Цэргийн албан хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

2017-07-16 20:33      ГэрэгМН

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.

Цаашид:

  • УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад
  • Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
  • Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
  • Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04

Шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргав

2018-01-19 09:23

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурснаар “Чингис” бондын хүү өсч байжээ

2018-01-19 09:09

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2018-01-19 09:02