Шинэ Ерөнхийлөгч нийт сонгогчдын гуравны нэгийн саналаар л тодорч байна

2017-07-08 11:23      ГэрэгМН

Сонгуулийн Ерөнхий Хорооноос дахин санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг танилцуулсан.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Аймаг дүүргүүдийн сонгуулийн хорооноос 21:30-22:00 цагийн байдлын сонгуулийн ирцийн мэдээг бидэнд ирүүлж нэгтгэн мэдээлж байна. Аймгуудын хувьд ирц 58.35 хувьтай гарсан.

Харин нийслэлд ирц 62.85 хувьтай байна. Улсын дунджаар урьдчилсан байдлаар 60.41 хувийн ирцтэй гарсан. Энэ бол урьдчилсан ирцийн мэдээ.

Энэ ирцэнд гадаадад байгаа сонгогчдын болон ирцийн мэдээ нэмэгдэж өөрчлөлт орно. Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлаггүй.

Маргааш Азийн болон Европын орнуудын санал ирнэ. Гадаадад байгаа иргэдийн санал хураах ажиллагаа маргааш хүртэл үргэлжилнэ. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,199,084 иргэн саналаа өгчээ" гэсэн юм.

Мөн "Дараагийн ирцийн мэдээллийг маргааш гадаадын иргэдийн саналыг тоолж дуусаад хийнэ. Сонгуулийн дүнтэй холбоотой гомдол одоогоор ирээгүй. Гадаад иргэдийн санал битүүмжилсэн санал ирж байгаа учраас үүнийг задалж тоолсны дараа урьдчилсан дүн гарна.

Хөндлөнгөөс саналын тоонд өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг та бүхэн 2012 оноос харж байгаа. Сонгуулийн дүнг бид зарлахгүй. Цөөхөн ч гэсэн тоолно. Төв аймгийн хувьд ажлын хэсэг мэдээлэл хийсэн.

Хэвлэх үйлдвэр дээр Төв аймгийн кодыг зассан байна. Зассан хүнээс нь хариулт авахыг шаардаж байгаа. Хууль дээр огт санал тэмдэглэгдээгүй хуудас хүчинтэй саналын хуудсанд тооцогдоно гэж заасан" гэж мэдэгдсэн.

Одоогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610541 хүний санал авч ялаад байна. Энэ тоо бол Монгол улсын саналаа өгөх эрхтэй 1.9 сая гаруй сонгогчийн гуравны нэгд ч хүрэхгүй саналын тоо.

Г.Амар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27