М.Энхболд: Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн хүлээн авч байна

2017-07-08 19:37      ГэрэгМН

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн М.Энхболд болон МАН-ын удирдлагууд  мэдэгдэл хийлээ. 

НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛД: 

МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн миний бие ард түмнийхээ Ерөнхийлөгчийн сонгуульд өгсөн санал, санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд  намайг дэмжиж оролцсон Монголын ард түмэндээ, миний сонгуульд ажилласан намын гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхэнд сайн сайхныг хүсч, ажлын амжилт хүсье.

Монгол Ардын нам хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч бид бүхэн ард түмнийхээ өмнө амласан, хийж эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Монгол Улсын Их хурлын даргын хувьд би Сонгуулийн ерөнхий хорооны эцсийн дүн гарч, сонгуулийн тайланг УИХ-д өргөн барингуут ээлжит чуулганыг зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулна. Энэ арга хэмжээг үндэсний их баяр наадмын өмнө шуурхай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзсэн.

Ирэх долоо хоногийн нэг дэх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордонд зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч, ажлаа өндөрлөж буй Ерөнхийлөгч хооронд тамга хүлээлцэх арга хэмжээг зохион байгуулахаар бодож тооцсон.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тамга хүлээлцэх асуудлаар санал бодлоо солилцлоо.

Сонгуулийн үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх, тамга хүлээлцэх үйл явдлаар бүрэн дүүрэн өндөрлөж, монголчууд үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх ажилдаа орж, сайхан баярлаж, сайхан наадаж, энэ жилийн үндэсний их баяр наадмаар бөхчүүд нь хүчтэй, хурдан хүлгүүд нь шандас сайтай, унасан хүүхэд нь цог золбоотой, харваачдын сум онч мэргэн байх ерөөлийг дэвшүүлж, ард түмэндээ сайхан наадахыг хүсч байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

Ингэхгүй гээд ч яалтай билээ.Монголын ард түмэн өөрт нь дүн тавьчихлаа шүү дээ.Харин энэ удаагийн сонгуулд намд нь бус хүнд нь өгсөнийг ойлго.

2017-07-10 09:19    103.229.120.17
Mgl

Jenko asa 2 yah vaisan boloo

2017-07-08 20:43    202.70.46.222
Зочин

Энхболд гуай ийм л нуруутай хүн. Женко ялагдсан бол өдийд энэ улсыг самраад, юун амгалан тайван болгоод хаячихсан л байгаа. Монголчууд тэнэг юм даа.Сарандаваадаа итгээд байж байхдаа таарсан улс.

2017-07-08 20:17    66.181.191.95

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27