Берлин муж улсын Ерөнхий сайд Михаель Мюллер манай улсад айлчилж байна

2017-07-17 11:30      ГэрэгМН

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс Берлин хотын захирагч Михаель Мюллер, Берлин хотын бодлого төлөвлөлтийн газрын дарга Роберт Древницки, Берлин хотын ёслолын дэд дарга Герд Кронмюлллер болон бусад төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх буудал дээр угтан авлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод маань айлчилж байгаа та бүхэнд баярлалаа. Бидний хувьд Берлин хоттой аль ч талаараа хамтран ажиллахдаа баяртай байна. Манай орноос Берлин хотод очиж суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Энэ нь танай орны сургалтын чанар маш өндөр учраас бид сонгож, мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг юм. Манай нийслэлийн зүгээс та бүхэнтэй бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн. Та бүхэн Монгол оронд тавтай морил” хэмээлээ.

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер “Биднийг халуун дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаадаа миний бие болон манай ажлын хэсгийнхэн маш их баяртай байна.

Улаанбаатар хот бол манай хоттой их төстэй, залуужсан, хөгжиж яваа хот. Бид нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох, мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна. Та бүхэн дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэл хот, Гандан Тэгчилэн хийдэд хэрэгжүүлж буй төсөлтэй танилцана. Мөн өнөөдөр 14 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гадны зочдыг хүлээн авч уулзах юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

"Aрсенал" Фекирт 60 сая доллар төлөн эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна

2017-11-18 16:08

Маргааш хилийн автозамын боомтууд амарна

2017-11-18 13:41

“Fitch”Монголын зээлжих зэрэглэлийг өсгөлөө

2017-11-18 13:32

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим татварыг 35-20 болгон буулгах хууль баталлаа

2017-11-18 12:48

Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болов

2017-11-18 11:39

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

2017-11-18 11:29

Турк, Орос, Иран улсын ерөнхийлөгч нар Сирийн асуудлаар хэлэлцээ хийнэ

2017-11-17 16:38

МАН дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилнэ

2017-11-17 16:32

Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг

2017-11-17 16:19

Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

2017-11-17 14:01

АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа

2017-11-17 13:21

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг өргөн барилаа

2017-11-17 13:05

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сонсголоо хий, төр цэвэршинэ

2017-11-17 12:36

Хакухо башёг унаагүй тэргүүлж байна

2017-11-17 12:28

Хойд Солонгос Аляскт цөмийн цохилт өгөх боломжтой тул бэлтгэхийг зөвлөлөө

2017-11-17 12:03

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2017-11-17 11:29

Ухаалаг хот гэж ямар хотыг хэлэх вэ

2017-11-17 11:15

Н.Цэрэнбат: Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ

2017-11-17 11:03

Дрогба 2018 онд зодог тайлна

2017-11-17 10:13

11 дүгээр сарын 18-ны 24 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

2017-11-17 10:07