Ч.Ганхуяг МАН-ыг шинэчлэх уриалга гаргалаа

2017-07-17 10:16      ГэрэгМН

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, үүний тулд МАН дотроосоо шинэчлэгдэх уриалга гаргалаа. 


 

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, БАГА ХУРАЛ, НИЙТ ГИШҮҮД ДЭМЖИГЧДЭД

Сайн байна уу? Сайхан наадав уу, эрхэм журмын анд нөхдөө!

Би МАН-ын жирийн гишүүний хувьд та бүхэндээ хандаж нэгэн уриалгыг хүргүүлж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа.

Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Намын рейтинг, удирдлагын чансаа, төр засгийн бодлого, өнөөгийн нийт тогтолцоонд өгсөн сонгогч олон түмний үнэлгээ гэж бид хүлээн авах ёстой гэж бодож байна.

Нэг үгээр дүгнээд хэлэхэд өрсөлдөгч маань сайндаа биш бид муудаа ялагдлаа. 2016 оны сонгуульд тухайн үеийн эрх баригчид дүнгээ яг ингэж тавиулсан. Ард түмнээс эрх барьж буй улстөрийн хүчинд тавьдаг дүн сонгуулиар ингэж гарч ирдэг.  

Тиймээ, бид сайн байсангүй ээ. Тод манлайлал үгүйлэгдлээ.

Өнгөн дээрээ болж, бүтэж байгаа хэдхэн зүйлээр МАН-ын эгэл жирийн гишүүд энэхүү сонгуульд зэвсэглэж, улаан нүүрээрээ оролцсон. Тэдний итгэл талаар боллоо.

2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ? Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна?

Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм? Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Бодож, хэлэлцэж, шийдэх ёстой асуудал ингээд л хөврөөд эхэлнэ.

Манай намын хувьд сонгуулийн дүнгээ хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг одоо ирлээ гэж би итгэж байна. Намын даргыг нийт гишүүдээсээ сонгож, энэ намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан урам, зоригийг нь сэргээж, намын дотоод эв нэгдлийг хангах сайхан боломж бидэнд гарч ирлээ. Намын, сонгуулийн санхүүжилтийг хүний, өөрийн гэлгүй нэгмөр цэгцлэх цаг нь болжээ.

Эвтэй байх нэрийдлээр хариуцлагаас бултаж болохгүй ээ. Цаахан нь энэ улсын, наана нь энэ намын хамт олны ирээдүй гэж байгаа. Бид эрх баригч улстөрийн цул хүчин байж оршин тогтноход, хүчирхэгжин цааш бэхжихэд, 20 оны сонгуульд нэр төртэй орохын тулд өөрчлөлт хийх цаг нь мөн. Нийгэм, эдийн засаг, улстөр, хууль эрхзүйн тогтолцоондоо дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг хараас хар энэ сонгууль бидэнд харуулаад өгсөн. Одоо хөдөө дүрэлзэж буй гал түймэр төр засагт хариуцлагын ган зуд учирсныг бэлхнээ бидэнд илтгэх мэт.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсаа тунхаглах ажил МАН-ын өмнө тулаад ирлээ. Эрх мэдэл нь байна. Олон түмний хүсэл, хүлээлт нь байна. Хийх түүхэн боломж нь байна.

Сөрөг хүчин доторх шударга, эрүүл хэсэг нь бидний зөв зүйтэй бодлогыг, улс орныхоо ирээдүйг харсан алхмуудыг дэмжээд ажиллах нь дамжиггүй.

Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд эрх барьж байгаа нам эхлээд өөрөө, дотроосоо шинэчлэгдэх ёстой. Шинэ манлайллын туган дор шинэ арга барилаар, шинэ баг бүрэлдэхүүн, нам, засгаа эмхлэх цаг иржээ. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг намын гишүүд, та бүхэндээ дэмжиж ажиллахыг уриалж байна.

Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

МАН-ын Бага хурлын гишүүн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ДЭМЖИЖ БАЙНА

ГАНХУЯГ ГЭДЭГ ЭНЭ ЗАЛУУ ЗӨВ ЯРЬЖ, ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА. ЯС ЮМАН ДЭЭР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАШ НОЦТОЙ МЭДЭЭ БАРИМТЫГ ДЭЛГЭН ТАВЬЖ АСАР ИХ ИРГЭНИЙ ЗОРИГ ГАРГАН ЗҮТГЭСЭН ЗАЛУУ ШҮҮ. ӨӨР МАШ ЦӨӨХӨН ХҮН ИЙМ ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙСЭН. ГАНХУЯГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

2017-07-19 12:19    202.55.191.102
зочин

жүжигчин энхболдоос намаа уварья

2017-07-19 10:47    150.129.141.140
Zochin

MAN enkhbold badamjunai nariig zailuulahgui bol Morinii zasgiin ajil oligtoi ner hund alga Shineer shudraga mergejliin humuusiig said bolgoh htei ner hundtei tsever humuus olon bna

2017-07-18 09:03    27.123.214.126
dambaa

namiin bodlogond dun tabilaa

2017-07-18 08:44    66.181.180.66
Хүрэлсүх

Энхболд намаас зайлаарай 90 жилмйн түүхтэй намыг шороотой хутгалаа

2017-07-18 07:30    183.177.98.238
Хангал

Хужаа цустай Энхболдыг яагаад дэвшүүүлсэн юм бэ? Одоо Энэ Энхболд сайн дураараа огцорох хэрэгтэй. Эс тэгвээс хувьсгал хийнэ шүү... Тэр өөрийнхөө хамаатан үеэл дүү Эрдэнэбаттайгаа энэ намаас зайлаараа. Муусайн хужаа нар нам, төрийн толгой суухгүй шүү.

2017-07-17 22:02    66.181.189.221
DALDGANUUR ARDCHILAGCH

sayiin songuuli bol hodoodnii l songuuli bsn ...mongolchuud har umand heterhii durlah bolson bna ..

2017-07-17 22:02    202.9.43.11
jiriin ard

ter baga huraliin gishvvddee l hel ...nymdorjiig songoson bol chigeeree garah bsn um ...2tr battulga jinhene har piaraar garsan sh dee nam sn l ajillaj bga gj bodoj bna ardchilsan namiin gaig ynzalah gej vilee l edelj bna dag ..hen haruitsaga tootsood bga um be tegeed esvel deer doorgvi bvgd karmaa neg boltsiin muu ..mongol ene dvr esegesen fashist ardchilalaas salsan tsag l hariutsag vnd oroh bizee

2017-07-17 21:56    202.9.43.11
Amar

Эхлээд намаа дараа нь тогтолцоогоо өөрчлөх цаг болсон. Ганхуягийг дэмжиж байна.

2017-07-17 17:26    202.179.25.121
зочин

Ийм юм болно шүү гэдгийг их хурлын гишүүдийн тангараг өргөсөн өдрийн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн яг хэлж байсныг эргэн сана.Ганхуягийн уриалгыг хурдан хүлээн авч хэрэгжүүлэх хэрэгтэй.М.Энхболд одоо хурдан намын даргаа өг.Шинэ залуу ундарч байгаа тархитай ухаалаг, мэдлэгтэй залууст зам тавьж өгцгөө та нар та нар улс орны нөхцөл байдал,өнөөгийн улс төрд саад болдгоо боль,залуусыг гарга тэд алдаж болно та нар зааж зөвлө..М.А.Н шинэчлэгдэх ёстой одоо хоцроод байна.Дараагий сонгууль ялая гэж бодож байгаа бол одоо ажилла.Сангийн сайдаа өөрчил .Хамаг гайг тэр л хийсэн шүү.Ерөнхий сайд чинь та нарын хавчилганд сайн ажиллахыг хичээж яваа шүү та нарын тэр жигүүрийн хар хор сая гарлаа шүү. одоо больцгоо.

2017-07-17 15:37    66.181.178.244
од

Маш сайн байна, энхболд ингэж мартагнуулж байгаад 20 оны сонгуульд намаа навс унагана шүү

2017-07-17 10:45    103.57.92.17

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт