн өндийж байгаа эдийн засаг цаашаа бэхжээд явах, цаашид ямар нэгэн гацаа үүсэхгүй байх гэж би бодсон.

Баттулгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид тохиромжтой хүн гэж анхнаасаа хараагүй. Мөн Төв аймгаас сонгогдсон УИХ-ын нэг суудал, намын даргын суудал, УИХ-ын даргын суудал сулраад ирэх боломж гарна. Энэ нь намд шударгаар ирвэл тэнцвэртэй шинэчлэл ирнэ гэж хүлээсэн. Ийм л шалтгаанаар би саяны сонгуульд оролцсон.

Сонгуульд манай улсын нэр төртэй бүх хүнээр л дэмжүүлж үг хэлүүлж үзлээ.ХХхөшигний ардуур албан тушаалын томилгоо хийдгийн гор нь өнөөдөр гарч байгаа байхгүй юу. Ард түмэн сохор биш шүү дээ. 

-Намын дараачийн даргад та хэнийг дэмжиж байна. У.Хүрэлсүх гэх мэтээр таамагласан нэрс эхнээсээ дуулдаж эхэллээ?

-Өөрчлөлт шинэчлэлт авчрах манлайлагчийг би дэмжинэ. Дэмжиж ажиллана гэдэг маань нийт намын гишүүдээсээ сонгогдох дүрмийн өөрчлөлтийг зоригтойгоор хийх аавын хүү манай намд байгаа.

-Тэр хүнийг хэн гэж харж байна. Таны ард С.Батболд байна гэж харж болох уу?

-Би намынхаа нөхдүүдийг янз бүрийн таамагт, хэл ярианд оруулаад яахав. Манай намд манлайлаад удирдаад явж буй цөөхөн хүн бий. Хэн нь чиг шударга, хэлсэндээ хүрээд байдаг билээ. Хэн нь нь элдэв бусармаг асуудалд хутгалдаад явдаггүй  намын даргатай болж байж шинэчлэгдэнэ.  

  Намын хамт олон 2020 онд улс төрийн сонгуульд оролцоно. Үүнийгээ тооцож өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан бүх алдаа дутагдлаа засч залруулах ёстой.

Дүн шинжилгээ хийх ёстой. Улс ардынхаа төлөө ажил хийдэг чин сэтгэлтэй дарга нар бидэнд хэрэгтэй. Энэ нь нэг намын асуудал биш. Мэдлэг, чадвартай, боловсролтой, чин сэтгэлтэй даргатай болж үзмээр байна. Энэ нам одоо төрийн эрхийг барьж байна. Ямар л бол ямар өөрчлөлтийг хийх эрх мэдэл нь байна. С.Батболдын хувьд хэлэхэд би ердөө Ерөнхий сайд байхад нь Сангийн дэд сайдаар кабинетэд нь ажиллаж байсан л хүн.

Сүүлийн таван жилд нам дотроо биддотроо дандаа ажиглагчийн байр суурин дээр явж ирлээ. Миний хийж буй улс төрийн акцыг хэн нэгэн дээрээс зааж зааварласан зүйл байхгүй. Миний итгэл үнэмшил бол энэ.

Би намаа шинэчлэх уриалгыг өөрийн гараар үг үсэг бүгдийг нь оюун ухаанаараа тунгаан буулгаж бичсэн. Би өөрийн итгэж хүндэлдэг хүмүүсээсээ зөвлөгөө авах гэж хичээсэн нь үнэн.    

 Эх сурвалж: Өдрийн сонин

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

Бусадын гар хөл болж намаа муухай харгдуулж байгаа нөхдүүдтэй МАН-хан хатуу байр сууринаас хандаж зайлуулах хэрэгтэй.Батулгын оффшор дансыг яагаад шалгуулахгүй байгаа.Яасан Баттулга Хүрэлсүх 2 албан тушаал амласан уу.Баттулга МАН-н дотоод асуудал яагаад хутгалдаад байгаа гайхаж байна.Хүрэлсүх яасан мөнгө авсан уу Баттулгаас.Ийм арчаагүй нөхдүүдийг намдаа байлгасанаас болж МАН нам унаж байгаа эртхэн зайлуулах хэрэгтэй байсан юм.Одоо оройтох нь юу байхав.Харинч өөрсдөө шөвөлзөөд байна .Одоо л цэвэрлэх цаг даа.

2017-08-16 15:59    122.201.26.238
PUTIN

ard tumniig ih doromjilson shu,ugasa xorsnoos archigdana,burhan met shutej bsan enhbold onoodor bug niigmiin shaar bolood ner xundgui gamshig bolj dee

2017-08-14 15:36    182.160.34.125
зочин

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

2017-07-27 18:00    59.153.112.28
Zochin

Yamar aimaar 2 nuurtei yum!Ene Gankhuyagyg oilgokhgui baina!!!

2017-07-23 19:50    49.0.216.67
зочин

Чамд талх хушга-салаавч гэж нэр зүгээр ч нэг өгөөгүй юм байна .Цаг хугацаа үүнийг баталж байна.

2017-07-22 14:10    103.229.120.171
zochin

tugjil lalar.oligtoi hun bish.mongolchuud sanaj yav.

2017-07-22 00:42    98.226.83.151
123

Үнэхээр намын дотоод шинэчлэл хэрэгтэй шүү. Томчууд нь дур мэдээд шийдчихдэг, гишүүдийнхээ хүсэлтийг анхаардаггүй хүмүүс хэрэггүй. Өөрчлөлтийг улсаасаа биш манайхан намаасаа эхлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа ард түмнийг төрийн худалдсан 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй.

2017-07-21 16:30    43.228.130.85
жирийн иргэн

Би нам бус иргэн хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа нэг л хүн үнэнийг хэлжээ нам гэдэг нь ерөнхий нэр байх үнэхээр олон жилийн өмнөөс ард түмний дунд газрын наймаачин нэр зүүсэн хүнийг нэр дэвшүүлсэн нь алдаа болсон МАН бол ардаараа овоглосон боловсон хүчин сайтай ууган нам хүнээ зөв сонгож оруулсан бол ерөнхийлөгчийн сонгуульд ялах байсан ард түмэндээ ямар нэр хүндтэй хүндлэлтэй хүн бэ гэдэг талаас нь харж хүнээ сонгосон бол өөр сонгууль болох байлаа Энхболдыг биш намаа бодсон олон жирийн гишүүд дэмжигчид түүнд санал өгсөн байх та нар намаа шинэчлэе гэж цэцэрхэхийн оронд дотроо байгаа Энх болдтонгуудаа зөв голдиролд нь оруулж засч залруулж хусч цэвэрлэж аваач чадварлаг залуусаа дэмжиж итгэл өгч ажиллаач муу нэрийг хусавч арилахгуй сайн нэрийг хүсэвч олдохгуй гэдэг дээ нэг муу нэр зүүчихвэл цайруулах ч хэцүү шүү дээ

2017-07-21 13:18    202.9.43.124
Irgen

Nand jiriin gishuudiin oroltsoo mash baga yaj oroltsuulj yaj shinechleh ve ehleed jir gishuudiin oroltsoog nemegduuleh idevhijuuleh heregtei baih yag l songuuli shig buh gishuudiin olinhi buyu 50 nemeh 1 sanalaar buh asuudliig , ternees oorsniigoo toirson 10, 20 n myngan huneer bish olonhiig oroltsuulah l heregtei irts hurehgui bol sain surtalchil sain oilguul horongo ta nart bga tegj baij l shinechlel hiigdeh bh da ternees nam tarj ustaj bolohgui harin ch sain orsoldogch baih herrgtei bolov u

2017-07-21 12:26    66.181.160.88
zochin

Hamaa yaj shinchilhee medehgui baij hudlaa hashgirahaa bolioch teneg zaluu bna da amidral medehgui cham shig hudlaa dur esgegch hereggui sayiin songuuliig har massiig battulga mafiinhaa munguur hudaldaad avchihsan shuu de tsuun huntei mongol shig orond odoo yaltai bilee uul ni bolovsroltop uhaantai bugd ni enhboldod sanalaa ugsun shuu de

2017-07-21 12:24    139.5.217.183
kkkk

Namiin shinechlel ali ch namad heregtei. Gevch nam dotoroo hurtel mungunii sonuugli hiigeed bhaar yaj shinechlegdeh ve de.

2017-07-21 11:40    124.158.126.145
zocin

TER ARD TUMNIIG DOROMJILSON NINJIJAMTS GEDEG KHUUKHNIIG OGTSRUULAACH , ARD TUMNIIG YASAN IKH TSAGAAN TSAAS BOLGODOG DURAK WE?

2017-07-21 11:30    66.181.179.177
зочин

МАНнам бол хамгийн олгорох нам маш олон овшрчин би хамгийн олон хувлдагч хар байгаа бид шохор биш харжил байна зөв бичжээ ард түмнийг үл ошоож олон жил сурсан нам ард түмэн бол тэнэг гэж бодожирсэн нам ардын нам ард түмнээс айж эмээж ирсэн ардын нам хэнээч айхгүй бүхныг өөрсөнийхөө төлөөл ажилдаг нам хэжээч тийм байлаа одооч тийм цашдаач тийм байх байхаа шинчилэгдэж чадхуу

2017-07-21 11:05    202.9.41.99
121

Төр барьж байгаа МАН-ын шинэчлэлийн асуудлыг эхлүүлэхдээ УИХ-д сонгогдсон 65 тойргийн намын анхан шатны хороодоос эхлэх хэрэгтэй, Улаанбаатар хотын 9 дүүргийн намын хороог хуралдуулж намын дарга тэргүүлэгчдэд хариуцлага тооцох хэрэгтэй, УЛААНБААТАР хотын 9 дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтангуудад хариуцлага тооц, ЗАСГИЙН ГАЗРЫН хэрэгжүүлэгч агинлагд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооц,Монгол улсын төрийн албанд ажиллаж байгаа АН-ын үед ажиллаж байгаа хүмүүсийн хийсэн ажлын тайланг сонсож дүгнэлт хий /төрд ажиллаж байгаа АН -ын хүмүүс Энхболдын эсрэг ажилласан/ Энхболд даргын томилсон, сонгон ажиллуулж байгаа төрийн албан хаагчдийнхаа ажлыг эргээд нэг харах хэрэгтэй. СХД-ийн МАН-ын хороо 8 жилд хоёрхон удаа намын хорооныхоо хурлаа хийсэн шудрага зарчимч хүмүүсээ намаас гаргасан нь СХД-д ялагдах үндэслэл болсон. ,,..................СХД-ИЙН НАМЫН ХОРООГ ШИНЭЧИЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ.

2017-07-21 10:46    202.126.91.201
Зочин

Ганхуяг аа чи юу хийчихвээ Ме хатуу самар шүү. өөрөө улс төрд шаргуу орох л гээд байна ааа

2017-07-21 10:39    202.179.31.53
zochin

enuunii yariad bga ym aimaar khudlaa sanagdaad bhiim uuruu medej bga bolov u jujgiinkhee durees tur ch gesen garaad uuriiguu neg khardagch boloosoi do

2017-07-21 09:56    103.57.94.176
зочин

Хүмүүс МАН-ыг их муулжээ. Мэдээж МАН-д саар зүйлс байгаа. Гэхдээ АН-ыг бодвол дээр юм шүү. Ямар ч үед улс орноо элгээр нь мөлхүүлж байгаагүй юм шүү. 1996-2000, 2012-2016 онуудад АН засгийн эрхийг аваад яалаа. МАН-ын үед ямар байв гээд та бүхэн нэг бодоод үздээ. АН төр барьж чадахгүй гэдгээ 2 дах удаагаа өнгөрсөн жилүүдэд харууллаа. Улс орноо хөгжүүлэх биш доош нь чангаасан нөхдүүд л АН байна. Түүний нэг ноён ЗИ байна. Одоо бас яаж саад болохоор орж ирж байна. Тэд өнгөрсөн жилүүдэд хагартлаа идэж уусан / Шонхор фракц/. Одоо МАН-ыг амжилт гаргаж магадгүй гээд их саад хийх болно. Тэгэж байж л дараагийн сонгуульд ялах боломжоо гаргаж ирнэ. Тулаан том ордуудын төлөө болно.

2017-07-21 09:36    202.70.42.158
irgen

Saransavaad itgedeg teneg humuus gj helsen huniig il gargaj ard niiteere shiitgel huleelgie.Arai ch yaj amnaas n garvaaa.Hinjjamtsiig ogtsruul

2017-07-21 09:46    202.9.42.140
зочин

Маш хөндүүр газрыг олж хатгасан бололтой. Нөгөө унасан бөхийн хар пиар ажилласаар байгаа бололтой. одоо ерөнхийлөгч биш УИХ-ын даргадаа үлдэх гэж пиардаж гарах шивдээ. Сонгуулийг хар пиар гээд байсан.Ингээд хэн хийж байсан нь ил гараад ирлээ дээ. Алхам бүрдээ алдаа хийгээд урагшаа явахаа ч болилоо доо.

2017-07-21 09:30    49.0.216.186
kkki

man namiig tatan buulgah heregtei ed nar niigemd tom uurchlult hiij chadakhgui eldew shaltag helj saad boldog eswel dandaa ard n suuj ulddeg !!!

2017-07-21 08:52    59.153.114.54
t

MAN d eh ornoo gesen setgeltei gishvvd baisan bol ali hediin namaasaa tatgalzah baisan tanai gishvvd deeree baigaa huwalzaa solij chadahgvi bainaa gedeg bol bas l shunaliin tulamnuudiinhaa orooson dugui namdaa bj bgaad alban tushaal gorilson pyldagnuud tanai gishvvd sohroor burhan shvtdeg hvmvvsees deerdeh yum alga

2017-07-21 08:20    202.21.108.244
сонор

эцэ эх нь ямар гарал үүсэлтэй байх нь хэнд хамаатай юм. эцэг эх биеийг нь төрүүлэхээс ... Эрлийз удамтай гэхээр яадаг юм. Өөрийн гэсэн толгойгүй болдог юмуу. Ямарч намын хүн байсан эрлмйз хурлийзаар нь дуудах муухай. Хүн эцэг эхээ сонгож төрж брлдоггүй биздээ

2017-07-21 07:59    103.10.23.164
Б

Чи муу гөлөг манай намаас зайлаарай,чамтай чамгүй бид яахаа мэдэж байгаа шүү.чамаар л юу хийхээ заалгав гэж муу новш вэ?сонгуулийн өмнө хуцаж байхгуй яасан юм.сонгуулиаар ч чиний дэмжлэг ч хэрэггуй,үнэн худал нь мэдэгдэхгүй баахан юм хуцаж хуцажчихаад одоо гэгээрсэн баатар болох гэж жүжиглэхгүй шүү,хохь чинь шүү.

2017-07-21 01:54    103.229.123.188
zochin

Ene nuhur harin ch namdaa ta muusainiig bodvol unench hun bna.Ihenh humuus manai nam gesen aminch uzeldee hordood alsiin baraa harhaa bgad Mongol ulsiin niitleg erh ashigiig ymartsan bna.Iim bolhoor shudarga yum gej baihgui bolj.yavstuu hureend setgej ,uhaaniih ni melmii sohorch stagaaniig har,hariig stagaan gej hardag boldiin bna.Eruul setgedeg hun stuuhun yum shig.

2017-07-20 23:55    202.70.46.234
Zochin

MAN udahgui hursnuus archigdana ‼️‼️‼️Ard Tumniig denduu basamjilj Mungu Erh Medliig Tolgoi deeree zalj Unet zuilee ulandaa gishgesen Goroo Uurd Amsah bno

2017-07-21 00:06    27.123.214.123
Zochin

MAN udahgui hursnuus archigdana ‼️‼️‼️Ard Tumniig denduu basamjilj

2017-07-21 00:06    27.123.214.123
Zochin

MAN udahgui hursnuus archigdana ‼️‼️‼️Ard Tumniig denduu basamjilj

2017-07-21 00:06    27.123.214.123
Zochin

MAN udahgui hursnuus archigdana ‼️‼️‼️Ard Tumniig denduu basamjilj

2017-07-21 00:06    27.123.214.123
Zochin

MAN udahgui hursnuus archigdana ‼️‼️‼️Ard Tumniig denduu basamjilj

2017-07-21 00:06    27.123.214.123
Хэг

Энэ чинь Энхболдоо бурхан мэт магтаад сонговол та нар жаргалын замдаа орно гээд байснаа яасан бэ. Далчгар гар шүү

2017-07-21 00:13    103.57.94.140
Bi

Ardiin namd shurguulsan manai hun ajlaa sain hiij bgaa ta nar bitgii muulaad bai

2017-07-20 22:47    27.123.214.119
Талх

2 нvvртэй хошного бэ

2017-07-20 18:42    66.181.180.65
Zochin

Negdugeert Ganhuyag gej jujigchin batsaanii ergej borgood, hutsaad baigaa zuil tsag uye oloogui baina, hoyordugaart, iim asuudliig ter baga hural deeree gonshignogchoo bolj boldoggui yum uu, guravdugaart, Ganhuyag gej hudlaa gar namiin maani ner barij hutsahaa unuudruus bolihgui bolno hohichini shuu. Chamaig ih daljignaj baigaag oron nutgaas bid haraad l baina shuu. Chi muu baga gariin tashuuriin tsohilt daahgui tsaashaa harah lalar sh dee.

2017-07-20 16:31    27.123.214.113
adf

Yostoi jinhen orchin uyiin tugjil bna daa ene chini. Uhchih geel Enkoldiigoo umuuruul bicheed bsan odoo ingeh bsiimuu bandi

2017-07-20 14:50    202.131.233.35
Зочин

Талх Дүлзэн

2017-07-20 12:55    202.70.46.233
Иргэн

уналтанд үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол урваачид, ёсзүйгүйчүүд /Амарзаяа/, гантулга г.м юм даа

2017-07-20 12:35    103.9.90.231
зочин

энэ нэг урваач шарваач, цөөвөр чонын бэлтрэг гэхээр нөхөр юм

2017-07-20 12:07    202.21.125.2
MUNHERDENE

ENE ODO YMAR URWAACH SHARWAACH NUHUR WE SAY ENHBOLDIIN ZAHIALGAAR BATTULGIIG BAAHAN MUULAAD NUUTS DANSTAI GEED BSAN ODO BATTULGA ERONHIILOGCH BOLSON CHIN ENHNOLDOO MUULAAD UNALAA URWAACH SHARWAACH GEJ ENIIG L HELNE DE

2017-07-20 11:38    37.130.229.149
sod

huurhii min ingej heden tugrug oldog baih argagvil de heden sayaar n tsatsdag ehnertei hvn mungu olohgvi bol ehner n hayad ywcihna

2017-07-20 11:37    66.85.139.244
irgen

энэ нэг алиа гар байх юмаа МАН ны хөл гар байснаа одо бас шинэчилий гэнэ шүү энийг дээрээс угаса тушаал аваад бусдын гар хөл болдогийг мэдэхгүй хэн байсын

2017-07-20 11:35    103.10.22.142
zochin

uhen hatan magtaad bsan MAN aa odoo muulaad uultugluud naasan hahaha ymar tavitargui baritsgui baagii ve chi!!!!!cham shig iim urvamtgai sharvamtgai humuusiig shinechleed ch nemer bhgui de....

2017-07-20 11:32    103.10.22.142
hooj

Ганхуяг Сонгуулийн үеэр өөрийн намын нэр дэвшигчээ дэмжиж ажилласан. Харин сонгуулийн дараагаас нам маань болохгүй байна гэдгийг хэллээ шд. Энэнээс өөр хэн ингэж илэн далангүй ярьж байна. Харин ч чимээгүйхэн байж байгаад араар нь сэмхэн албан тушаалд шунаж яваа олон хүн бий. Намынхаа асуудлыг ил тод гаргаж тавилаа. Шинэчлэл хэрэгтэй байна гэдгийг хэллээ. Нийгэм, ард түмний амьдрал доройтож байгааг хэллээ. Тэрнээс энэ хүн бол урвагч бишээ. /Ямар АН-д элссэн бишдээ/

2017-07-20 09:43    150.129.140.51
Талх Ганхуягдаа

НАМЗХ-ны оймс Наранбаатараас сайн асуу!!! Цаадах иймэрхүү хогийн ажилдаа гаршаад байгаа. Оймсоо хэрхэн тайлаад хаанаас хэнрүү яаж шидэхээ мэддэг болсон байх. МАН шинэчлэгдэж чадах уу? Үнэхээр чадаад хэдэн олигархиудаасаа салж барах уу? МАН-д хэд хэдэн сайн чанар түүнээсээ олон муу чанар их байна. Сайн муугаа дэнслэх цаг чинь аль хэдийнэ болсон.

2017-07-20 08:12    202.9.41.230
Irgen

Ene zaluug ug ni neleen bolovsroltoi bas shudraga taldaa, uls ornoo gesen setgeltei hun bna gej dotroo dugnej yavdag baisan. Tegtel urvasan, sharvasan, tuilbargui, alban tushaaliin tuluu amia ughudch belen bolson neg ugeer helbel galzuurhad gants huruu dutuu yavaa Har gurilaar hiisen hatsan Талх bsan bna.

2017-07-20 02:34    103.212.118.36
Баярхүү

Унасан хүнийг дээрээс нь дэвсээд хөгийн новш байна даа чи! Саяхан бөгсийг нь арчаад гүйж байсан биз дээ! Юм л бол ард түмний мөнгөөр үл хөдлөх авчих санаатай хөгийн новш шүү чи! Чамшиг талхны үнэ мэдэхгүй төрийн ордонруу салаавч гаргадаг! Унасан хүнийг дэвсдэг новш хол явахгүй ээ!

2017-07-20 02:38    150.129.143.91
Зочин

Энхболд гэдэг хүн албан тушаал их мөнгөний хойноос шунаж байж өөрийн үр удам,МАН хоёртоо түүхэнд үлдэх хар толбо үлдээв.МАН яахав залуучууд аваад шинэчлээд явна харин сайхан аав ээжийнхээ төрд ажилласан сайхан буяныг хятадтай цустай хужаа гэдэг нэр хэдэн үе дамжих болов уу.Муу ээж нь үүнийгээ нууж явж өдий хүрч ,харин ард түмэнд үүнийг задлаж өгөв.

2017-07-20 02:19    66.181.181.86
Шш

МҮОНРТ.халз уулзалтын асуулт хариултын бэлтгэл дээр ард түмнийг дэндүү бассан,тэнгэрийн амьтан шиг л байсан

2017-07-19 22:17    66.181.185.217
БНМАУ

Анхнаасаа УБ.н иргэдийн дунд нэр хүнд муутай хүнийг дэвшүүлж алдаа гаргасан.Энэ залуу зөв л шүүмжилсэн байна.Төрийн албан хаагчдыг дайчиллаад ч,янз бүрийн бүрийн попиулистууд амлалтууд өгөөд ч,мөнгө тараагаад ч үнэхээр явсангүй дээ.Харин эсрэгээрээ энэ үйлдлүүд нь сонгогч ард иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн.

2017-07-19 21:45    66.181.185.217
Энхээ

Талх Ганхуяг С.Батболдын фракц гээд оорийгоо рекламдаад байсан одоо больсон гэж ойлголоо .Тэгэхдээ хун гутгэх муухай шуу еронхийлэгч офшорчдын хоронгийг татуулхаар Амеркаас тусламж хуслээ оороо офшортой бол арай ингэхгуй байх чи уг нь чадалтай залуу оороо зоригтой тэмцээч бооронхийлхийн оронд

2017-07-19 21:51    185.13.106.213
zochin

ene namiig buur taraah heregtei

2017-07-19 21:56    202.9.40.34
Би

МАН-ыг тарааж нэрийг нь дахин хэрэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй

2017-07-19 21:05    66.181.182.72
Doldoi

Man 2020 ond 6n suudal avna.

2017-07-19 21:01    202.70.46.224
Батаа

Шинэчлэл байх ёстой.

2017-07-19 20:49    202.9.42.187
Хасбанк аа гэж...

"Арилжааны банк" нэртэй ломбардуудыг л цэгцэлмээр бна даа.

2017-07-19 20:53    139.5.218.24
Zochin

Butehgui sanaatai buurunhii bodoltoi hun bna.

2017-07-19 20:44    66.87.77.180
jjjjjjj

2020 ond man bvr duusnaa.

2017-07-19 17:43    202.179.31.57
zochin

nuguu 'ugsuj bhad hamgiin ih dolooson hun uruudaj bhad hamgiin ih nulimdag' gej enkhbayarin aldart ugiig batlaad ugluuduu. ene chingis haani uyed bsan bol hamgiin turuund aluulsaan. hogiin gar yumaa. ene huniig ireeduin udirdlaguud uurtuu oirtuulah heregguin bna shuu. ayultai nuhur bna. shuud hutgalj bna sh dee enkhboldig

2017-07-19 16:52    106.70.4.186
kkk

ene chini harin enkhboldoos dor amitan bna daa. dargaa gej dolooh shahaj guij baisnaa unuudur ingeh gej. manai ard tumen urvagchid unen goloosoo durgui l dee gankhuyagaa.

2017-07-19 16:49    106.70.4.186
fuc k you Has Gankhuyg

ene sayhan l M.Enkhboldiigoo umuuruud neeh mundag baatar bolchihson Battulga-g barag shorond hiigeed alaad haychih yum bolood asa-ruu hurtel daldagnaad ardiin namiin baatar bolood bsan odoo yagaad namruugaa ergeed borgood unav aa?Battulgaas aigaad gulug bolj bga yum bna daa?kkkkkkkkkkkk.ochood Asa Battulga 2-n bugsiig sain doloo.

2017-07-19 15:44    66.181.176.238
Иргэн

Ард түмэн тэнэг бишээ. Одоо эд нарт доромжлуулдаг цаг өнгөрсөн. МАН сэхэхээсээ өнгөрсөн. Шуналтнууд ийм болгосон. С.Баяр.Сү.Батболд. М.Энхсайхан гэх мэт хөвөрч өгнө дөө

2017-07-19 15:16    103.26.195.208
Zochin

MAN hariutslagagui ajillasaan

2017-07-19 14:26    59.153.112.196

Сэтгэгдэл нэмэх

 
turiin bank

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

2017-08-19 13:58

Д.Оюунхорол: Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцлах арга хэмжээ авахуулсан

2017-08-18 18:29

Д.Амарбаясгалан: “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан ч Ц.Сандуй үнэнээ хэлсэн

2017-08-18 18:06

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

2017-08-18 17:57

К.Номинжин долоон хэлээр гоцлон дуулжээ

2017-08-18 17:35

Судлаачид өглөө секс хийхэд хамгийн сайн гэдгийг тогтоожээ

2017-08-18 17:31

“Гурилын үнийг өсгөхгүй” гэв

2017-08-18 16:48

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017-08-18 16:28

Хөрш айлуудын 5 хүүхэд алга болоод олдоогүй байна

2017-08-18 16:18

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

2017-08-18 14:23

МУИС-ийн кредит тус бүрийн төлбөр 6500 төгрөгөөр нэмэгджээ

2017-08-18 14:09

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-18 13:57

Ж.Мөнхбат: Өвөлжилтийн бэлтгэлд илүү анхаарах шаардлагатай

2017-08-18 13:53

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц техникийн буулт хийжээ

2017-08-18 13:32

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж М.Энхболд, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарт шаардлага хүргүүллээ

2017-08-18 12:54

Засгийн газрыг огцруулах бичгийг ирэх даваа гаригт өргөн барих уу

2017-08-18 12:20

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар ажиллаж байна

2017-08-18 12:12

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

2017-08-18 12:06

Ц.Нямдорж: 60 тэрбум ярьсныхаа төлөө л зайлах ёстой шүү дээ

2017-08-18 10:45

Багш нар цалингаа 1.6 сая-д хүргэхийг шаардлаа

2017-08-17 18:29


Голомт