Тансаг гар утас үйлдвэрлэгч "Vertu" дампуурлаа зарлана

2017-07-17 12:31      ГэрэгМН

Их Британид төвлөдөг тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч "Vertu" компанийн санхүүгийн алдагдлаа нөхөх төлөвлөгөө нурсны улмаас дампуурлаа зарлахад хүрчээ. 

"Vertu" компани ойролцоогоор 128 сая фунт стерлингийн санхүүгийн алдагдал хүлээж, улмаар 200 гаруй ажиллагсдаа алдсан гэх мэдээлэл ирсэн аж. Мөн зах зээлд илүү чамин хээнцэр материалаар хийсэн гар утас нийлүүлэх өрсөлдөгчидтэй нүүр тулсан нь "Vertu"-д хүндхэн туссан гэж салбарын шинжээчид тайлбарласан байна.

"Vertu"-ийн "Signature" загварын гар утас 11 мянган фунт стерлинг, 18 каратын улаан алтаар чимэглэсэн гар утас нь 40 орчим мянган фунт стерлингээр худалдаалагдаж буй.

Гар утас нь өндөр үнэтэйгээс гадна бүтээгдэхүүнээ маш бага тоогоор зах зээлд нийлүүлдэг ийм тохиолдол ховор гэдгийг “IHS Technology”-ийн шинжээчид онцолжээ. “Apple” компани л гэхэд “iPhone” гар утасныхаа дэлгэцийг "Vertu" брэндийнх шиг "нийлэг индранил"-аар хийхийг оролдож байсан ч үйлдвэрлэлийн шатанд асуудал үүсэж, маш их ажиллагаа шаардаж байсан учраас төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна.

"Vertu" компанийг анх 1998 онд "Nokia" компани байгуулсан бөгөөд 2012 онд худалджээ. Тус компани тухайн үед "Nokia"-ийн "Symbian" үйлдлийн системээс “Google”-ийн "Android" систем рүү шилжиж байлаа.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт