Сонгогч тэмдэглэсэн хуудсаа баримтжуулбал баривчлах шийтгэл хүлээнэ

2017-07-07 11:55      ГэрэгМН

Өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж байна. Сонгуулийн хуулиар сонгогчийн хариуцлагын заалтуудыг хийж өгчээ.

Хуулийн 92 дугаар зүйлд:

92 дугаар зүйл.Санал авах байранд санал өгөх

  • 92.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа биечлэн өгнө.
  • 92.2.Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:
  • 92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээмэдсээр байж санал өгөх;
  • 92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримташиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • 92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналынхуудсыг санал өгөхөд ашиглах;
  • 92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • 92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • 92.2.6.саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдадхаруулах;
  • 92.2.7.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Эдгээр заалтыг  зөрчсөн иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар заажээ. 

Г.Амар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08