У.Хүрэлсүх: Түймэр хяналтаас гараагүй, шаардлагатай бүх арга хэмжээг авч байна

2017-07-16 13:17      ГэрэгМН

Улсын онцгой комиссын хуралдааныг Шадар сайд У.Хүрэлсүх даргалан хуралдууллаа.

Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх 'Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор өмнө асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа” гэлээ.

Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, холбогдох байгууллагынхан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэд “Мэргэжлийн байгууллагууд өөрсдийн хүчээр түймрийг унтраах бүрэн боломжтой, цэрэг дайчлах шаардлагагүй, маргаашаас зориудаар нөлөөлж, бороо оруулах нөхцөл бүрдэж байгаа” гэв. Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга  Энхтүвшингийн мэдээлснээр, маргааш, нөгөөдрөөс баруун талаас үүлшиж бороо орно. Улмаар төв, зүүн зүг, түймрийн голомт руу орох төлөвтэй байгаа аж.  


 Өнөөдрийн байдлаар  Сэлэнгэ аймагт есөн түймэр асч байгаагийн гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна.

Төв аймгийн хувьд Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр асч байна. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Автомашингүй хүрэх боломжгүй Асралтхайрхан зэрэг гурван газарт түймрийн голомттой 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.

Энэ оны хувьд Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр есөн удаа түймэр гарч буй газруудад хүргэж ажилласан. Энэ онд  Зэвсэгт хүчнээс 300 гаруй албан хаагчийг дайчилж ажиллажээ.

Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа аж.

Манай зүгээс ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах хүсэлт тавьсан байна. Тэд   Сибирийн мужийн Онцгой байдлын газартаа чиглэл өгчээ.  ОХУ-аас агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн, өнөөдөр хариу ирэх аж.

Өнөөдрийн байдлаар гарч байгаа түймэртэй холбогдуулан Зэвсэгт хүчний цэрэг, дайчдыг дайчлах шийдвэр гараагүй байна. Шаардлагатай нөхцөлд түймэр унтраах ажилд дайчлагдахад бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн.

Он гарснаас хойш 66500 га талбай шатсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймэр тооны хувьд 40 хувиар өсчээ. Он гарснаас хойш түймэр унтраах ажиллагаанд давхацсан тоогоор Онцгой байдлын 2500 гаруй албан хаагч, Зэвсэгт хүчнээс 380, хил хамгаалах байгууллагаас 200 гаруй, цагдаагийн байгууллагаас 30 гаруй албан хаагч, орон нутгийн 3700 гаруй иргэн, нийт 7000 гаруй иргэн, 690 автомашин, техниктэйгээр ажилласан.

70-80 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас түймэр гарсан. Хөрсөн доогуур 30-40 см шатах, мод хоорондоо хавиралдаж шатах зэрэг шалтгаанаар түймрийн нөхцөл байдал хүндэрсэн байна.

Шадар сайд У.Хүрэлсүх гал түймрийг унтраахад эх оронч үзэл гаргаж буй ард иргэддээ талархлаа илэрхийлсэн.Гэхдээ түймрийг хэн хүссэн нь унтраачих боломжгүй, аюултай. Мэргэгжлийн хүмүүс тусгай техник, тоног төхөөрөмжтэй унтраадаг.

Шаардлага гарвал бид ард иргэдээ зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын удирдлага дор ажиллуулна  гэлээ.

Мөн ой хээрийн түймэр хяналтаас гараагүй байгаа. Хяналтаас гаргахгүйн тулд  бид шаардлагатай бүх арга хэмжээг авна гэв.

Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар, үүл буудах боломжтой тохиолдлыг хүлээж байгаа аж. Хүмүүс үүл буудаач гэсэн шаардлага их тавьж байгаа. Гэхдээ өчигдөр, өнөөдрийн байдлаар харагдаж байгаа нимгэн үүлэнд нөлөөлж, бороо оруулах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэсэн.

Мөн Байгаль орчны яамыг холбоотой байж, урьдчилан сэргийлэх ажлаа хийхийг Шадар сайд санууллаа.  Онцгой комиссын гишүүдийг ч  ийш тийшээ явж болохгүй, түймэр асч дуустал бэлэн байдалд байх хэрэгтэй гэсэн.

Онцгой комиссын хурлын дараа Шадар сайд У.Хүрэлсүх  Төв  аймгийн Батсүмбэрийн түймэрт очиж ажиллахаар явлаа.Ерөнхийлөгч Х.Баттулга цаанаас ирж Батсүмбэрт мөн ажиллах гэнэ.

Г.Гариг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Энхээ

Батлагыг фэндээд баллах дөхжөө шиг Хүрэлсүх гуайг магтан дөвийлгөх аян их явж байна даа. Хурандаа Хүрэлсүх ч гэх шиг хурандаа Кадаффи шиг үү...

2017-07-17 18:54    112.72.11.121
irgen

Ontsgoi albanii humuustee bayarlaj bna, ene ond tsaraltgui olon ajillaj baij baigaliin gamshgiig davj bna , shadar saiddaa amjilt husie . ard irged oid uvj uuland amrahaa tur zogsooh heregtei

2017-07-16 15:55    202.179.26.12
irgen

Ontsgoi albanii humuustee bayarlaj bna, ene ond tsaraltgui olon ajillaj baij baigaliin gamshgiig davj bna , shadar saiddaa amjilt husie . ard irged oid uvj uuland amrahaa tur zogsooh heregtei

2017-07-16 15:55    202.179.26.12
Зочин

Хүрэлсүх мундаг байна аа

2017-07-16 14:30    59.153.112.20

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт