СЕХ: Х.Баттулгын бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол гаргалаа

2017-07-09 11:51      ГэрэгМН

Европын оронд байгаа Монголчуудын санад өчигдөр шөнийн  23:00 цагийн нислэгээр ирсэн тул СЕХ саналыг тоолж, өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.   

СЕХ хоёр дахь шатны санал хуралтын дүнтэй холбогдуулан хоёр тогтоол гаргажээ. Нэг нь санал авсан дүнг батлах тухай тогтоол. Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад оролцож, саналаа өгсөн нийт 1 207 787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 457 067 санал буюу 41.6 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611 226 санал буюу 50.61 хувийн саналыг тус тус авсныг баталсан тогтоол баталжээ. Санал хураалтын дүнг гаргаж, Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудаст байршуулсан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон сонгогчийн олонхын саналыг авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн тогтоолыг гаргасан байна.

Г.Амар

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Huleen zuvshuurku geed yahav dee

2017-07-09 17:05    27.123.214.116

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08