Монголын баг тамирчид НАТО-гийн марш тактикийн олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

2017-07-17 10:28      ГэрэгМН

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцжээ.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршын замд германы болон олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчилжээ.

Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгийн бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлэв.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Manai mongol baataruud hujaa nariig amarhan yalah yum bna.

2017-07-17 14:04    68.148.158.2

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт