Ч.Хүрэлбаатар: Үндэсний бөхийн шударга бус шүүлтийг таслан зогсооё

2017-07-16 10:38      ГэрэгМН

Сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын барилдаанд маргаантай барилдаан нэлээд гарах болсон. Үүнийг бөхөө дээдэлдэг олон мянган хүн шүүмжилсээр ирсэн. Энэ жилийн наадмаар ч маргаантай барилдаан олон гарснаас хамгийн маргаантай нь улсын аварга Д.Санжаадамбын аймгийн арслан Г.Ганжадтай хийсэн барилдаан.

Тэгвэл энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дараах санаачлагыг өөрийн нүүр номоор дамжуулан гаргаад байна.

Тэрбээр "Энэ жилийн наадмын 5-ын даваанд улсын аварга Санжаадамба, аймгийн арслан Ганжад нарын барилдаан, өнгөрсөн жилийн наадмын 8-ын давааны улсын арслан Бүрэнтөгс, улсын начин Пүрэвдагва нарын барилдаан ихээхэн хэл ам дагуулж олон олон наадамчдын бухимдлыг төрүүлсэн билээ.

ТВ-ийн бичлэгүүдээс харахад Ганжадын, Пүрэвдагвын тохой түрүүлээд хүрч байгаа нь “сохор” хүнд ч харагдаж байсан. Өнгөрсөн жилийн шүүлтйн алдаа, гашуун сургамжийг үл тоож, засах оролдлого хийгээгүй учир энэ жил дахиад л давтагдлаа.

Улсын том цолтой бөхчүүдийн барилдааны маргаан учир олны анхааралд өртөж байгаа нь энэ юм. Унасан нь даваа намдэг, хаясан нь хасагддаг энэхүү шударга бус шүүлт хэн гэдэг бөхийн хувь заяагаар дахиад тоглохыг хэн ч тааж мэдэшгүй. 1, 2, 3, 4-ын даваанд олон сайхан бөхчүүд хөлийн цэцдийн буруу шийдвэрээр давсан ч хасагдаад гомдол гаргадаг ч хана мөргөдөг тохиолдол олон байдгийг улсын том цолтой нэгэн бөх надад хэлж байсан.

Бөхчүүдийнхээ хувь заяагаар тоглодог, наадамчдаа талцуулдаг ҮНДЭСНИЙ БӨХИЙН ШУДАРГА БУС ШҮҮЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ. Үүнийг яаж шийдэх вэ? гэдэг талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлье.

Үндэсний Их Баяр наадмын тухай хуулинд үндэсний бөхийн барилдааны дүрмийг МҮБХ-ы саналыг харгалзан Засгийн газар батлахаар заасан байдаг. Аливаа барилдааны маргааныг орчин үеийн техник, технологийн давуу талыг ашиглан тал талаас нь авсан видео бичлэгүүдийг ашиглан шийддэг байхаар үндэсний бөхийн дүрэмдээ тусгаж өгөх санаачлагыг МҮБХ гаргах шаардлагатай байна.

Хэрвээ МҮБХ энэхүү санаачлагыг гаргахгүй бол Засгийн газар Үндэсний Их Баяр наадмын тухай хуулинд заасан бүрэн эрхийнхээ дагуу бөхийн дүрэмд дээрх өөрчлөлтийг оруулах нь зөв гэж бодож байна. Цөөн хэдэн хөлийн цэцийн бодсон, хүссэн, тал татсан шийдвэрээр бус орчин үеийн техник, технологийг ашигласэн шийдвэрээр бөхийн маргаан шийдэгддэг байх нь шударга ёсонд нийцнэ. Та бүгд саналаа хуваалцана уу?!?!?" хэмээжээ.

Нээрээ ч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн бөхийн шударга бус шүүлтийг таслан зогсоох асуудалд буүдээрээ саналаа нэмэрлэе.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

орчин үед бүх спорт техник ашиглаж байхад хөлийн цэц гэж жалга довын үзэл гаргадаг,мөн начин болгож хахууль авдаг хөгшчүүлийг сольж, дүрмээ шинэчлэх хэрэгтэй. ганжад гэж жудаггүй нөхрийн цолыг хураа. далдайсан хараагүй зассан бөхөө унасан гэж гүйдэг нөхөрийг дахиж засуул бүү хийлгэ.

2017-07-17 23:55    66.181.188.31
Сүрэн

Нямдорж гуай та олон жил үүний төлөө зүтгэсний хувьд энэ жилийн бөхийн гажуусан зудаггүй зүйлийг засаад өгөөрөй

2017-07-16 22:49    66.181.178.16
Дорж

Бөхийн холбооны тэргүүнээр зөв хүн сонгох гэдэг нь Нямдорж гуайн зөвөө харин хараа муутай хүмүүсээр хөлийн цэц, засуул хийлгэх нь түмэн буруу, Санжаадамбын засуул гэж нэг шалбадай байнаа ийм хүмүүсийг бөхөд бүү ойртуулсугай бузрын гөлөгнүүдийг хөөгөөд явуул гадны хүн бөх үзэж байсанаа одоо яаж байгаа юм танай бөхийн дүрмээр том бөх нь давлаа шүү дээ зурагтаар дахин дахин гаргаад байхад ойлгодоггүй юм уу гэж байх юм.Танай 2 бөх олимпод унасан гэснээр ялагдсан шүү дээ яг түүн шиг л юм бололоо гэж инээж байх юм.

2017-07-16 22:35    66.181.178.16
Suren

Дэндүү бас шог харагдаж байна Хүний хөдөлмөрийг хахууль, нутаг усаар авч болдогийг харууллаа. Монголчуудад хийж чадах юм гэж байна уу гэж асуумаар байна.Жилд ганц болдог төрт ёсны наадамаа ямар хүмүүсээр шүүлгэж байнаа хүний барилдааны хурдыг харах нь байтугай өөрийн зам мөрөө харж чадахгүй хэдэн зөнөг өвгөчүүдээр шүүлгэж байгаа нь хэний буруу бэ Бөхийн холбооны буруу та нар нэг л их юм ярьдаг одоо энэ хараа муутай хүмүүсээ хөлийн цэцэээс халдаа, бас шудрага хүмүүсээр бүрдүүлээч

2017-07-16 22:25    66.181.178.16
Зочин

М.Ү.Б.Холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж ажлаа өгөөд явсан дээр,харин чамд нэг зүйлийг захихад бөхийн холбооны тэргүүнийг өнөөх ханаж цадхаа мэдэхгүй болсон,дархан аврага далан худалч бөхчүүдийг талцуулан хагаралдуулаг бузар амьтан,Баянмөнх,гар хөл нь болсон Ганболд.,Начинцар Дуламсүрэн.Сүхбат,Сумъяабазар нарт өгч хэрхэвч болохгүй дээ.Хорлоогийн Баянмөнх гэж бузарын хийдэг хор найрууллга бусад юмыг бөхийн хобооныхон сайн мэдэх учир тэргүүнээ түүнд өхгүй гэдэг нь нэг талдаа зөв боловч та нар өөр сайн хүн сонгоод тэргүүнээ өг.Дуламсүрэн начин санаатай юм монгол адууг эрлийзжүүлээд наадмыг морины уралдааныг хэдэн жил самарсныг Хүрэлсүх гэж овоо хүү энэ жил таслан зогсоож бузар Дуламсүрэнгийн санааг хазаарлаж өгсөнд уяач бид ихэд талархаж байна.

2017-07-16 19:11    66.181.178.244
Зочин

Ганжадын давааг хүчингүй болгоод Санжаадамбад давааг өг.Санжаадамбыг шөвгөрсөнд тооц.Бөхийн ерөнхий шүүгч Мягмар заан,бүх хөлийн цэц нарын эрхийг бүр мөсөн хас.Засуулуудыг ч өөрчил юм хардаггүй чадваргүй засуул Цогзол мэтийн бөхийн хувь заяаг хохироодог хүмүүсээр яах юм.Мөнхбат аварга Баасандорж заанд хоё дахин өвдөг нь газарт хүрсэн байхад барилдааныг үргэлжлүүлэн барилдуулаад давуулсан.Баасандорж зааны бөх хүний сайхан чанар харагдаж л байсан.

2017-07-16 18:59    66.181.178.244
Гэрэл

Ер нь бөхчүүдийг хагаралдуулах, бөхчүүдийг доромжлох зэрэг үйлдлийг өөрөө болон бусдаар хийлгүүлж байгаа Нямдорж, Данзан нарыг шүүхийн шийдвэрийн дагуу зайлуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд л дээрх гажуудлыг засах боломжтой. Мөн Нямдоржийн 70 сая-ын хахуулийн асуудлыг шүүхээр шалгуулах хэрэгтэй байна. Амьд гэрч улсын арслан Х. Мөнхбаатар байгаа шүү дээ

2017-07-16 19:01    66.181.177.132
зочин

М.У.С.Г.Зүтгэлтэн бөхийн засуул Цогзол бидний таван шүүгч хөлийн цэц Санжаадамбыг унасан байна гэж үзсэн бид бүгдийн нүд цийсэн биш сайн хараад шийдвэр гаргасан гэж хэлж байсныг теливиз үзэгчид харж сонссон доо.Одоо энэ бичлэгээр бол та нарын цийсэн биш бүр сохорсон байна. Ер нь энэ юү ч хардаггүй сохор засуул хөлийн цэцүүдийг дахиад улсын наадам бөхийн өргөөнд засуул хөлийн цэц хийлгэхээ бүр мөсөн зогсоо.Р.Нямдорж ажлаа хурдан өгөөч.

2017-07-16 18:51    66.181.178.244
zochin

Ganjad yamar nuureeree tsolnii nairaa hiij neniig urin be enend tal zassan heden teneg sohor zasuul shuugchid ah duu nar ni ochih baih daa kk haa haa

2017-07-16 15:12    103.206.195.163

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

"Aрсенал" Фекирт 60 сая доллар төлөн эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна

2017-11-18 16:08

Маргааш хилийн автозамын боомтууд амарна

2017-11-18 13:41

“Fitch”Монголын зээлжих зэрэглэлийг өсгөлөө

2017-11-18 13:32

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим татварыг 35-20 болгон буулгах хууль баталлаа

2017-11-18 12:48

Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болов

2017-11-18 11:39

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

2017-11-18 11:29

Турк, Орос, Иран улсын ерөнхийлөгч нар Сирийн асуудлаар хэлэлцээ хийнэ

2017-11-17 16:38

МАН дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилнэ

2017-11-17 16:32

Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг

2017-11-17 16:19

Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

2017-11-17 14:01

АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа

2017-11-17 13:21

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг өргөн барилаа

2017-11-17 13:05

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сонсголоо хий, төр цэвэршинэ

2017-11-17 12:36

Хакухо башёг унаагүй тэргүүлж байна

2017-11-17 12:28

Хойд Солонгос Аляскт цөмийн цохилт өгөх боломжтой тул бэлтгэхийг зөвлөлөө

2017-11-17 12:03

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2017-11-17 11:29

Ухаалаг хот гэж ямар хотыг хэлэх вэ

2017-11-17 11:15

Н.Цэрэнбат: Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ

2017-11-17 11:03

Дрогба 2018 онд зодог тайлна

2017-11-17 10:13

11 дүгээр сарын 18-ны 24 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

2017-11-17 10:07